Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх Тулгар төрийн 2234, Их Монгол Улс байгуулагдсаны 819, Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн мандуулсны 114, Ардын хувьсгалын 104, Ардчилсан хувьсгалын 35 жилийн ойг тохиолдуулан зарлиг буулган Монгол Улсын Гавьяат тээвэрчин Л.Гунгаад Төрийн дээд цол хүртээлээ.
Тодруулбал, Монгол Улсын Гавьяат тээвэрчин Л.Гунгааг Автотээврийн салбарт тасралтгүй 55 жил ажиллаж, эх орныхоо өнцөг булан бүрт ард иргэдийнхээ хэрэгцээт бараа бүтээгдэхүүнийг тээвэрлэн хүргэж, нэмэлт тоног төхөөрөмж суурилуулан техникийн үр өгөөжийг нэмэгдүүлэн идэвхи санаачлагатай ажиллан салбарынхаа түүхэн дээд амжилтыг тогтоосныг өндрөөр үнэлэн Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн зарлигаар Монгол Улсын "Хөдөлмөрийн баатар" цол тэмдгээр шагналаа.
Автотээврийн 100 жилийн ой энэ оны долдугаар сарын 18-19-ний өдрүүдэд тохиож буй. Энэ ойг тохиолдуулан автотээврийн салбараас Хөдөлмөрийн баатар төрж байгаа нь энэ юм.
Монгол Улсын Гавьяат тээвэрчин Л.Гунгааг Монгол Улсын "Хөдөлмөрийн баатар" цол тэмдгээр шагналаа | |
Зам, тээврийн яам Facebook |