Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Өмнөговийн Цогтцэцийд Техникийн хяналтын үзлэгийн төв нээлтээ хийлээ

2025/06/24
Өмнөговийн Цогтцэцийд Техникийн хяналтын үзлэгийн төв нээлтээ хийлээ

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан энэ өдрүүдэд Өмнөговь аймгийн Даланзадгад, Ханбогд, Цогтцэций сумдад ажиллаж байна.

Энэ үеэр Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан 2025.06.24-нд буюу өнөөдөр Автотээврийн үндэсний төвийн Өмнөговь аймгийн Цогтцэций суманд байрлах салбарын Техникийн Хяналтын Үзлэгийн Төвийн шинэ төвийн нээлтэд оролцлоо.

“Цогтцэций салбар” нь 2017 онд байгуулагдсан боловч өнөөдрийг хүртэл өөрийн гэсэн байргүй үйл ажиллагаа эрхэлж байлаа.

Өмнөговь аймгийн Цогтцэций суманд Монгол Улсын нийт тээврийн хэрэгслийн 70 орчим хувь нь байдаг гэж тооцоолбол тэр хэрээр ачаалалтай ажилладаг салбар юм.

Тэгвэл энэ өдөр тус салбар нь автотээврийн хэрэгсэлд техникийн хяналтын үзлэг хийх, тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөний бүртгэл хөтлөх, хот хоорондын нийтийн зорчигч болон ачаа тээвэрлэлтийн үйлчилгээг зохион байгуулах зэрэг олон төрлийн үйлчилгээг жолооч тээвэрчдэд хүндрэл чирэгдэлгүй, түргэн шуурхай үйлчлэх нөхцөл бололцоог бүрдүүлсэн шинэ төвийг ашиглалтад оруулж байна

Нээлтийн үйл ажиллагаанд:

  • Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан
  • Автотээврийн үндэсний төв ТӨҮГ-ын захирал Б.Гүрсоронзон,
  • АТҮТ-ийн Цогтцэций салбарын дарга Б. Хүрэлхүү,
  • Хилийн цэргийн 131 дүгээр ангийн захирагч Л.Амарсанаа,
  • Гашуунсухайт” хилийн боомтын дарга Г.Бямбасүрэн,
  • Өмнөговь аймаг дахь Хилийн Боомтын Захиргааны дарга А.Баянмөнх,
  • Гашуунсухайт дахь Гаалийн газрын дарга Л.Ганбаяр,
  • Өмнөговь аймгийн Цагдаагийн газрын гэрээт цагдаагийн хэлтсийн дарга О.Чинзориг,
  • Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газрын дарга Б. Артур,
  • Монголын Төмөр Зам ТӨХК-ийн Ложистик терминалын хэлтсийн дарга Д.Анхбаяр нар оролцлоо.
Өмнөговийн Цогтцэцийд Техникийн хяналтын үзлэгийн төв нээлтээ хийлээ  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх