Монгол Улсад автотээврийн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойг тохиолдуулан “Монгол Улсын автотээвэр 100 жил” сэдэвт шинэ пянзны нээлт боллоо.
Арга хэмжээг нээж Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан хэлэхдээ “Монголын тээвэрчдийн “Алтан шар” замыг дуу хөгжимгүй төсөөлөхийн аргагүй билээ. Аян замд хань болдог, урам болдог, дэм болдог зүйл бол яах аргагүй бид бүхний сайн мэдэх “Монгол транс”, “Алтан шар зам”, “Ургацын тээвэрт урамтай явна” зэрэг дуунуудаас эхлээд олон сайхан уран бүтээлүүд байдаг билээ.
Анх 1910-аад оноос Европд дэлгэрсэн Пянз нь ХХ зуун тэр дундаа 1960-аас-1990-ээд онд оргил үе байсан бөгөөд манай улсын шинэ цагийн дуу хөгжим урлагийн төлөөлөл болох “Соёл-Эрдэнэ”, “Баян Монгол” зэрэг хамтлагууд ЗХУ-д пянзан дээр дуу уран бүтээлээ мөнхөлсөн түүхтэй байдаг нь бидний үеийнхэн дэлхий нийттэй хөл нийлүүлж Монгол Улсад соёлын үрийг тарьцгааж байсан билээ.
Автотээврийн салбарын 100 жилийн ойгоороо бид бүхэн ард түмний сэтгэлд хоногшсон нийт 15 дуунаас бүрдсэн уран бүтээлийг пянз болгон хэвлүүлж өнөөдөр нээлтээ хийж байна.
Автотээврийн салбарын бахархалт түүх, хичээл зүтгэлийг энэхүү марк, зоос, пянзаар харуулахыг зорьсон бөгөөд эдгээр нь зөвхөн цуглуулгын эд зүйл бус, харин автотээврийн салбарт хийж бүтээсэн ололт амжилт, сорилт бэрхшээлийг даван туулсан түүхийн бэлгэ тэмдэг болж байна.
Та бүхний ажил үйлс өөдрөг байж, алтан шар зам нь үргэлж ивээх болтугай” хэмээв.
Ард түмний сэтгэлд хоногшсон 15 дуунаас бүрдсэн уран бүтээлийг пянз болгон хэвлүүлэв | |
Зам, тээврийн яам Facebook |