Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Зам, тээврийн сайд Бээжин хотноо албан томилолттой ажиллаж байна

2025/07/06
Зам, тээврийн сайд Бээжин хотноо албан томилолттой ажиллаж байна
 Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр (2025.07.07) БНХАУ-ын Бээжин хотноо албан томилолтоор ажиллаж байна. Томилолт 2025.07.07-07.08-ны өдрүүдэд үргэлжлэх бөгөөд энэ хугацаанд БНХАУ-ын “Хятадын төмөр замуудын корпораци”, Олон улсын төмөр замын холбоо”-ноос хамтран зохион байгуулж буй “Дэлхийн хурдны галт тэрэгний 12 дугаар их хурал”-д оролцож үг хэлнэ. Мөн хоёр улсын төмөр замын тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх ажил хэргийн уулзалтуудыг хийх юм.
 
Тухайлбал:
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын “Хятадын төмөр замын дохиолол холбооны корпораци” ХХК-ийн Намын хорооны дарга, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Лоу Чилянтай уулзана.
БНХАУ-ын “Хятадын төмөр замуудын корпораци” ХХК-ийн Намын хорооны орлогч дарга, Ерөнхий захирал Сун Сюдөтэй уулзана.
Дэлхийн өндөр хурдны галт тэрэгний 12 дугаар их хурлын нээлтийн үйл ажиллагаанд оролцож, үг хэлнэ.
БНХАУ-ын “Чайна Нэшнл Коал Групп” компанийн Намын хорооны дарга, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ван Шүдунтай уулзана.
Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газрын дарга Б.Артур, Төмөр замын газрын Гадаад харилцааны хэлтсийн дарга Э.Наранцэцэг, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн Тээвэрлэлт, хөдөлгөөн хариуцсан замын орлогч дарга Д.Амарбаясгалан, УБТЗ” ХНН-ийн Гадаад харилцааны албаны дарга Б.Галсандорж , “УБТЗ” ХНН-ийн Бээжин дэх Төлөөлөгчийн газрын тэргүүн А.Анар, Д.Тэлмэн нар ажиллаж байна.
Зам, тээврийн сайд Бээжин хотноо албан томилолттой ажиллаж байна  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх