Монгол Улсад автотээврийн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ой өнөөдөр тохиож буй. Энэхүү ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 05 дугаар сарын 10-ны өдрийн 114 дүгээр зарлигаар “Автотээврийн үндэсний төв” ТӨҮГ-ыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнаж байгаа тухай зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга А.Үйлстөгөлдөр уншиж танилцуулан АТҮТ-ийн Гүйцэтгэх Захирал Б.Гүрсоронзон болон тус байгууллагын хамт олонд ёслол төгөлдөр гардуулан өглөө.
"Автотээврийн үндэсний төв" ТӨҮГ-ыг Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнав | |
Зам, тээврийн яам Facebook |