"Дэлхийн өндөр хурдны төмөр замын 12 дугаар их хурал”-д Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы хэлсэн үгийг бүрэн эхээр нь хүргэж байна.

"Эрхэм хүндэт Олон Улсын төмөр замын холбооны дарга ноён Алан Бэроуд,
Эрхэм хүндэт Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Жан Гуочин,
“Хятадын төмөр замууд” корпорацийн Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Гуо Жусюе,
Эрхэм хүндэт Олон улсын төмөр замын холбооны гишүүн орны төлөөлөгчид өө,
Юуны өмнө энэхүү чухал арга хэмжээнд үг хэлэх боломжийг олгосон Олон улсын төмөр замын холбоо болон зохион байгуулагч “Хятадын төмөр замууд” корпорацид Монгол Улсын Зам, тээврийн яамны нэрийн өмнөөс болон өөрийн зүгээс чин сэтгэлийн талархал илэрхийлье.
Энэхүү чуулга уулзалт нь өндөр хурдны төмөр замын дэвшилтэт технологи, инноваци, шинэ шийдлүүдийг нэвтрүүлсэн олон улсын туршлагаас хуваалцаж, суралцах, мөн олон талт хамтын ажиллагааг цаашид гүнзгийрүүлэх чухал ач холбогдолтойгоос гадна гишүүн орнуудын хооронд эрх тэгш, харилцан хүндэтгэсэн, харилцан ашигтай байх үндсэн дээр найрсаг харилцааг улам бэхжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх чухал ач холбогдолтой гэж харж байна.
Далайд гарцгүй, хүн ам цөөн, өргөн уудам газар нутагтай Монгол орны хувьд Ази-Европыг холбосон дамжин өнгөрөх стратегийн давуу байршлаа ашиглан тээврийн олон талт сүлжээг хөгжүүлэх нь манай улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд ихээхэн ач холбогдолтой юм.
Монгол Улсын Засгийн газраас худалдаа, тээврийг хөнгөвчлөх, далайд гарах, дамжин өнгөрөх тээврийг хөгжүүлэх чиглэлээр тууштай нээлттэй бодлого барьж, тэр дундаа шинэ төмөр зам барих, төмөр замын хилийн гарцуудыг нэмэгдүүлэх, бүс нутгийн тээвэр, логистикийн төв шинээр байгуулах зэрэг дэд бүтцийн томоохон бүтээн байгуулалтын ажлуудыг хэрэгжүүлсээр байна.
2016 онд Монгол-Орос-Хятадын эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт Москва-Бээжин чиглэлийн өндөр хурдны төмөр замын шугамыг Монгол Улсын нутаг дэвсгэрээр дамжуулан барих хэтийн боломжийг судлахаар санаачилга гарсан байдаг.
Монгол Улсын Зам, тээврийн яамны зүгээс Бүгд Найрамдах Хятад Ард Улсын Засгийн газраас Зүүн Өмнөд Азид хэрэгжүүлсэн төслүүдийг сайтар судалж үзсэн бөгөөд ийм жишгээр манай улсын нийслэл Улаанбаатар хотыг дайруулж Хятад-Оросыг холбосон 160-200км/цагийн хурдтай цахилгаан төмөр замын сүлжээ байгуулах төслийг хөрш орнуудтайгаа хамтран хэрэгжүүлэх хүсэлтэй байна. Ингэхдээ дэд бүтцийн сүлжээнд холбогдох зайг харгалзаж эхний ээлжинд манай улсын хилийн цаана 300 гаруй киломерт байгуулагдсан хятадын хурдны төмөр замын сүлжээтэй холбож, дараа нь Оросын талтай залгах сонирхолтой байна. Үүнд Хятад, Оросын талыг дэмжин хамтран оролцоно гэж
найдаж байна.
Хурдны төмөр зам нь дэлхий даяар тулгамдаж буй хүлэмжийн хийг бууруулах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, хот хөдөөгийн хөгжлийн тэнцвэрийг бий болгох, алслагдсан бүс нутгуудыг хөгжүүлэх чухал ач холбогдолтой нийгэм-эдийн засгийн хөгжлийн хурдасгуур гэж үзэж байна.
Та бүхний хамтын ажиллагаанд гүнээ талархал илэрхийлж, энэ удаагийн хуралд өндөр амжилт хүсье.
Анхаарал хандуулсанд баярлалаа".
| Б.Дэлгэрсайхан: Улаанбаатар хотыг дайруулж Хятад-Оросыг холбосон 160-200км/цагийн хурдтай цахилгаан төмөр замын сүлжээ байгуулах төслийг хэрэгжүүлэх хүсэлтэй байна | |
| Зам, тээврийн яам Facebook |
ТАНИЛЦ: Тээврийн хэрэгслийн техникийн стандарт
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
МЭНДЧИЛГЭЭ
“Авто замын норм, нормативын сан”-ийн төсөлд санал авах тухай
“Авто замын норм, нормативын сан”-ийн төсөлд санал авах тухай
Уур амьсгалын өөрчлөлт болон гамшгийн эрсдэлд тэсвэртэй авто замын зураг төслийг АХБ-ны тусламжтайгаар хэрэгжүүлнэ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 9 дүгээр сар/
“Хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл мэдээллийн нэгдсэн цахим систем” бий боллоо
Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаан боллоо
ЦОГТЦЭЦИЙ СУМААС ГАШУУН СУХАЙТ ХИЛИЙН БООМТ ХҮРТЭЛХ 240.3 КИЛОМЕТР АВТО ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭЛЭЭ
ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН 760 ДАМ НУРУУ УГСАРЧ, ДУУСЛАА
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ЗАСГИЙН ГАЗАР: “ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙН ОРЛОГООР САНХҮҮЖҮҮЛЭХ ЗАРДАЛД ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ БАЙНА
“УБТЗ” ХНН: Хөх нүүрсний тээвэрлэлтийг эхлүүллээ
БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ–ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН 127.1 КМ ТӨМӨР ЗАМЫГ НЭЭЛЭЭ
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн салбар төмөр замын төслийн танилцуулга
БЭЭЖИН-ШАНХАЙ: ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАНЫ БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСАД ХИЙСЭН АЖЛЫН АЙЛЧЛАЛ ӨНДӨРЛӨЛӨӨ
МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АВТО ЗАМЫН ДИЖИТАЛ УДИРДЛАГЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ БОЛОН СИСТЕМИЙГ ХҮЛЭЭН АВЛАА
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 8 дугаар сар/
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 8 дугаар сарын мэдээ
МОНГОЛ УЛСЫН БОСОО ТЭНХЛЭГИЙН ТЭЭВРИЙН КОРИДОРЫГ ӨРГӨЖҮҮЛЭХ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ АВТО ЗАМЫН ТӨСЛҮҮДИЙГ ЕСБХБ-ТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ
Зам, тээврийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлнэ
УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН БЭЛЭН БАЙДАЛД ҮЗЛЭГ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
Зам, тээврийн салбарт байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах инженерчлэлийг нэвтрүүлнэ
"Саад бэрхшээлээс холболт руу: Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн практик шийдэл" арга хэмжээг зохион байгуулна
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Төв стратегийн зөвлөх группийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 7 дугаар сар/
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Нээлттэй мэдээлэл
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ