Монгол Улсад Автотээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойн баяр наадмын үндэсний шагайн харвааны шилдэгүүд тодорлоо.
Тэмцээнд 29 багийн 230 гаруй харваач цэц мэргэнээ сорин өрсөлдлөө.
ТЭРГҮҮН БАЙР:
Дорноговь аймгийн Хөвсгөл сумын харьяат Монгол Улсын Үлэмж Дархан мэргэн, спортын мастер Б.Баттулга ахлагчтай Монголын Тээвэрчдийн Шинэ үе нэгдсэн холбоо “Номт даншиг”, “Хеттрик групп”-ийн баг
ДЭД БАЙР:
Төв аймгийн Баян сумын харьяат өсвөрийн харваач А.Хаш-Эрдэнэ ахлагчтай “Загалын Асгат” компанийн 91-р сургуулийн “Цэц Баян” баг
ГУТГААР БАЙР:
Төв Аймгийн Аргалант сумын харьяат Монгол Улсын мэргэн П.Пүрэвцэрэн ахлагчтай “Амин болор” ХХК-ийн баг
ДӨРӨВДҮГЭЭР БАЙР:
Өмнөговь аймгийн Цогтцэций сумын харьяат Монгол Улсын Гарамгай мэргэн Ч.Буянжаргал ахлагчтай “Алтан Транс” баг шалгарлаа.
БЭСРЭГ НААДАМ: Шагайн харвааны шилдэгүүд тодорлоо | |
Зам, тээврийн яам Facebook |