Зам, тээврийн яамны 2025 оны эхний хагас жилийн тайлангийн хурал өнөөдөр /2022.07.09/ болов. Оны эхний хагас жилд зам, тээврийн салбарт хэд хэдэн бүтээн байгуулалтын ажлыг ашиглалтад хүлээж авч, зарим бүтээн байгуулалтын төслийг эхлүүлжээ.

Хурлын эхэнд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хэлсэн үгэндээ "Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлого “Алсын хараа-2050”, “Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал”, “Шинэ сэргэлтийн бодлого” дунд хугацааны хөгжлийн хөтөлбөр Монгол Улсын Засгийн газрын 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрт зам, тээврийн салбар нь хөгжлийн тэргүүлэх салбаруудын нэг бөгөөд эдийн засгийн өсөлтийг дэмжигч, хөгжлийг хурдасгагч, бүс нутгийн интеграцид холбогч салбар мөн болохыг тодотгосон. Энэ бол та бүхний хүчин чармайлт, хичээл зүтгэлийн үр дүн юм" хэмээн онцлов.

Мөн зам, тээврийн яамны албан хаагчдыг хувь хүний хөгжил, цаг ашиглалтдаа тогтмол анхаарч, ёс зүйг эрхэмлэж, зам, тээврийн салбар цаашлаад улс орны хөгжлийн бодлогыг харж, санаачилгатай ажиллахыг уриалав.

Үүний дараа Хяналт, шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газрын дарга Х.Оюунтуяа хагас жилийн тайланг танилцуулав. Тэрбээр гүйцэтгэлийн төлөвлөгөөнд тусгагдсан 90 арга хэмжээний хэрэгжилтийн дундаж үнэлгээ 77.5 хувьтай байгааг онцлоод тайлант хугацаанд хийгдсэн онцлох ажлуудыг танилцуулав.
Тухайлбал, агаарын тээврийн салбарт 2025 оны 06 дугаар сарын 15-ны өдрийн байдлаар нийт 9,924 транзит зорчигч зорчсон нь 2024 оны мөн үеэс 45%-аар өссөн үзүүлэлттэй байна. Хэнтий аймагт Өндөрхаан хотод цагт 50 хүн нэвтрүүлэх хүчин чадал бүхий 3С ангиллын нисэх онгоцны буудлыг ашиглалтад оруулсан байна.
Төмөр замын салбарт “Гашуунсухайт-Ганцмод” хилийн боомтын барилгын ажлыг эхлүүлсэн байна. “Төмөр замын төв коридорыг иж бүрэн шинэчлэн хөгжүүлэх” төслийг хэрэгжүүлэх зорилгоор Монгол, Орос, Хятад улсын талууд өөрсдийн нутаг дэвсгэр дээр баригдах төмөр замын ТЭЗҮ-ийг боловсруулж, 3 тал тохиролцсон байна.
Автотээврийн салбарт 2025 оны 06 сарын урьдчилсан байдлаар Автотээврээр 40 сая тонн ачаа тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үес 3.5%-аар буурсан, 75 сая зорчигч тээвэрлэсэн нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 2.6%-аар өссөн ба үүнээс нийслэлийн тээврээр 74 сая зорчигч зорчжээ. Мөн Хавирга хилийн боомтод 4.7 тэрбум төгрөгийн өртөг бүхий ачаа тээврийн терминал барих ажлыг эхлүүлсэн байна.
Автозамын салбарт Улсын Их Хурлын 2020 оны “Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал” 64 дүгээр тогтоол, Монгол Улсын Засгийн газар 2024-2028 оны үйл ажиллагааны хөтөлбөрийн хүрээнд ЭРЭЭНЦАВ-БИЧИГТ гэсэн авто замын ШИНЭ КОРИДОР-ыг нэмж барихаар шийдвэрлэсний дагуу Сүхбаатар аймгийн төв Баруун-Урт хотыг Бичигт боомттой холбох “Баруун-Урт-Бичигт” чиглэлийн авто замын эхний үе шат 152 км хатуу хучилттай авто зам” төслийн ажлыг эхлүүлсэн байна. Түүнчлэн Хилийн боомтуудыг хатуу хучилттай авто замаар холбох төслүүдийг үргэлжлүүлж, 2025 онд 477 км авто замыг ашиглалтад оруулахаар зам, барилгын ажлыг эхлүүлээд байна.
Үүний дараа Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд яамны төрийн албан хаагчдыг ёс зүйг эрхэмлэж ажиллахыг сануулаад, энэ сарын 18, 19-нд тохиож буй Автотээврийн түүхт 100 жилийн ойн хөтөлбөрийг танилцуулан, идэвхтэй ажиллахыг уриаллаа.

Хурлын төгсгөлд яамны нэр бүхий албан хаагчдыг төрийн одон, медалиар шагнав.
| Зам, тээврийн яамны 2025 оны эхний хагас жилийн тайлангийн хурал боллоо | |
| Зам, тээврийн яам Facebook |
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 8 дугаар сарын мэдээ
МОНГОЛ УЛСЫН БОСОО ТЭНХЛЭГИЙН ТЭЭВРИЙН КОРИДОРЫГ ӨРГӨЖҮҮЛЭХ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ АВТО ЗАМЫН ТӨСЛҮҮДИЙГ ЕСБХБ-ТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ
Зам, тээврийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлнэ
УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН БЭЛЭН БАЙДАЛД ҮЗЛЭГ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
Зам, тээврийн салбарт байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах инженерчлэлийг нэвтрүүлнэ
"Саад бэрхшээлээс холболт руу: Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн практик шийдэл" арга хэмжээг зохион байгуулна
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Төв стратегийн зөвлөх группийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 7 дугаар сар/
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай төмөр замын трассын дагуу цахилгаан дамжуулах шугамуудыг зөөж, шилжүүлэх ажлын явцтай танилцав
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 7 дугаар сарын мэдээ
“ОЛОН УЛС, УЛСЫН ЧАНАРТАЙ БОЛОН ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР АВАХ ЖУРАМ”-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
ЗАРЛАЛ
Улаанбаатар–Дархан чиглэлийн авто замын түр хаагдах хэсэг болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулах түр замын маршрут
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ