Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр (2025.06.30) “Монгол-Тяньжины Дунзян тээвэр логистикийн төв” -тэй танилцаж, төслийн асуудлаар БНХАУ-ын Тяньжин хотод “Тяньжинпорт групп” ХХК-ийн Ложистикийн газрын дэд дарга, “Хятад Монголын олон улсын ложистикийн бүс” ХХК-ийн ТУЗ-ын дарга Конг Вэйдонг, Монголын талтай хамтарсан төслийн менежер Жан Канг нартай уулзаж ярилцлаа.
Тус компанийн удирдлагууд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон дагалдан яваа бусад төлөөлөгчдөд “Дунян тээвэр ложистикийн төв”-ийн үйл ажиллагаа, дэд бүтэц, зохион байгуулалт, төслийн хэрэгжилтийн явц, тулгамдаж буй асуудлын талаар дэлгэрэнгүй танилцууллаа.
”Монгол-Тяньжины Дунзян тээвэр ложистикийн төв” нь Тянжин хотын Бинхай шинэ дүүргийн “Дунзяны гаалийн боомт”-ын бүсэд 50 жилийн хугацаанд 10 га газрыг хөнгөлөлттэй үнээр түрээслэх, тээвэр ложистикийн үйлчилгээг хамтран үзүүлэх, эдийн засгийг дэмжих томоохон төсөл юм.
Энэхүү төслийг одоогоос 15 жилийн өмнө буюу 2009 оны 04 сарын 15-ны өдөр Монгол Улсын Зам, тээвэр барилга хот байгуулалтын яам болон Тяньжин хотын Ардын Засгийн газар хооронд хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дэмжих зорилгоор санамж бичиг байгуулан төслийн эхлэлийн тавьж байсан юм.
Мөн дараа нь Монгол Улсын Засгийн газрын 2013 оны 04 сарын 27-ны өдрийн 152 дугаар тогтоолоор БНХАУ-ын Тяньжин хотын Дунзяны баталгаат боомтын бүсэд 50 жилийн хугацаатай 10 га газрыг Хятадын талтай хамтарч эзэмшин ашиглах тухай шийдвэрийг баталсан байна.
Уг тогтоолоор Монголын талын төлөөллөөр “Монголын төмөр зам” ТӨХК-нд давуу эрх олгохоор заажээ.
Төслийн хөрөнгө оруулагчаар БНХАУ-ын хөрөнгө оруулалттай “Монголиа уул уурхайн хөрөнгийн менежмент”ХХК шалгарч 2018 оны 12 сарын 11-нд “Монголын Төмөр Зам” ТӨХК 51 хувь, “Монголиа уул уурхайн хөрөнгийн менежмент” ХХК 49 хувийн хөрөнгө оруулалттай “Монголиа порт групп” ХХК-ийг үүсгэн байгуулж, хамтран ажиллах гэрээг байгуулсан байна.
Гэрээний дагуу хөрөнгө оруулагч нь 8.3 сая ам долларын хөрөнгө оруулж, төслийн газрын төлбөр болон компанийн дүрмийн санг бүрдүүлэх үүрэг хүлээсэн байна.
Харин одоо төсөл гацсан гол шалтгаан нь хамтран ажиллах гэрээ байгуулсан хөрөнгө оруулагч компаниуд төслийн газрын төлбөрийг төлөх үүрэг хүлээсэн боловч одоо болтол бүрэн гүйцэд төлж барагдуулаагүй, төслийг 7 жил гацааж байгааг Тээвэр ложистикийн бүс хариуцсан, ТУЗ-ын дарга Конг Вэйдонг хэллээ.
Уулзалтын төгсгөлд, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хэлэхдээ “Төслийн хэрэгжилтийн явц, тулгамдаж буй асуудлыг ойрын хугацаанд Монгол Улсын Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлж, хөрөнгө оруулагчийн асуудлыг шийдвэрлэнэ гэдгээ хэллээ.
Мөн Монголын талын төлөөллөөр “Монголын төмөр зам” ТӨХК-ийн Хяналтын менежер Н.Гантулга энэ асуудалд анхаарал хандуулан Ажлын хэсгийг ахалж ажиллаж байгааг хэллээ. (2025.06.30)
| Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Монгол-Тяньжины Дунзян тээвэр логистикийн төв”-тэй танилцав | |
| Зам, тээврийн яам Facebook |
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги” төслийн хаалтын семинар боллоо
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Иргэний нисэхийн салбараас таван ГАВЬЯАТ "төрлөө"
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ “МИАТ” ТӨХК-ИЙН ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ, ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэний нисэхийн салбарын төлөөллүүдтэй уулзлаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Биате Дастелыг хүлээн авч уулзлаа
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЧАА ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЮУЛТАЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХ ҮЕИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ"-ын тогтоолын төсөлд санал авч байна.
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Такси үйлчилгээ эрхлэгчдийн дундаас Монгол Улсын Гавьяат тээвэрчин “төрлөө”
Гүйцэтгэлийн үнэлгээ, биелэлт 2025
Стандартын төсөлд санал авч байна.
Зам, тээврийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдээ эрэмбэллээ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ОСОЛ, ЗӨРЧЛИЙГ ШИНЖЛЭН ШАЛГАХ ЖУРМЫН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАЛААР
АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙГ БҮРТГЭХ, БҮРТГЭЛЭЭС ХАСАХ ЖУРАМЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ
Серби улстай Засгийн газар хоорондын олон улсын автотээврийн харилцааны тухай хэлэлцээрийг үзэглэнэ
ЗТЯ-ны ТНБД М.Баярмагнай OPEC сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн яам, НҮБ‑ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Цахилгаан автомашин эзэмшигчийн судалгаа”-г хийж байна
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 4 дугаар сарын мэдээ
Төмөр замын салбарт хамтран ажиллах, дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр санал солилцлоо
БНХАУ-тай тээврийн логистикийн асуудлуудыг хамтран шийдвэрлэхээ илэрхийллээ
Монгол Улс Олон улсын автотээврийн хамтын ажиллагааг өргөжүүлж, IRU-тай санамж бичиг байгууллаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Олон улсын тээврийн форумын сайд нарын зөвлөлийн хуралд оролцож байна
Монгол, Азербайжан улс агаарын тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол, Германы тээврийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо
Дэлхийн тээвэрт тулгамдаж буй асуудлууд, шинэ чиг хандлага, санхүүжилтын асуудлыг бодлогын түвшинд хэлэлцэж байна
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ