“Дэлхийн өндөр хурдны төмөр замын 12 дугаар их хурал” өнөөдөр (2025.07.08) БНХАУ-ын Бээжин хотноо эхэлж байна.

Энэхүү өндөр хурдны төмөр замын олон улсын хурал нь 2-3 жилд нэг удаа зохион байгуулагддаг бөгөөд өдгөө дэлхий нийтийн эдийн засаг, худалдаа, дэд бүтэц, технологийн салбарынхан дунд хүлээлт үүсгэсэн чухал арга хэмжээ болжээ.
2025 оны “Дэлхийн өндөр хурдны төмөр замын 12 дугаар их хурал”-ыг БНХАУ-ын “Хятадын төмөр замуудын корпораци”, Олон улсын төмөр замын холбоо”-ноос хамтран зохион байгуулж байгаа бөгөөд энэ сарын 8-11-ний хооронд Бээжин хотод дөрвөн өдрийн турш үргэлжлэх юм.

Тус хуралд олон улсын тээврийн салбарын сайд нар, төмөр замын байгууллагуудын удирдах албан тушаалтнууд, дэлхийд тэргүүлэгч төмөр замын аж ахуйн нэгжүүдийн удирдлагууд, өндөр хурдны төмөр зам (HSR)-ийн ахлах мэргэжилтнүүд болон олон улсын эрдэмтэн судлаачид, дэлхийн шилдэг инженер техникийн төлөөлөгчид оролцож байна.
Тухайлбал, Олон улсын төмөр замуудын холбоо (UIC)-ны дарга Алан Бэроуд, “Хятадын төмөр замуудын корпораци" ХХК-ийн Ерөнхий захирал Сун Шюдө, БНХАУ-ын Хятадын Коммунист Намын Улс төрийн товчооны гишүүн, Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Жан Гуочин, Бүгд Найрамдах Киргиз Улсын Шадар сайд Бакыт Торобаев, Бүгд Найрамдах Ардчилсан Лаос Ард Улсын Үндэсний Асемблейн дэд дарга Соммад Фолсена, БНХАУ-ын Тээврийн сайд Лю Вэй, Монгол Улсын Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Узбекстан Улсын Тээврийн сайд Махкамов Илхом Рустамович, Олон улсын төмөр замуудын холбооны Тамгын дарга Франсуа Дэвен болон бусад холбогдох албаны зочид төлөөлөгчид оролцож байна.
Монгол Улсаас Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханаар ахлуулсан Ажлын хэсэг буюу Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газрын дарга Б.Артур, Төмөр замын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Э.Наранцэцэг, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан замын орлогч дарга Д.Амарбаясгалан, Гадаад харилцааны албаны дарга Б.Галсандорж , “УБТЗ” ХНН-ийн Бээжин дэх Төлөөлөгчийн газрын тэргүүн А.Анар, Д.Тэлмэн нар оролцож байна.
Энэ жилийн өндөр хурдны төмөр зам: “Инновац, хөгжил амьдралыг улам сайхан болгоно" уриан дор зохион байгуулагдаж байгаа бөгөөд тус хурлаар дэлхийн өндөр хурдны төмөр замын хамгийн сүүлийн үеийн технологийн шийдэл, ирээдүйн чиг хандлагыг хэлэлцэх, хурдны төмөр зам хөгжсөн орнууд туршлага мэдлэгээ харилцан солилцох, судалгаа шинжилгээ, инноваци технологийг улам хөгжүүлэх тухай олон талт асуудлыг хэлэлцэж байна.

“Дэлхийн өндөр хурдны төмөр замын 12 дугаар их хурал” хүн амын тоогоороо дэлхийд тэргүүлдэг БНХАУ төмөр замын уртаараа ч олон улсад тэргүүлж эхлээд байгаагийн нэгэн том илэрхийлэл болж байна.
БНХАУ 2024 оны жилийн эцсийн байдлаар, Хятад улсын хэмжээнд нийт 162,000 км төмөр зам ашиглагдаж байгаагаас үүний 48,000 нь өндөр хурдны төмөр замын сүлжээ байна. Уг замаар 2024 онд давхардсан тоогоор нийт 4.085 тэрбум зорчигч, 3.985 тэрбум ачаа тээвэрлэжээ.

“Дэлхийн өндөр хурдны төмөр замын 12 дугаар их хурал” -ын нээлтийн үйл ажиллагаанд Олон улсын төмөр замуудын холбоо (UIC)-ны дарга Алан Бэроуд хэлсэн үгэндээ өндөр хурдны төмөр замын хөгжлийн асуудлаар сайн туршлагаа харилцан хуваалцаж, тулгамдаж буй асуудлаа хэлэлцэх олон улсын дээд хэмжээний чуулга уулзалтад хүрэлцэн ирсэн зочид төлөөлөгчдөд талархал илэрхийлээд, хурдны төмөр зам нь аюулгүй, бага нүүрстөрөгч ялгаруулах, байгальд ээлтэй масс тээврийн хэрэгсэл бөгөөд цахим шилжилт, технологийн эрин үед иргэдэд илүү тав тухай, хялбар зорчих боломжийг олгож байгааг дурдлаа.

Мөн “Хятадын төмөр замуудын корпораци" ХХК-ийн Ерөнхий захирал Сун Шюдө хэлсэн үгэндээ БНХАУ-ын дарга Ши Жиньпинийн зүгээс өндөр хурдны төмөр замын хөгжилд онцгой анхаарал хандуулж, мэргэжлийн байгууллагуудын хичээл зүтгэлээр өнгөрсөн жилүүдэд Хятад улсад өндөр хурдны төмөр зам үсрэнгүй хөгжиж, өнөөдрийн байдлаар дэлхийн нийт өндөр хурдны төмөр замын сүлжээний 2/3-той тэнцэх дэлхийн хамгийн урт 48 мянган километр үргэлжлэх сүлжээг байгуулж, технологийн хувьд хамгийн өндөр хурдтай төмөр замын тээврийн системийг өргөн хэрэглээнд нэвтрүүлээд байна.
Өндөр хурдны төмөр замаар өдөрт 16 сая зорчигчдийг тээвэрлэж, нийт 26 сая тасалбар дунджаар борлуулагдаж байгааг онцоллоо. Цаашид хиймэл оюун ухаан, шинэ эрчим хүчний шинэчлэлтийг тасралтгүй хийж, ирэх 2035 он хүртэл дотоодын өндөр хурдны төмөр замын сүлжээг 350 километр хүртэл өргөжүүлэх зорилт тавин ажиллаж байгааг танилцууллаа.
БНХАУ-ын Төрийн зөвлөлийн Ерөнхий сайдын орлогч Жан Гуочин “БНХАУ-д өндөр хурдны төмөр зам нь гадаадын технологийг нэвтрүүлэх, нутагшуулах, инноваци технолгийг хөгжүүлэхээс бие даан зохион бүтээх хүртэл шат ахин хөгжиж ирсэн бөгөөд өдгөө дэлхийн өндөр хурдны төмөр замын салбарыг түүчээлсэн тэргүүлэгч орон болон хөгжиж байна. Газарзүйн төлөвшлийг даван туулсан хурдны төмөр замын гүүр, туннель болон 350 км/цаг хурдтай зорчигч тээвэрт нэвтэрсэн CR маркийн Fuxing галт тэрэг нь Хятадын хөгжлийн нэрийн хуудас болсон. Хятад-Лаосын өндөр хурдны галт тэрэг болон ашиглалтыг хамтран хэрэгжүүлж буй Индонезийн Жакарта-Бандун чиглэл, Унгар-Серби чиглэлийн өндөр хурдны төмөр замын төслүүд ар араасаа ашиглалтад орж, Хятадын технологийг олон улсад нутагшуулж байна. Цаашид дэд бүтэц, стандарт норм журмын хатуу, зөөлөн холболтыг нэмэгдүүлж, технологийн ололт туршлагаа хуваалцан ажиллахад бэлэн байна.
Үүнээс гадна, Киргиз, Лаосын талууд Хятадтай хамтран хэрэгжүүлж буй бүтээн байгуулалтын хүрээнд өндөр хурдны төмөр замын сүлжээ байгуулах улс орны хэтийн зорилгоо биелүүлсэнд баяртай байгаагаа илэрхийллээ.
| Дэлхийн өндөр хурдны төмөр замын 12 дугаар их хурал” болж байна | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт