Зүүн гурван аймгийг нийслэлтэй хатуу хучилттай замаар холбох ажилтай Зам тээврийн сайд М.Зоригт өнгөрсөн амралтын өдрүүдэд явж танилцлаа.
Хэнтий аймгаас Дорнод орох хүртэл цардмал замаар холбогдсон. Гэвч тэрхүү зам нь там болжээ. Учир нь гүйцэтгэл муу байгаагаас улсын комисс хүлээж авахаас өмнө эвдрэл гарч байгааг мэргэжилтнүүд хэлж байна. Зунжин шороо овоолон зорчих хэсгийг хаасан нь зорчигчдод хүндрэл учруулсан. Үүнд нутгийн иргэд бухимдаж буйгаа ч илэрхийлж байсан.
Иргэдийг чирэгдүүлэн хаалттай байсан Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км замын гүйцэтгэгч компани “China geo-Engineering Corporation” юм. Уг замыг 12.5 тэрбум төгрөгийн өртгөөр босгосон гэх. Гэвч одоог хүртэл улсын комисст хүлээлгэж өгөөгүйгээр барахгүй өгсөн үүрэг даалгаврыг биелүүлээгүй байна. Энэ үеэр “China geo-Engineering Corporation” компанийн дэд захирал Ч.Тунгалаг хийсэн ажлаа тайлагнасан. Гэвч ажлын хэсгийнхэн гүйцэтгэсэн ажил, үүрэг даалгаврын биелэлт шаардлага хангахгүй, баримтгүй байгааг онцолсон. Тиймээс энэ замыг хүлээж авах боломжгүйгээ илэрхийлсэн юм.
Улсын комисс хүлээж авах боломжгүй бөгөөд өгсөн үүрэг даалгавар, дүгнэлтэд заасан алдааг засахыг үүрэгдлээ. Тухайлбал, торон хагарлыг арилган чанарын шаардлага хангахгүй материалыг солих, 52, 59 дэх цэгт хучлага хийх, тэгш бус байдлыг зас гэсэн юм. Түүнээс гадна засварын ажлын үед тэмдэг, тэмдэглэгээг буруу тавьснаар авто осол гарч, хүн гэмтсэн тухай Хэнтий аймгийн ЗЦГ-ийн ахлах зохицуулагч Т.Мөнхжаргал хэлж байлаа.
Ийнхүү замыг ашиглалтад хүлээн авч чадахгүй байгаагаас улсад хохирол учирч байгааг албаныхан онцолсон. Өөрөөр хэлбэл, зорчигч тээврийн чиглэл тогтоож чадахгүй байгаа нь нийтийн тээвэр хуучин маршрутаар зорчиж буйтай холбоотой юм.
Энэ үеэр ажлын гүйцэтгэл муутай компанийн гэрээг цуцлан дахин өөрсдийн боломжид тулгуурласан шинэчилсэн гэрээ байгуулсан юм. Энэ чиглэлийн авто замын гүйцэтгэгч “Насны зам”,“Хансуун зам”, “Өвөр залаат”, “Бадрах ойл” компанийн ажилтай танилцлаа. Санхүүжилттэй холбоотойгоор ажлаа оройтож эхэлсэн гэх тайлбараар уулзалт эхэлсэн юм. Гэвч гэрээний хугацаанд ажлаа дуусгахын тулд хүчээ дайчлан ажиллах учиртайг тус замын зөвлөх “МСРС group” компанийн захирал Ж.Батсайхан онцолсон.
“Бадрах ойл” компанийн ажлын явц 7-8 хувьтай явж байгаа бөгөөд үүнийг зөвлөх компани хоёр хувьтай гэж үзэж буй ажээ. Харин “Өвөр залаат” компани 23 км зам барих ч одоогоор далантай холбоотой ажил нь дуусч байгаа аж. Гэвч тус компанийн асфальт завод ажиллаад эхэлбэл гэрээний хугацаанд амжих гэнэ. Хүн хүч, техник хангалттай учраас зохион байгуулалтаа сайн хийж ажлаа гүйцэтгэх боломжтой хэмээн зөвлөх компанийнхан хэллээ.
Түүнчлэн энэ замын бас нэг гүйцэтгэгч нь “Хансуун зам” компани. Тэд 27 км зам барих учиртай. Тус компанийн асфальт завод нь Дорнод аймгийн Булган сумд байгаа нь асуудал болж буй. Учир нь 98 км-ийн цаанаас асфальтааг зөөх нь хүйтний эрч наашилж буй энэ цаг үед тохиромжтой шийдэл биш. Тиймээс тэдэнд тулгарч буй бэрхшээл болжээ. Мэдээж аливаа зүйлд гаргалгаа бий гэх биз.
Тэгэхээр “Насны зам”, “Гашууны гол” компанийнханг илүүчилбэл асфальтаа хучих боломж бий. Гэвч тэдгээр компаниудын хувьд энэ богино хугацаанд “Хансуун зам”-ын ажилд туслах боломжгүй хэмээн зөвлөх Ж.Батсайхан хэлсэн.
Компанийн зүгээс санхүүжилтээ шийдүүлбэл хугацаандаа амжина гэж байв. Унасан бөхөд шалтаг мундахгүй гэдэг шиг хугацаа хожимдсоноо элдвээр аргацаахыг оролдож байсан. Гэвч салбарын сайдын дорвитойхон шийдэл тэднийг цочирдуулсан юм.
Зам тээврийн яам өнгөрсөн зургадугаар сард компаниудтай гэрээ байгуулсан аж. Гэвч Хөгжлийн банк санхүүжилтээ оройтуулсан нь тэдэнд хугацаа алдах шалтгаан болжээ. Хэдийгээр элдэв шалтаг шалтгаан тоочиж байгаа ч гэрээний хугацаанд ажлаа дуусгахгүй бол салбарын яам дараагийн арга хэмжээг авах тухай санууллаа.
Харин Хөгжлийн банк замын компанитай хийх гэрээнд хойрго хандаж улсын ажил цалгардуулсан талаар Засгийн газарт танилцуулахаа М.Зоригт сайд амлалаа. Санхүүжилттэй холбоотой ажил хойшилсон ч өнгөрсөн наймдугаар сарын 15-наас энэ сарын 15 хүртэлх ажлын цалгардлын хариуцлагыг компаниудтай тооцох нь зөв эсэхийг тэднээс лавлан өгсөн үүрэг, даалгавар биелүүлээгүй компанийн гэрээг цуцлах шийдвэр гаргав.
Долоон жилийн туршид ярьсан хатуу хучилттай авто замын даланг 100 хувь, хучилтыг 80 хувь Хүртэл хийх үүргийг энэ жилдээ багтаах ёстой. Гэхдээ энэ ажлыг гүйцэтгэж чадах хэмжээгээ тодорхой болгон дахин шинэчилсэн гэрээ хийх учиртай. Харин тэрхүү гэрээнд тусгасан амлалт биелээгүй тохиолдолд тухайн компанийн зам тавих эрхийг цуцлах болов.
Замын ажилд дорвитой хяналт тавьж чадахгүй байгаа нь ажлаас халагдах шалтгаан болсон байна.
Энэ шийдвэрийн хүрээнд “Бадрах ойл”, “Өвөр залаат” компанийг ажлаа хугацаандаа гүйцэтгэх боломжтой гэж шинэчилсэн гэрээнд тусгасан бол “Хансуун зам” компанийн барьж буй замын төгсгөлөөс 10 км хасах шийдвэрийг гаргалаа. Мөн “Насны зам” компанийн замын эхлэл хэсгээс 15 км-ийг хасав. Энэ шийдвэр нь дээрээс ирэх дарамттай хамт замхрах вий гэх болгоомжлол яамныханд байсан. Гэвч салбарын сайд “Ажлаа хийж байна. Төрийн ажил шударга явах учиртай, цалгардах ёсгүй” хэмээн албаныхны сануулгыг ойшоосонгүй.
Түүнчлэн Хэнтий аймгийн Баянмөнхсумын Хэрлэн гол дээгүүр тавьж байгаа гүүрийн ажилтай танилцсан. Энэ ажил гүйцэтгэлээрээ 80 хувьтай гэж байгаа ч чанарын шаардлага хангахгүй байгаа нь ажиглагдсан. Тухайлбал, бүх тулгуураа цутгасан хэдий ч дам нурууны тулгуур зэвэрсэн төмөр байх бөгөөд цементэлсэн хэсэг нь алхаар цохиход бутарч байлаа.
Энэ бүхэн хяналттай холбоотой гэдгийг томилолтын багийнхан ярилцаж байсан юм. Учир нь төр, төрдөө шаардлага тавьдаггүй. Тиймээс Зам тээврийн сайдын зөвлөлийн энэ удаагийн хурлаас “Зам, тээврийн хөгжлийн төв” ТӨҮГ-ын захирал Б.Наранбатыг ажлаас нь чөлөөлөх шийдвэр гаргажээ.
Замын ажилд дорвитой хяналт тавьж чадахгүй байгаа нь ажлаас халагдах шалтгаан болсон байна. Тиймээс хяналтыг Замын хөгжлийн төвөөс салгах учиртай гэнэ. Яагаад гэвэл, ажлын хариуцлага алдсан хүнд ажлаас халах шийтгэл ногдуулахаас хэтрэхгүй байгаа аж Үүний цаана эдийн засгийн асар том хохирол учирч буй юм.
| Замын компаниудын гэрээг цуцлав. | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт