Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

100 жилийн ойд зориулсан бэсрэг наадам болж байна

2025/07/19
100 жилийн ойд зориулсан бэсрэг наадам болж байна

Монгол Улсад автотээврийн салбар үүсэж хөгжсөний түүхт 100 жилийн ойд зориулсан бэсрэг наадам өнөөдөр Хүй 7 худагт өргөн дэлгэр зохион байгуулагдаж байна.

Наадамд УИХ-ын гишүүн Ж.Бат-Эрдэнэ, Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд, "АТҮТ" ТӨҮГ-ын Гүйцэтгэх захирал Б.Гүрсоронзон, ТЗУГ-ын дарга Б.Болор-Эрдэнэ, Автотээврийн бодлого зохицуулалтын газрын дарга Э.Мөнхнасан тэргүүтэй хүндэт зочид төлөөлөгчид болон ард иргэд цуглан наадамлаж байна.

Арга хэмжээг нээж Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд "Бид өнөөдөр 100 жилийн түүхэн босгон дээр нэгэн зууны амжилт, алдаа оноог эргэн харж, ирээдүйн зорилго, зорилтоо шинэ өнгөөр тодорхойлох их үйлсийн өмнө хамтдаа зогсож байна. Бид өнгөрсөн хугацаанд 10 гаруй Олон Улсын гэрээ, конвенцид нэгдэн орж, 17 улстай “Олон улсын автотээврийн харилцааны тухай” Засгийн газар хоорондын хэлэлцээрийг байгуулан, үндэсний тээврийн сүлжээгээр дамжуулан олон улсын тээврийн сүлжээнд нэгдэх гарцыг нээж, Ази, Европыг холбосон улс хоорондын алс холын замд тээвэрлэлтийг гүйцэтгэдэг боллоо. Ингэснээр Автотээврийн салбар нь Монгол Улсын ачаа тээврийн 65 хувийг, зорчигч тээврийн 98 хувийг гүйцэтгэж байна" хэмээн онцоллоо.

100 жилийн ойд зориулсан бэсрэг наадам болж байна  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх