
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр ОХУ-ын “Сибирийн нисэх буудлууд” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан Ерөнхий захирлын орлогч Васильченко А.И, “Владивосток Терминал” компанийн агаарын тээврийн худалдаа хариуцсан захирал Бобров А.В, Горькийн нэрэмжит автомашины үйлдвэрийн Азийн бүс хариуцсан захирал Цветов Д.Ю, “Урал” хувьцаат компанийн автомашины үйлдвэрийн экспортын борлуулалтын хэлтсийн дарга Ильиных Е.В, En+ группийн олон улсын төслийн хөгжлийн хэлтсийн дарга Бутманов А.А тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Талууд хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэх чиглэлд автотээвэр, агаарын тээвэр, аялал жуулчлал, боловсрол, хүний нөөц бэлтгэх чиглэлд хамтран ажиллах боломжуудын тухай хэлэлцэж, харилцан талаар санал солилцлоо.

Уулзалтын эхэнд, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Манай улсад хүрэлцэн ирж, ЗТЯ-нд уулзалт товлон ирж байгаад баяртай байна. Монгол Улс, Оросын Холбооны Улсын хоорондын найрсаг харилцаа, олон салбарын хамтын ажиллагааны хүрээнд тээвэр, логистикийн салбар тэр дундаа иргэний нисэхийн салбар нь хоёр орны хөгжил, бүс нутгийн холбоог гүнзгийрүүлэхэд чухал хувь нэмэр оруулдаг.
Монгол Улс нь газар зүйн онцгой байрлалтай далайд гарцгүй орны хувьд тээврийн дэд бүтцийн хөгжлийг нэн тэргүүний зорилт болгон хэрэгжүүлж байгаа бөгөөд агаарын тээврийн хүртээмжийг хөгжүүлж, бүс нутгийн дамжин өнгөрөх төв болохыг зорилгоо болгон ажиллаж байна.

Энэ хүрээнд ОХУ-ын иргэний нисэхийн салбарын тэргүүлэгч, туршлагатай оператор болох “СибАэро” компанийн удирдлагуудтай уулзаж, хамтын ажиллагааны боломж, чиглэл, ирээдүйн хамтарсан төслүүдийг хэлэлцэж, хамтран ажиллах боломжуудыг хэлэлцэж буйд талархалтай байна” гэв.

“Сибирийн нисэх буудлууд” ХХК-ийн үйл ажиллагаа хариуцсан Ерөнхий захирлын орлогч Васильченко А.И Монголын агаарын тээврийн компаниудын “Сибаэро” компанийн удирдлагад байдаг нисэх буудлуудад, түүний дотор Москва, Красноярск, Владивосток руу шууд болон дамжин өнгөрөх нислэгийг сэргээх боломж байгаа эсэх, мөн Монгол Улсын Зам, тээврийн яам болон агаарын тээврийн компаниудтай хамтран ажиллах боломжуудын талаар санал солилцлоо.

Тэр дундаа Монголын агаарын тээврийн компаниудтай хамтран Улаанбаатараас олон улсын нисэх буудлуудаар дамжин ОХУ руу нисэх, агаарын тээврийн сүлжээ, маршрут чиглэлийг нэмэх хөгжүүлэх боломжуудын талаар хэлэлцсэн юм.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хооронд 1997 онд байгуулсан Агаарын харилцааны тухай хэлэлцээрийн хүрээнд 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр шинэ Протоколд гарын үсэг зурж, зорчигч тээврийн нислэгийн багтаамж болон давтамжийг хязгаарлахгүй байхаар тохиролцсон. Ачаа тээврийн нислэгийн хувьд мөн хязгаарлалт тавихгүй байхаар зөвшилцсөн тул агаарын тээвэрлэгч компаниудын хамтын ажиллагаа, шууд нислэгийг дэмжин хамтран ажиллахаа илэрхийлэв.

Мөн агаарын тээврийн салбарт Монгол Оросын хооронд шууд нислэг, шинэ чиглэл нээгдсэнээр хоёр улсын худалдаа эдийн засаг, боловсрол, аялал жуулчлал зэрэг манай улсын эдийн засгийн өсөлт, хөгжилд онцгой чухал салбаруудад ч бас шинэ боломж нээгдэнэ гэдэгт итгэлтэй байгаагаа онцоллоо. Иймд энэ чиглэлээр ЗТЯ-ны Нисэхийн бодлого төлөвлөлтийн газар, авиа компанийн удирдлагуудтай санал солилцох чиглэл өглөө.
Түүнчлэн ОХУ-ын Ураль компанийн төлөөлөгчидтэй мөн санал бодлоо хуваалцан агаарын тээврийн салбар гэлтгүй техник технологи, хийн түлш нийлүүлэх, аялал жуулчлалыг хамтран хөгжүүлэх тэр дундаа өвлийн аялал жуулчлалыг хөгжүүлэхэд түлхүү анхаарах, боловсролын салбарт инженер техникийн ажилчдыг ОХУ-ын компаниудын зүгээс дэд бүтэц, зам тээврийн салбарын чиглэлд бэлтгэх боловсон хүчнийг дэмжиж ажиллах зэрэг олон чиглэлээр санал солилцлоо.

Уулзалтын төгсгөлд талууд зам, тээврийн салбарт хамтран ажиллах боломжуудын талаар холбогдох албаныхантай дахин уулзалт товлож, хамтын ажиллагааг илүү тодорхой болгох, хамтран ажиллах өөр ямар боломжууд байгааг чиглэл тус бүрээр нь нарийн хэлэлцэж, хамтран ажиллахаар тохиролцов.
| ОХУ-ын “Сибирийн нисэх буудлууд” ХХК, “Урал” хувьцаат компанийн автомашины үйлдвэрлэл, экспорт хариуцсан төлөөлөгчидтэй уулзав | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт