Монгол Улсад Автотээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойд зориулсан түүхэн ховор автомашины үзэсгэлэн Д.Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ.
Үзэсгэлэнд Монгол Улсад өргөн хэрэглэгдэж байсан болон, хөдөө аж ахуй, үйлдвэрийн салбарт өргөн ашиглагдаж байсан автотээврийн түүхийг өгүүлэх ховор автомашинууд багтсан нь иргэдийн сонирхлыг ихээхэн татаж байлаа.
Тухайлбал:
Үзэсгэлэнг нээж Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан үг хэлэхдээ "Монгол Улсад Автотээврийн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулсан түүхэн ховор Автомашины үзэсгэлэн, парадыг иргэд та бүхэндээ толилуулж, энэхүү арга хэмжээнд хүрэлцэн ирсэн Та бүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлж, баярын мэндийг өргөн дэвшүүлье!
Тэртээ 1925 онд “Монгол тээх нэвтрүүлэх газар” нэртэй анхны бие даасан байгууллага 7 автомашинтайгаар байгуулагдаж байсан нь Монгол Улсад автотээврийн салбарын өрхийг татаж, үүдийг нээсэн үйл явдал байлаа.
Энэ түүхэн цаг үеэс хойш 100 жилийн хөгжлийн түүхийг өгүүлэх автомашины үзэсгэлэн, парадыг зохион байгуулж байгаадаа туйлын баяртай байна.
Өнөөдрийн үзэсгэлэнд Монгол Улсад өргөн хэрэглэгдэж байсан болон хөдөө аж ахуй, үйлдвэрийн салбарт өргөн ашиглагдаж байсан автотээврийн салбарын хөгжлийн өнгөрсөн үеийн харуулсан түүх, дурсамжийг өгүүлэх ховор автомашинуудыг байршууллаа.
Өнөөдрийн энэхүү арга хэмжээг зохион байгуулахад хамтран ажилласан “Ретро” автомашин, мотоциклийн холбоонд талархал илэрхийлье.
Та бүхний ажил үйлс өөдрөг байж, алтан шар зам нь үргэлж ивээх болтугай" хэмээлээ.
Ховор автомашинуудын үзэсгэлэн Сүхбаатарын талбайд нээлтээ хийлээ. | |
Зам, тээврийн яам Facebook |