"Монголын Эдийн Засгийн форум-2025" "Итгэлцлийг дахин сэргээх нь" уриан дор үргэлжилж байна.
Энэ удаагийн форумд гадаад, дотоодын 3000 гаруй хөрөнгө оруулагч, бизнес эрхлэгч, бодлого боловсруулагч, олон улсын байгууллагын төлөөлөл оролцож байна.
Ерөнхий сайд Г.Занданшатар форумыг нээж хэлсэн үгэндээ эдийн засаг, хөгжлийн бодлого, хөрөнгө оруулалт, бизнесийн орчныг хэрхэн сайжруулах талаар онцоллоо.
Монголын Эдийн Засгийн Форум нь эдийн засаг, нийгмийн хөгжлийн тулгамдсан асуудлыг хэлэлцэж, шийдэл гаргахад чиглэсэн үндэсний тэргүүлэх платформ юм.
2010 оноос хойш жил бүр зохион байгуулагддаг уг форум нь төрийн бус, ашгийн төлөө бус, улс төрөөс хараат бус байгууллага. Монгол Улсын Засгийн газар, хувийн хэвшил, иргэний нийгэм, эрдэм шинжилгээний байгууллага болон олон улсын төлөөллийг оролцуулсан өндөр түвшний нээлттэй хэлэлцүүлгийг жил бүр өрнүүлсээр ирсэн.
"Бүсчилсэн хөгжил ба тээвэр логистикийн хөрөнгө оруулалт" салбар хуралдаанаар үргэлжилж байна. Салбар хуралдаанд УИХ-ын дэд дарга Х.Булгантуяа, Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан, Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, "Stonex Group Inc”-ийн Азийг хариуцсан зээлийн хэлтсийн дарга Billy Kewley тэргүүтэй төлөөлөгчид оролцож, санал бодлоо хуваалцаж байна.
Тухайлбал, Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”, “Шинэ сэргэлтийн бодлого” дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт зам, тээврийн салбар нь хөгжлийн тэргүүлэх салбаруудын нэг бөгөөд эдийн засгийн өсөлтийг дэмжигч, хөгжлийг хурдасгагч, бүс нутгийн интеграцид холбогч салбар мөн болохыг тодотгосон. Ази, Европ өрнө дорныг холбосон газар зүйн байршлын давуу талаа ашиглан тээвэр, худалдаа, үйлчилгээний зангилаа “Транзит Улс” болох зорилтыг тавьж, бүс нутгийн хамтын ажиллагааны механизмуудад нэгдэж, идэвхтэй оролцогч байхыг эрмэлзэж байна.
Олон улс, бүс нутаг, хөрш орнуудын эдийн засгийн интеграц, урт хугацааны бодлого төлөвлөлттэй уялдуулан Монгол улсын урт хугацааны бодлогыг тодорхойлсон нь эдийн засгийн салбарууд бодлогоо оновчтой тодорхойлох чухал ач холбогдолтой юм.
Монгол Улсыг бүсчилсэн хөгжлийн бодлогоор эдийн засгийн чөлөөт бүс, тусгай бүс, хуурай боомт, орон нутгийн хөгжлийн төвүүдийг эдийн засгийн коридортой үе шаттайгаар холбож үйлдвэр, үйлчилгээ, худалдааны цогцолборуудыг байгуулах, хотуудын кластер үүсгэн тээвэр, логистикийн нэгдсэн сүлжээг байгуулах нь хөгжлийн суурь болохыг оролцогчид онцолж байв.
Иймд тээвэр, логистикийн салбарт тулгамдаж буй асуудлыг тодорхойлж, хөгжлийн хязгаарлагдмал байдал, эрсдэлийг бууруулах боломж, шийдвэрлэх арга замыг хэлэлцэж, салбарын хөгжилд гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөрөнгө оруулалтын шинэ хэлбэрийг нэвтрүүлэх боломжийг эрэлхийлэхэд чиглэнэ.
Монгол Улс өргөн уудам нутаг дэвсгэртэй, хүн ам цөөнтэй, зах зээл жижигтэй, суурин газрууд алслагдмал байдалтай тархан сууршсан нь тээвэр, логистикийн дэд бүтцийн хөрөнгө оруулалтыг үлэмж нэмэгдүүлдэг, эрс тэрс уур амьсгал нь дэд бүтцийн засвар арчлалтын зардлыг ихээр шаарддаг зэргээр тээвэр, логистикийн хөгжил өндөр орнуудтай харьцуулахад ялгаатай, хөрөнгө оруулагчдын сонирхлыг татах чадвар сул байдаг. Гэхдээ тээвэр, логистикийн салбар нь бүс нутгийн интеграцид нэгдсэнээр эдийн засгийн өндөр үр ашигтайгаар өргөжин тэлэх бүрэн боломжтой юм. Энэхүү хуралдаанаар тээвэр, логистикийн олон улсын холболт, түүнд чиглэсэн бодлогын зорилго, зорилт, томоохон бүтээн байгуулалтын төслүүдийн талаар мэдээлэл өгч, хамтын ажиллагааны боломжуудыг нээлттэй хэлэлцсэн юм.
| MEF: "Бүсчилсэн хөгжил ба тээвэр логистикийн хөрөнгө оруулалт" салбар хуралдаанаар үргэлжилж байна | |
| Зам, тээврийн яам Facebook |
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги” төслийн хаалтын семинар боллоо
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Иргэний нисэхийн салбараас таван ГАВЬЯАТ "төрлөө"
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ “МИАТ” ТӨХК-ИЙН ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ, ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэний нисэхийн салбарын төлөөллүүдтэй уулзлаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Биате Дастелыг хүлээн авч уулзлаа
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЧАА ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЮУЛТАЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХ ҮЕИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ"-ын тогтоолын төсөлд санал авч байна.
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Такси үйлчилгээ эрхлэгчдийн дундаас Монгол Улсын Гавьяат тээвэрчин “төрлөө”
Гүйцэтгэлийн үнэлгээ, биелэлт 2025
Стандартын төсөлд санал авч байна.
Зам, тээврийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдээ эрэмбэллээ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ОСОЛ, ЗӨРЧЛИЙГ ШИНЖЛЭН ШАЛГАХ ЖУРМЫН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАЛААР
АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙГ БҮРТГЭХ, БҮРТГЭЛЭЭС ХАСАХ ЖУРАМЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ
Серби улстай Засгийн газар хоорондын олон улсын автотээврийн харилцааны тухай хэлэлцээрийг үзэглэнэ
ЗТЯ-ны ТНБД М.Баярмагнай OPEC сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн яам, НҮБ‑ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Цахилгаан автомашин эзэмшигчийн судалгаа”-г хийж байна
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 4 дугаар сарын мэдээ
Төмөр замын салбарт хамтран ажиллах, дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр санал солилцлоо
БНХАУ-тай тээврийн логистикийн асуудлуудыг хамтран шийдвэрлэхээ илэрхийллээ
Монгол Улс Олон улсын автотээврийн хамтын ажиллагааг өргөжүүлж, IRU-тай санамж бичиг байгууллаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Олон улсын тээврийн форумын сайд нарын зөвлөлийн хуралд оролцож байна
Монгол, Азербайжан улс агаарын тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол, Германы тээврийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо
Дэлхийн тээвэрт тулгамдаж буй асуудлууд, шинэ чиг хандлага, санхүүжилтын асуудлыг бодлогын түвшинд хэлэлцэж байна
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ