Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Тяньжин Боомтын контейнер терминалтай танилцлаа

2025/07/03
Тяньжин Боомтын контейнер терминалтай танилцлаа

Хятад улсын Тяньжин хотноо зохион байгуулагдаж буй “Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Тээврийн сайд нарын 12 дугаар уулзалт”-д оролцож буй тээврийн салбарынхан өнөөдөр Тяньжин Боомтын контейнер терминалтайн танилцлаа. (2025.07.02)

Энэхүү Тяньжинь - Бээжин-Тяньжин-Хэбэй бүс нутгийн гол холбоос болох Тяньжин боомтын чингэлэг тээвэрлэх терминал нь дэлхийн контейнер терминалуудын хамгийн ухаалаг шинэчлэлтийг хийсэн, дэвшилтэт туршлагыг нэвтрүүлсэн газар гэдгийг зохион байгуулагчид онцолж байна

Энэ нь ачаа тээврийн зардлыг бууруулж, илүү хурдан бөгөөд хямд тээврийн үйлчилгээг санал болгодог юм байна.

Тухайлбал, Тяньжин боомтын С хэсгийн чингэлэг терминалын боомтын зочны тавцан дээр чингэлэг кранууд автоматаар ажиллаж, жолоочгүй цахилгаан чингэлэг ачааны машинууд хайрцгийг тойруулан хөдөлгөдөг.

Боомт дээр алсын удирдлагатай усан онгоцны кранууд ачаа ачсан чингэлэгийг тогтвортой авч, жолоочгүй цахилгаан чингэлэг машинд чингэлэг ачиж байна.

Өмнө нь боомт доторх чингэлэгийн талбай руу чингэлэг тээвэрлэх нь олон тооны чингэлэг ачааны машин, хүний жолооч шаарддаг тул өртөг өндөртэй үйл явц байсан.

Харин одоо 5G ухаалаг систем нэвтрүүлснээр хүний оролцоог халж, зардлаа хэмнэж, ажлын бүтээмж болон эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлж чаджээ.

Тяньжин Боомтын контейнер терминалтай танилцлаа  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх