Засгийн газрын 2015 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн ээлжит хуралдаанаар ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ц.Эрдэнэбилэгийг үүрэгт ажлаас нь чөлөөлж Галсандагвын Нямдавааг томилсны дагуу ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Нямдаваа өнөөдөр тамгаа хүлээж авлаа. Ажил хүлээлцэхэд Зам тээврийн сайд М.Зоригт байлцав.
Энэ үеэр ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч асан Ц.Эрдэнэбилэг “Одоогоос 5 сарын өмнө энэ ажилд томилогдож ирэхдээ юун түрүүнд Ази, Европын төрийн тэргүүний 11 дүгээр чуулган болох АСЕМ-ын бэлтгэл ажлыг эрчимжүүлэх, Транзит танхим ашиглалтад оруулж авиа компаниудын эдийн засгийг чадавхижуулах, нисэх хүчин үүсч хөгжсөний 90 жилийн ойг тэмдэглэн өнгөрүүлэх, сумдад тогмол нислэг сэргээх зэрэг ажлуудыг хийж хэрэгжүүлхээр төлөвлөж байгаагаа хамт олондоо танилцуулж байсан. Эдгээр ажлууд өдгөө ажил хэрэг болоод явж байна. Ерөнхий сайдаас өгсөн чиг үүргийн дагуу Транзит заалыг ирэх сарын нэгэн гэхэд ашиглалтад оруулахаар ажлууд төлөвлөгөө ёсоор өрнөж байгаа.
Өнөөдрийн байдлаар АСЕМ-ийн бэлтгэл ажлын хүрээнд зогсоолын өргөтгөлийн ажил 84 хувьтай, Транзит танхимын бүтээн байгуулалтын ажил 74 хувьтай явж байна. Түүнчлэн Нислэгийн аюулгүй ажиллагаа, хяналт зохицуулалтын газрын байцаагч нарын дүрэмт хувцас, байгууллагын эмблемийг шинэчилэх зэрэг ажил хийсэн. Сүүлийн 10-аад жил иргэний нисэхийн салбарт хийгдээгүй засвар, үйлчилгээ, шинэ төслийн ажлууд амжилттай хэрэгжиж эхэлсэн. Транзит танхимын засвар, бүтээн байгуулалтын ажил энэ сарын 30-н гэхэд, 9 онгоцны зогсоолын өргөтгөлийн ажил энэ сарын 27-н гэхэд дуусахаар байна. Сумдын нислэгийг сэргээх төсөл Засгийн газарт танилцуулагдаж улмаар орон нутгийн иргэдээс санал авах шатандаа амжилттай явж байна. Энэ төсөл бол Монгол Улсын хувьд нэлээн чухал төсөл болохоор байгаа.
Ажлыг маань хүлээж авч байгаа Г.Нямдаваа даргыг сайн мэднэ. Салбар хариуцсан сайдаар ажиллаж байсан, мөн иргэний нисэхийн салбартаа ажиллаж байсан туршлагатай ийм хүнд ажлаа хүлээлгэж өгч буйдаа баяртай байна. Намайг ажиллаж байх энэ хугацаанд дэмжиж ажилласан нийт хамт олондоо талархлаа. Түүнчлэн санаачилсан төсөл, хөтөлбөрийг дэмжиж, хэрхэн ажил хэрэг болгох талаар үүрэг чиглэл өгч, дэмжиж ажилласан Засгийн газар, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, тухайн үеийн ЗТ-ийн сайд Н.Төмөрхүүд мөн талархал илэрхийлж байна” гэлээ. Тэрбээр алд цэнхэр хадгийн хамт тамгаа шилжүүлж өгөхдөө “Агаарын хөлгийн буулт зөөлөн байг” гэсэн ерөөлөөр шинэ даргын ажилд амжилт хүссэн.
ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Нямдаваа мөн агентлагийн харьяа газар, албадын удирдлагуудад хандаж үг хэлсэн. Тэрбээр Зам тээврийн сайд иргэний нисэхийн салбарт хийгдэж буй ажилд ач холбогдол өгч байгааг онцлоод нисэхийн аюулгүй байдлыг хангах, нислэгийн хөдөлгөөнийг нэмэгдүүлэх, эдийн засгийн хувьд үр өгөөжтэй байх зорилго тавин ажиллах болно гэлээ.
Иргэний нисэхийн салбарт хийгдэж буй ажлууд, тухайлбал, Транзит танхимын бүтээн байгуулалтын ажил төлөвлөсөн цаг хугацаатай хийгдэж байгаа тул ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Г.Нямдаваад ИНЕГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч асан Ц.Эрдэнэбилэг зарим ажлыг газар дээр нь танилцуулан хүлээлгэж өглөө.
| ИНЕГ-ЫН ДАРГА Г.НЯМДАВАА АЖЛАА ХҮЛЭЭЖ АВЛАА | |
| Зам, тээврийн яам Facebook |
“Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги” төслийн хаалтын семинар боллоо
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Иргэний нисэхийн салбараас таван ГАВЬЯАТ "төрлөө"
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ “МИАТ” ТӨХК-ИЙН ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ, ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэний нисэхийн салбарын төлөөллүүдтэй уулзлаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Биате Дастелыг хүлээн авч уулзлаа
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЧАА ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЮУЛТАЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХ ҮЕИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ"-ын тогтоолын төсөлд санал авч байна.
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Такси үйлчилгээ эрхлэгчдийн дундаас Монгол Улсын Гавьяат тээвэрчин “төрлөө”
Гүйцэтгэлийн үнэлгээ, биелэлт 2025
Стандартын төсөлд санал авч байна.
Зам, тээврийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдээ эрэмбэллээ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ОСОЛ, ЗӨРЧЛИЙГ ШИНЖЛЭН ШАЛГАХ ЖУРМЫН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАЛААР
АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙГ БҮРТГЭХ, БҮРТГЭЛЭЭС ХАСАХ ЖУРАМЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ
Серби улстай Засгийн газар хоорондын олон улсын автотээврийн харилцааны тухай хэлэлцээрийг үзэглэнэ
ЗТЯ-ны ТНБД М.Баярмагнай OPEC сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн яам, НҮБ‑ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Цахилгаан автомашин эзэмшигчийн судалгаа”-г хийж байна
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 4 дугаар сарын мэдээ
Төмөр замын салбарт хамтран ажиллах, дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр санал солилцлоо
БНХАУ-тай тээврийн логистикийн асуудлуудыг хамтран шийдвэрлэхээ илэрхийллээ
Монгол Улс Олон улсын автотээврийн хамтын ажиллагааг өргөжүүлж, IRU-тай санамж бичиг байгууллаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Олон улсын тээврийн форумын сайд нарын зөвлөлийн хуралд оролцож байна
Монгол, Азербайжан улс агаарын тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол, Германы тээврийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо
Дэлхийн тээвэрт тулгамдаж буй асуудлууд, шинэ чиг хандлага, санхүүжилтын асуудлыг бодлогын түвшинд хэлэлцэж байна
Олон улсын тээврийн форумын дээд хэмжээний уулзалт Герман улсын Лейпциг хотноо эхэллээ
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ