Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

"ЭЙР ЧАЙНА" АВИАКОМПАНИ С909 ЗАГВАРЫН ШИНЭ АГААРЫН ХӨЛГӨӨР НИСЛЭГ ҮЙЛДЛЭЭ

2025/07/02
"ЭЙР ЧАЙНА" АВИАКОМПАНИ С909 ЗАГВАРЫН ШИНЭ АГААРЫН ХӨЛГӨӨР НИСЛЭГ ҮЙЛДЛЭЭ

БНХАУ-ын Air China 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдөр Хөх хот-Улаанбаатарын чиглэлд “С909”загварын шинэ агаарын хөлгөөр нислэг үйлдэж "Чингис хаан" олон улсын нисэх буудалд 09:35 минутад амжилттай газардлаа.

Энэхүү “C909” агаарын хөлөг нь олон улсын иргэний нисэхийн дүрэм журамд нийцсэн, Хятад улсад бие даан хөгжүүлсэн анхны богино ба дунд зайд нислэг үйлдэх бүс нутгийн зорчигч тээврийн онгоц юм.

Мөн 78-97 зорчигч тээвэрлэх багтаамжтай бөгөөд 2,225-3,700 километрийн нислэгийн хүрээнд нислэг үйлдэх боломжтой.

Air China авиакомпани 1989 оноос эхлэн Монгол Улсад тогтмол нислэг үйлдэж эхэлсэн бөгөөд эдүгээ "Чингис хаан" ОУНБ-ын хамгийн том харилцагчдын нэг болоод байна.

Тухайлбал, Эйр Чайна авиа компани нь Улаанбаатар-Бээжин, Улаанбаатар- Хөх хот зэрэг томоохон хотуудын хооронд тогтмол нислэгийн үйлчилгээ үзүүлж, хоёр орны эдийн засаг, аялал жуулчлал, бизнесийн харилцааг бэхжүүлэхэд чухал хувь нэмэр оруулсаар ирсэн юм.

"ЭЙР ЧАЙНА" АВИАКОМПАНИ С909 ЗАГВАРЫН ШИНЭ АГААРЫН ХӨЛГӨӨР НИСЛЭГ ҮЙЛДЛЭЭ  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх