Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Их Британи, Умард Ирландын нэгдсэн хаант улсын Британийн Экспортын санхүүжилтийн агентлагийн Бизнесийн удирдлагын ахлах мэргэжилтэн Крис Аллум, Кросс рэйл компанийн захирал Плд Дайсон тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Хурлын эхэнд Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд төлөөлөгчдийг Монгол Улсын Эдийн засгийн форумд хүрэлцэн ирж оролцож байгаад талархал илэрхийлээд, хоёр улсын төмөр зам, хотын нийтийн тээврийн чиглэлээр яриа хэлэлцээр идэвхтэй явагдаж байгаад сэтгэл хангалуун байгаагаа онцоллоо.
Мөн “Улаанбаатар хотод тулгамдаад байгаа авто замын түгжрэлийг арилгахад чиглэгдсэн цогц бодлого, үйл ажиллагаанд багтсан нийтийн тээврийн томоохон төслүүд, түүний дотор их багтаамжийн зорчигчийн галт тэрэг буюу метро байгуулах болон хөнгөн галт тэргийг нэвтрүүлэх зэрэг төслүүдийг хэрэгжүүлэхэд Улаанбаатар хотын захиргаатай ойр нягт хамтран ажиллаж байгаа гэсэн мэдээлэл авсан. Хөнгөн галт тэрэг байгуулах төслийн асуудлыг манай яам хариуцан ажиллаж байна. Энэ төсөл дээр бид Британийн талтай хамтран ажиллах, мэдлэг туршлагаас судлах, бодитой хамтын ажиллагааг эхлүүлэх, мөн төслийн санхүүжилтийн боломжуудын талаар ярилцах сонирхолтой байна. Лондон хот бол дэлхийн том хотуудын нэг бөгөөд нийтийн тээврийг оновчтой сайн хөгжүүлсэн гэж үздэг. Ялангуяа Лондонгийн метрог бид сайн мэднэ. Манай яамны зүгээс Британийн талтай энэ чиглэлд хамтран ажиллахыг бүрэн дэмжиж байгаа” хэмээн онцлоод зам, тээврийн салбарт хэрэгжиж буй төслүүдээ танилцууллаа.
Хариуд нь Британийн Экспортын санхүүжилтийн агентлагийн Бизнесийн удирдлагын ахлах мэргэжилтэн Крис Аллум хэлэхдээ “Монгол Улсад хэрэгжүүлэх төслүүдийг санхүүжүүлэх, зээл олгох боломжуудын талаар манай хоёр тал олон удаа уулзалтууд хийж ярилцсан. Британийн экспортын санхүүжилтийн агентлагаас шаардлага хангасан төслүүдийг санхүүжилт авахад зээлийн баталгаа гаргахад бэлэн гэдэг байр суурийг илэрхийлж ирсэнд талархал илэрхийлье. Өмнө нь Пандрол бэхэлгээг худалдан авахад уг зээлийн баталгааг гаргуулах талаар уулзаж ярилцаж байсан. Одоо бид метро болон LRT төслүүдийг санхүүжүүлэхэд баталгаа гаргуулахад хамтран судалж ярилцахад бэлэн байна” гэдгээ илэрхийллээ.
Уулзалтын төгсгөлд манай хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосноос 50 жил өнгөрч олон салбарт харилцаа, хамтын ажиллагаа өргөжин хөгжиж байгаа боловч зам, тээврийн салбарт төмөр замаас бусад салбарт зам, тээврийн салбарын хамтын ажиллагаа төдийлөн идэвхтэй бус байгаа тул хамтын ажиллагаагаа идэвхжүүлэх чиглэлээр ажиллах талаар санал солилцлоо.
| Их Британийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа | |
| Зам, тээврийн яам Facebook |
ТАНИЛЦ: Тээврийн хэрэгслийн техникийн стандарт
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
МЭНДЧИЛГЭЭ
“Авто замын норм, нормативын сан”-ийн төсөлд санал авах тухай
“Авто замын норм, нормативын сан”-ийн төсөлд санал авах тухай
Уур амьсгалын өөрчлөлт болон гамшгийн эрсдэлд тэсвэртэй авто замын зураг төслийг АХБ-ны тусламжтайгаар хэрэгжүүлнэ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 9 дүгээр сар/
“Хөдлөх бүрэлдэхүүний бүртгэл мэдээллийн нэгдсэн цахим систем” бий боллоо
Зам, тээврийн сайдын шуурхай хуралдаан боллоо
ЦОГТЦЭЦИЙ СУМААС ГАШУУН СУХАЙТ ХИЛИЙН БООМТ ХҮРТЭЛХ 240.3 КИЛОМЕТР АВТО ЗАМЫН ХӨДӨЛГӨӨНИЙГ НЭЭЛЭЭ
ГАШУУНСУХАЙТ-ГАНЦМОД БООМТЫН ХИЛ ДАМНАСАН ТӨМӨР ЗАМЫН 760 ДАМ НУРУУ УГСАРЧ, ДУУСЛАА
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
ЗАСГИЙН ГАЗАР: “ОЮУ ТОЛГОЙ”-Н НОГДОЛ АШГИЙН ОРЛОГООР САНХҮҮЖҮҮЛЭХ ЗАРДАЛД ИРГЭДИЙН САНАЛЫГ АВЧ БАЙНА
“УБТЗ” ХНН: Хөх нүүрсний тээвэрлэлтийг эхлүүллээ
БАГАХАНГАЙ–ХӨШИГИЙН ХӨНДИЙ–ЭМЭЭЛТ ЧИГЛЭЛИЙН 127.1 КМ ТӨМӨР ЗАМЫГ НЭЭЛЭЭ
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн салбар төмөр замын төслийн танилцуулга
БЭЭЖИН-ШАНХАЙ: ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАНЫ БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСАД ХИЙСЭН АЖЛЫН АЙЛЧЛАЛ ӨНДӨРЛӨЛӨӨ
МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АВТО ЗАМЫН ДИЖИТАЛ УДИРДЛАГЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ БОЛОН СИСТЕМИЙГ ХҮЛЭЭН АВЛАА
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 8 дугаар сар/
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 8 дугаар сарын мэдээ
МОНГОЛ УЛСЫН БОСОО ТЭНХЛЭГИЙН ТЭЭВРИЙН КОРИДОРЫГ ӨРГӨЖҮҮЛЭХ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ АВТО ЗАМЫН ТӨСЛҮҮДИЙГ ЕСБХБ-ТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ
Зам, тээврийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлнэ
УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН БЭЛЭН БАЙДАЛД ҮЗЛЭГ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
Зам, тээврийн салбарт байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах инженерчлэлийг нэвтрүүлнэ
"Саад бэрхшээлээс холболт руу: Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн практик шийдэл" арга хэмжээг зохион байгуулна
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Төв стратегийн зөвлөх группийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 7 дугаар сар/
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Нээлттэй мэдээлэл
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ