Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Бээжин, Тяньжин хотод албан айлчлал хийж байна

2025/06/30
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Бээжин, Тяньжин хотод албан айлчлал хийж байна

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы БНХАУ-ын Бээжин, Тяньжин хотод хийх албан айлчлал өнөөдөр эхэлж байна.

Тэрээр өнөөдөр буюу 2025 оны зургадугаар сарын 30-ны өдөр Тяньжин хотноо Хятадын “Си Ар Си Си” компанийн удирдлагуудтай уулзалт хийнэ, Монгол-Тяньжины “Дунзян” тээвэр логистикийн төв” тэй танилцана.

Мөн айлчлалын хүрээнд 2025 оны долдугаар сарын 01-02-ны өдрүүдэд Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Тяньжин хотноо зохион байгуулагдах “Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Тээврийн сайд нарын 12 дугаар уулзалт” форумд оролцож үг хэлэх бөгөөд салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх ажил хэргийн уулзалтуудыг хийх юм.

Тухайлбал,

  • БНХАУ-ын Тяньжин хотын захирагч бөгөөд Намын орлогч дарга Жан Гунтэй уулзана.
  • ОХУ болон БНХАУ-ын Тээврийн сайд нартай тус тус уулзана.
  • Монгол, Орос,Казахстаны сайд нартай гурван талт уулзалтыг хийнэ.
  • Хятад улсын Тяньжин боомтын автомат терминал, Тяньжин-Бээжин хурдны галт тэрэгтэй танилцаж, туршлага судлана.
  • Хятадын “Си Ар Си Си” компани болон “Чайна Энержи групп”-ийн удирдлагуудтай уулзалт хийнэ.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Бээжин, Тяньжин хотод албан айлчлал хийж байна  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх