Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан тэргүүтэй төлөөлөгчид өнөөдөр (2025.07.03) Хятадын “Чайна Энержи” группийн төв байранд зочилж, удирдах албан тушаалтнуудтай уулзлаа
БНХАУ-ын “Чайна Энержи” групп бол Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр зам, нүүрсний худалдаа, Тавантолгой нүүрсний уурхайн хүчин чадлыг нэмэгдүүлэх хамтын ажиллаагааны тухай Монгол, Хятад хоёр улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн хүрээнд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын тээврийн үйл ажиллагааг гүйцэтгэгч байгууллага болох “Монголын төмөр зам” ТӨХК “Чайна энержи коксжих нүүрс (Тяньжин”) компанитай “Нүүрс тээвэрлэлтийн урт хугацааны гэрээ”-г хэрэгжүүлэхээр гарын үсэг зурж баталгаажуулсан билээ.
Тодруулбал, энэхүү гэрээг Гашуунсухайт-Ганцмод боомтын Монгол, Хятадын хилийн зурваст 2025 оны 05 дугаар сарын 14-нд албан ёсоор баталгаажуулж, нүүрс тээврийн үйл ажиллагааг өнгөрсөн сард албан ёсоор эхлүүлсэн.
Тиймээс энэхүү уулзалтаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Нүүрс тээвэрлэлтийн урт хугацааны гэрээг хэрэгжүүлэх ажлын тухай хэлэлцэж, нүүрс тээврийг төлөвлөгөө ёсоор цаг хугацаанд нь тээвэрлэх талаар харилцан санал солилцлоо.
Нүүрс тээвэрлэлтийн урт хугацааны гэрээгээр манай улс нийт 16 жилийн хугацаанд 247 сая тонн ачаа тээвэрлэж, улмаар Монгол Улсын эдийн засагт бодитой хувь нэмэр оруулж, өнөөгийн үнэ цэнээр 3,7 тэрбум ам.долларын орлого олох эдийн засгийн өндөр үр ашигтай тооцоолол бий.
Зам, тээврийн яам ийнхүү 21 жил гацсан Гашуунсухайт–Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлж, 700 хоногт багтаан ашиглалтад оруулахаар төлөвлөсөн бөгөөд энэ хугацаанд нүүрс тээврийг төмөр зам, авто тээвэр болон холимог тээврээр гүйцэтгэхээр төлөвлөөд ажиллаж байна.
Нүүрс тээвэрлэлтийн урт хугацааны гэрээгээр тээвэрлэгч компани болох “Монголын төмөр зам” энэ онд 5 сая тонн ачаа тээвэрлэх үүргийг хүлээсний дагуу сард 800 мянга гаруй тонн ачаа тээвэрлэх шаардлагатай байгаа бөгөөд өдөрт 58 вагон бүхий 9 галт тэрэг, 260 тээврийн хэрэгсэл экспортын тээврийг гүйцэтгэх төлөвлөгөөтэйгөөр ажлаа эхлүүлээд байгаа юм.
Энэхүү уулзалтаар “Цахим худалдааны компани”-ийн ТУЗ-ын дарга Жан Яншэн “Бид Тавантолгой өртөөн дээр одоогоор нийт 30 мянган тонн нүүрс хүлээж аваад байна. Энэ ажилд зарим тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэж өгсөн Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан танд талархаж буйгаа илэрхийлье. Ажил дөнгөж эхэлж байгаа учраас хоёр талаас шийдвэрлэх шаардлагатай тулгамдсан асуудлууд мөн байсаар байна.
Тухайлбал, нүүрсний ачаа тээвэр 1-2 хоногоор саатах, уурхайн ам руу автомашин нэвтэрч орох боломжгүй байгаагаас үүдэн нүүрс тээвэрлэлтийн ажил явц дундаа хүлээх, саатах тохиолдол гарч байна. Энэ нь нүүрс тээвэрлэлт төлөвлөсөн хугацаанд амжихгүй байх магадлалтай байна” гэлээ.
Мөн “Чайна Энержи” интернэйшнл компанийн ТУЗ-ын дарга Ву Чуань “Бид энэ ондоо багтаад ажиллах хүчний 30 хувийг илгээх саналтай байна. Мөн энэ сардаа багтаад Монгол Улсад компани байгуулах шаардлагатай байгааг хэллээ.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Монголын Төмөр зам ТӨХК-ийнмнүүрс тээвэрлэлтийн өдөр тутмын үйл ажиллагаа болон зохион байгуулалтын талаарх мэдээлэлд анхаарч ажиллахаа илэрхийллээ.
Монгол, Хятад талаас өдөр тутмын ажлуудын талаарх мэдээллийг шуурхай солилцох хүн томилж ажиллуулбал хоёр талдаа оновчтой зохион байгуулалт хийх болно.
Мөн цаашид цаг хэмнэж, ажил нугалах үүднээс өөр хилийн боомтоор нэмэлт гарц гаргаж, нүүрс тээвэрлэлт хийх, нүүрс тээврийн давтамжийг нэмэгдүүлэх боломжтой гэсэн саналыг бас хэллээ.
Энэ хүрээнд ажлын хэсэг байгуулж үнэ өртөг, холбогдох тооцооллыг хийж, эргэн санал солилцох хүсэлтэй байгаагаа илэрхийлэв.
Уулзалтад БНХАУ-ын талаас:
| Хятадын “Чайна Энержи” группийн албан тушаалтнуудтай уулзлаа | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт