
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр (2025.06.26) Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Нуртлеу Мурат Абугалиевичыг хүлээн авч уулзан хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Талууд сүүлийн жилүүдэд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаа, харилцан айлчлал идэвхжиж байгааг онцлоод, цаашид зам тээврийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлж, автотээвэр, агаарын тээвэр, төмөр замын салбарт илүү өргөн хүрээтэй, уялдаа холбоотой хамтран ажиллах тухай хэлэлцлээ.

Тухайлбал, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “ Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Казахстан Улсад албан ёсны айлчлал хийж, Азид хамтын ажиллагаа, итгэлцлийг бэхжүүлэх бага хурлын Гадаад хэргийн сайд нарын 6 дугаар уулзалтад оролцох үеэр тохиролцсоны дагуу Казахстан Улсын хуурай боомт, төмөр замын туршлага судлах асуудалд дэмжлэг үзүүлсэнд талархал илэрхийлье. Цаашид энэ чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллах сонирхолтой байгаагаа илэрхийлье” гэлээ.
Мөн хоёр улсын төрийн тэргүүний айлчлалаар 2024 онд Монгол, Казахстан улсыг холбосон тээврийн шинэ коридор, дөт замыг бий болгох боломжийг судалж, хэрэгжүүлэхээр хэлэлцсэн. Энэ талаарх уулзалтыг Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Тээврийн сайд нарын 12 дугаар уулзалтын үеэр гурван талт (Монгол, Орос, Казахстан) уулзалт зохион байгуулан хамтран хэлэлцэх саналыг дэвшүүллээ.

Автотээврийн салбарт мөн Монголын тээвэрчид 2025 оны 6 сарын байдлаар Казахын талаас олгосон ачаа тээврийн xоёр талын болон дамжин өнгөрөх тээвэрлэлт гүйцэтгэх 300 ширхэг зөвшөөрлийн бичгээс 225 ширхэг зөвшөөрлийн бичиг ашиглаад байгаа тул энэ төрлийн 200 ширхэг зөвшөөрлийн бичгийг нэмэлтээр авах хүсэлтийг албан бичгээр хүргүүлсэн” гэдгийг уламжиллаа.
Хоёр улсын Засгийн газар хооронд Агаарын харилцааны тухай хэлэлцээрийг 1992 онд байгуулсан. Энэ хэлэлцээрийн хүрээнд Монголын талаас Алматы чиглэлд "Хүннү Эйр" ХХК долоо хоногт 3 удаа нислэг үйлдэж байна.
Харин Казахстаны талаас нислэг үйлдэж буй агаарын тээвэрлэгч байхгүй байна. Нислэгийн тоон үзүүлэлтээс харахад Улаанбаатар-Алматы-Улаанбаатар чиглэлд 2024 онд нийт 22,126 зорчигч, 2025 оны эхний 5 сард 9751 зорчигч тээвэрлэсэн байна. Иймд цаашид Казахстаны талаас Улаанбаатар чиглэлд агаарын тээвэрлэгч шууд нислэг үйлдэж эхэлсний дараа зах зээлийн багтаамж, зорчигч урсгалыг харгалзан нислэгийн багтаамж, давтамж нэмэх асуудлыг эргэн ярих саналтай байгаагаа илэрхийллээ.

Казахстан Улсын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Нуртлеу Мурат Абугалиевич хэлэхдээ “Юуны өмнө биднийг хүлээн авч уулзаж байгаад талархлаа илэрхийлье. Монгол Улсын шинэ Засгийн газрын бүтэц бүрдэхэд таныг Зам, тээврийн сайдаар дахин томилогдон ажиллах болсонд баяр хүргэе” гээд дэд бүтэц, байгууламжийг хөгжүүлэх чиглэлээр Казахстан улс бүх талаар хамтран ажиллах бүрэн боломжтойг тэмдэглэв.

Мөн "2024 онд Бүгд Найрамдах Казахстан Улсын Ерөнхийлөгч Монгол Улсад айлчлахдаа хоёр улсын зам тээврийн харилцаа, түүний дотор агаарын болон авто тээврийн харилцааг өргөжүүлэх, худалдаа, эдийн засаг, аялал жуулчлал, иргэдийн солилцоог нэмэгдүүлэх талаар хамтран ажиллахаа илэрхийлсэн. Тэр утгаараа өнөөдрийн миний айлчлал ч бас тээврийн салбарт хэд хэдэн чухал асуудлыг шийдвэрлэхийг зорьж байна. Тээврийн асуудлыг шийдвэрлэж чадвал цаашид олон салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлж чадна гэдэгт итгэлтэй байна” гээд дэд бүтэц, байгууламжийг хөгжүүлэх чиглэлд тодорхой сэдвээр санал солилцлоо.
Энэ үеэр "Монгол, Казахстаны тээврийн салбарын харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлд дамжин өнгөрөх тээвэрлэлтийн 200 зөвшөөрлийн бичгийг нэмж олгохоор болсон" гэдгийг тэмдэглэн хэллээ. Агаарын тээврийн харилцааны хүрээнд Астана хотод нислэгийн маршрут нээх боломжтой гэдгээ илэрхийлэв.

Уулзалтын төгсгөлд сайд нар Монгол, Казахстан хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, зам тээврийн салбарт олон чиглэлд хамтран ажиллахаа илэрхийллээ.
| Монгол, Казахстаны хамтын ажиллагааг өргөжүүлж, зам тээврийн салбарт олон чиглэлд хамтран ажиллахаа илэрхийлэв | |
| Зам, тээврийн яам Facebook |
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 8 дугаар сарын мэдээ
МОНГОЛ УЛСЫН БОСОО ТЭНХЛЭГИЙН ТЭЭВРИЙН КОРИДОРЫГ ӨРГӨЖҮҮЛЭХ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ АВТО ЗАМЫН ТӨСЛҮҮДИЙГ ЕСБХБ-ТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ
Зам, тээврийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлнэ
УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН БЭЛЭН БАЙДАЛД ҮЗЛЭГ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
Зам, тээврийн салбарт байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах инженерчлэлийг нэвтрүүлнэ
"Саад бэрхшээлээс холболт руу: Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн практик шийдэл" арга хэмжээг зохион байгуулна
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Төв стратегийн зөвлөх группийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 7 дугаар сар/
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай төмөр замын трассын дагуу цахилгаан дамжуулах шугамуудыг зөөж, шилжүүлэх ажлын явцтай танилцав
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 7 дугаар сарын мэдээ
“ОЛОН УЛС, УЛСЫН ЧАНАРТАЙ БОЛОН ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР АВАХ ЖУРАМ”-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
ЗАРЛАЛ
Улаанбаатар–Дархан чиглэлийн авто замын түр хаагдах хэсэг болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулах түр замын маршрут
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ