Монгол Улсын Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Бүгд Найрамдах Узбекистан улсын Тээврийн тэргүүн дэд сайд М.Омаров тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр (2025.06.24) хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд төлөөлөгчдийг Монгол Улсад хүрэлцэн ирсэнд талархал илэрхийлээд, Монгол Улс, Бүгд Найрамдах Узбекистан Улсын тээврийн салбар дахь хамтын ажиллагаа жилээс жилд өргөжин хөгжиж буйд бид баяртай байдаг бөгөөд энэхүү уулзалт нь хоёр орны харилцааг бэхжүүлэх, тээвэр ложистикийн чиглэлээрх хамтын ажиллагааг улам идэвхжүүлэх чухал алхам гэж үзэж буйгаа онцоллоо.
Тэрбээр “Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Узбекистан Улсад 2024 оны 6 сард албан айлчлалын үеэр агаар болон автотээврийн хэлэлцээрийг байгуулсан. Мөн миний бие Узбекистан Улсын Хөрөнгө оруулалт, аж үйлдвэр, худалдааны дэд сайд Ильзат Аблахатовичтай уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны олон чухал асуудлыг хэлэлцэн, тодорхой санаачилгуудыг дэвшүүлж байсан” гэв.
Бүгд Найрамдах Узбекистан Улсын Засгийн газар, Монгол Улсын Засгийн газар хоорондын Олон улсын авто тээврийн тухай хэлэлцээрийг хэрэгжүүлэх хүрээнд 2025 оны 02 дугаар сарын 07-ны өдөр Узбекистан Улсын Ташкент хотноо, Монголын автотээврийн Хамтарсан хорооны хурлыг зохион байгуулж харилцан тохиролцсон асуудлаар хамтын ажиллагааны Протоколд гарын үсэг зурсан.
Энэхүү Протоколын 5 дугаар заалтад “Олон улсын тээвэрлэлтэд зөвшөөрлийн бичиг солилцох, ашиглахын хүрээнд E-permit-ийн тогтолцоог судлахтай холбоотой асуудлуудыг хэлэлцэв. Үүнтэй холбогдуулан 2025 оны хоёрдугаар улирлаас өмнө энэ чиглэлээр Бүгд Найрамдах Узбекистан Улсын туршлагыг судлах арга хэмжээг хэрэгжүүлэх”-ээр тусгасан.
Монголын тал зөвшөөрлийн бичгийг цахимаар солилцохыг дэмжиж байгаа тул Код солилцох зарчмаар хэрэгжүүлэх боломжтой гэж үзэж байна. Хил, Гааль, Хяналт хэрэгжүүлэх байгууллага, ажилтнуудад зохих техникийн бэлтгэлийг хангах, мэдээлэл солилцох боломжийг бүрдүүлэх шаардлагатай байна. Уг асуудлыг хариуцагч байгууллага “Монголын автотээвэрчдийн нэгдсэн холбоо” ТББ цахимаар зөвшөөрлийн бичиг солилцох талаар холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
Узбекистаны тээвэрчид Азийн авто замын АН-4 сүлжээгээр олон улсын тээвэрлэлт гүйцэтгэхэд Монголын талаас асуудалгүй тул Хятадын нутгийн дэвсгэрээр дамжин тээвэрлэлт гүйцэтгэхийг тухайн улсын холбогдох байгууллагуудтай ярилцаж тохиролцох нь зүйтэй гэж үзэж байгаагаа хоёр тал илэрхийллээ.
| Узбекистан улсын Тээврийн тэргүүн дэд сайд М.Омаровыг хүлээн авч уулзлаа | |
| Зам, тээврийн яам Facebook |
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги” төслийн хаалтын семинар боллоо
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Иргэний нисэхийн салбараас таван ГАВЬЯАТ "төрлөө"
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ “МИАТ” ТӨХК-ИЙН ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ, ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэний нисэхийн салбарын төлөөллүүдтэй уулзлаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Биате Дастелыг хүлээн авч уулзлаа
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЧАА ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЮУЛТАЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХ ҮЕИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ"-ын тогтоолын төсөлд санал авч байна.
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Такси үйлчилгээ эрхлэгчдийн дундаас Монгол Улсын Гавьяат тээвэрчин “төрлөө”
Гүйцэтгэлийн үнэлгээ, биелэлт 2025
Стандартын төсөлд санал авч байна.
Зам, тээврийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдээ эрэмбэллээ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ОСОЛ, ЗӨРЧЛИЙГ ШИНЖЛЭН ШАЛГАХ ЖУРМЫН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАЛААР
АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙГ БҮРТГЭХ, БҮРТГЭЛЭЭС ХАСАХ ЖУРАМЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ
Серби улстай Засгийн газар хоорондын олон улсын автотээврийн харилцааны тухай хэлэлцээрийг үзэглэнэ
ЗТЯ-ны ТНБД М.Баярмагнай OPEC сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн яам, НҮБ‑ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Цахилгаан автомашин эзэмшигчийн судалгаа”-г хийж байна
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 4 дугаар сарын мэдээ
Төмөр замын салбарт хамтран ажиллах, дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр санал солилцлоо
БНХАУ-тай тээврийн логистикийн асуудлуудыг хамтран шийдвэрлэхээ илэрхийллээ
Монгол Улс Олон улсын автотээврийн хамтын ажиллагааг өргөжүүлж, IRU-тай санамж бичиг байгууллаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Олон улсын тээврийн форумын сайд нарын зөвлөлийн хуралд оролцож байна
Монгол, Азербайжан улс агаарын тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол, Германы тээврийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо
Дэлхийн тээвэрт тулгамдаж буй асуудлууд, шинэ чиг хандлага, санхүүжилтын асуудлыг бодлогын түвшинд хэлэлцэж байна
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ