Монгол Улсад Автотээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан зохион байгуулагдаж буй "Автотээвэрчдийн улсын III зөвлөгөөн"-ийг нээж үг хэлсэн Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна. Тэрбээр:
"Автотээврийн салбарын үе үеийн ахмадууд, автотээвэрчид, инженер, техникийн ажилтнууд, нийт салбарын хамт олон, хамтран ажилладаг төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, хувийн хэвшлийн аж ахуйн нэгж, байгууллагуудын төлөөлөгчид өө!
Монгол Улсад Автотээврийн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулсан энэхүү зөвлөгөөнд хүрэлцэн ирсэн Та бүхэнд чин сэтгэлийн талархал илэрхийлж, баярын мэндийг өргөн дэвшүүлье!
Бид өнөөдөр энэ түүхэн босгон дээр нэгэн зууны амжилт, алдаа оноог эргэн харж, ирээдүйн зорилго, зорилтоо шинэ өнгөөр тодорхойлох их үйлсийн өмнө хамтдаа зогсож, бахархалт мөчийг хамтдаа угтаж байна.
Тэртээ ХХ зууны эхэн үе буюу 1925 онд “Монгол тээх нэвтрүүлэх газар” нэртэй анхны бие даасан байгууллага 7 автомашинтайгаар байгуулагдаж байсан нь Монгол Улсад автотээврийн салбарын өрхийг татаж, үүдийг нээсэн үйл явдал байлаа. Энэ л салбараас үүдэн агаарын, төмөр замын гээд тээврийн төрлүүдийн эхлэл байсан нь дамжиггүй.
Энэ түүхэн цаг үеэс хойш хөгжил дэвшлийн 100 жилийг туулан өнгөрүүлж эдүгээ цаг үетэй золгож байгаа манай үе үеийн тээвэрчдийн ажил үйлс өөдрөг, ололт амжилт арвин, түүхэн тэмдэглэлт үйл явдлаар дүүрэн байлаа.
Манай тээвэрчид “бумтны” болон “саятны” зэрэг олон төрлийн өндөр бүтээлийн хөдөлгөөнийг анх санаачлан өрнууүлж, улмаар орон даяар түгээн дэлгэрүүлсэн нь тухайн үеийн нийгэм эдийн засагт асар их ач холбогдолтой байсныг нэхэн дурсах учиртай.
Ахмад тээвэрчид маань морин өртөөг халж, улс орныхоо тусгаар тогтнолыг хамгаалан бэхжүүлэх, эдийн засгийн томоохон бүтээн байгуулах үйлсэд оролцож, соёл боловсролыг түгээн хөгжүүлэхэд томоохон үүргийг гүйцэтгэж чадсныг цохон тэмдэглэх нь зүйтэй.
Манай тээвэрчид “Тэргүүний тээвэрчдийн улсын анхдугаар зөвлөгөөн”-ийг 1964 онд, Улсын ll зөвлөгөөнийг 1982 онд тус тус зохион байгуулж байв.
Улаанбаатар хотод 1982 онд зохион байгуулагдсан Улсын II зөвлөгөөнөөр автотээврийн байгууллагуудын ажлыг үнэлж,автотээврийн үйлчилгээ, тээврийн хэрэгслийн техник ашиглалтыг сайжруулах зорилтыг тавьж, энэхүү зорилт арга хэмжээ нь автотээврийн салбарын түүхэнд томоохон хувь нэмэр оруулснаараа өндөр ач холбогдолтой болж байв.
Үүнээс хойш 43 жилийн дараа “Автотээвэрчдийн Улсын III зөвлөгөөн”-ийг түүхт ой угтан өнөөдөр зохион байгуулж байгаагаараа онцлогтой болж байна.
Монгол Улсын нийгэм, эдийн засгийнтогтолцоо бүхэлдээ өөрчлөгдсөн 1990 оноосхойшхи нийгэм шинэ тогтолцоонд шилжих хугацаанд автотээврийн ихэнх байгууллага, тээврийн хэрэгсэл хувийн хэвшилд шилжиж, автомашины тоо эрс нэмэгдэж, шинэ хийц загварын хурд, хүчтэй болон хүнд даацын хөдлөх бүрэлдэхүүнтэй болж, авто замын сүлжээ ч нэлээдгүй өргөжин тэллээ.
Гадаад, дотоодын зах зээлд тээвэрлэлтийн болон тээврийн хэрэгслийн аюулгүй, найдвартай байдлыг хангах, тээврийн байгууллагуудын үйл ажиллагааны болон санхүүгийн чадавхийг нэмэгдүүлэх, жолоочийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, тээвэр, худалдааг хөнгөвчлөх, гадаад худалдааг нэмэгдүүлэх чиглэлээр 10 гаруй Олон Улсын гэрээ, конвенцид нэгдэн орж, 17 улстай “Олон улсын автотээврийн харилцааны тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулан, үндэсний тээврийн сүлжээгээр дамжуулан олон улсын тээврийн сүлжээнд нэгдэх гарцыг нээж, Ази, Европыг холбосон улс хоорондын алс холын замд тээвэрлэлтийг гүйцэтгэдэг боллоо.
Ингэснээр үндэсний тээврийн сүлжээг бүрдүүлэгч Автотээврийн салбар нь Монгол Улсын ачаа тээврийн 65 хувийг, зорчигч тээврийн 98 хувийг гүйцэтгэж буй материаллаг үйлдвэрлэлийн дөрөв дэх том салбар болон хөгжиж байна.
Цаашид бид Монгол Улсын Их хурлын 2020 оны 52 дугаар тогтоолоор батлагдсан “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого, Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг Монгол Улсын хөгжлийн бодлогын бичиг баримтад тусгагдсанаар:
Өнөөдөр бид зөвхөн өнгөрсөн 100 жилийн амжилтыг тэмдэглэх биш, харин ирэх 100 жилийн автотээврийн салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлох, салбарын шинэ зорилтыг хамтдаа хэлэлцэн баталгаажуулах чухал зөвлөгөөнд оролцож байна. Иймд энэхүү зөвлөгөөнөөс гарах зөвлөмж, шийдлүүд нь Монгол Улсын автотээврийн салбарын ирээдүйн хөтөч болно гэдэгт итгэлтэй байна.
Монголын Улсын автотээврийн салбарт залуу халуун насаа зориулж, ачааны хүндийг үүрч өнөө үетэй золгуулсан ахмад буурлууд, тэдний гэр бүл, үр хүүхдүүд, өнөөгийн автотээвэрчид, залуустаа, салбарын ирээдүйг бэлтгэж буй эрдэмтэн багш, судлаачиддаа, зөвлөгөөнд оролцож буй нийт төлөөлөгчид Табүхэндээ Монгол Улсад автотээврийн салбарүүсэж хөгжсөний 100 жилийн ойн мэндийг дахин өргөн дэвшүүлье.
| Б.Дэлгэрсайхан: Ирэх 100 жилийн автотээврийн салбарын хөгжлийн чиг хандлагыг тодорхойлно | |
| Зам, тээврийн яам Facebook |
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги” төслийн хаалтын семинар боллоо
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Иргэний нисэхийн салбараас таван ГАВЬЯАТ "төрлөө"
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ “МИАТ” ТӨХК-ИЙН ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ, ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэний нисэхийн салбарын төлөөллүүдтэй уулзлаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Биате Дастелыг хүлээн авч уулзлаа
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЧАА ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЮУЛТАЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХ ҮЕИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ"-ын тогтоолын төсөлд санал авч байна.
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Такси үйлчилгээ эрхлэгчдийн дундаас Монгол Улсын Гавьяат тээвэрчин “төрлөө”
Гүйцэтгэлийн үнэлгээ, биелэлт 2025
Стандартын төсөлд санал авч байна.
Зам, тээврийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдээ эрэмбэллээ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ОСОЛ, ЗӨРЧЛИЙГ ШИНЖЛЭН ШАЛГАХ ЖУРМЫН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАЛААР
АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙГ БҮРТГЭХ, БҮРТГЭЛЭЭС ХАСАХ ЖУРАМЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ
Серби улстай Засгийн газар хоорондын олон улсын автотээврийн харилцааны тухай хэлэлцээрийг үзэглэнэ
ЗТЯ-ны ТНБД М.Баярмагнай OPEC сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн яам, НҮБ‑ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Цахилгаан автомашин эзэмшигчийн судалгаа”-г хийж байна
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 4 дугаар сарын мэдээ
Төмөр замын салбарт хамтран ажиллах, дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр санал солилцлоо
БНХАУ-тай тээврийн логистикийн асуудлуудыг хамтран шийдвэрлэхээ илэрхийллээ
Монгол Улс Олон улсын автотээврийн хамтын ажиллагааг өргөжүүлж, IRU-тай санамж бичиг байгууллаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Олон улсын тээврийн форумын сайд нарын зөвлөлийн хуралд оролцож байна
Монгол, Азербайжан улс агаарын тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол, Германы тээврийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо
Дэлхийн тээвэрт тулгамдаж буй асуудлууд, шинэ чиг хандлага, санхүүжилтын асуудлыг бодлогын түвшинд хэлэлцэж байна
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ