Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Төмөр замын салбарынхан “Хятадын төмөр замын дохиолол холбоо групп” ХХК-ийн туршилт, судалгааны төв лаборатортой танилцав

2025/07/07
 
Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы Бээжин хотод хийх албан томилолт үргэлжилж байна
Салбарын сайдаар ахлуулсан Ажлын хэсгийнхэн өнөөдөр (2025.07.07 ) “Хятадын төмөр замын дохиолол холбоо групп” ХХК (CRSC)-ийн удирдлагуудтай уулзах үеэрээ тус компанийн туршилт, судалгааны төв лабораторт зочилж, үйл ажиллагаатай нь танилцлаа.
 
БНХАУ-ын “CRSC” компани нь төмөр замын дохиолол холбооны судалгаа шинжилгээ, инженерингийн зураг төсөл, зөвлөх үйлчилгээ, дохиолол холбооны техник тоног төхөөрөмж үйлдвэрлэл, угсралт суурилуулалт болоод диспечер, хөдөлгөөний аюулгүй байдлын нэгдсэн систем нийлүүлэлтийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төмөр замын дохиолол холбооны мэргэшсэн, тэргүүлэх зэргийн төрийн өмчит компани юм.
Тус компани нь Хятадын нийт өндөр хурдны төмөр замын сүлжээний 70 орчим хувьд нь дохиолол холбооны зураг төсөл, техник, системийг нийлүүлэн ажиллаж байгаа бөгөөд салбартаа тэргүүлэх өндөр зэрэглэлийн техник технологи, боловсон хүчний нөөцийг бүрдүүлэн ажиллаж байгаа мэргэжлийн хамт олон юм.
 “CRSC” компанийн хэрэгжүүлсэн томоохон төслүүдээс дурдвал, Индонез улсын Жакарта-Бандун чиглэлийн өндөр хурдны төмөр зам, Унгар-Сербийн өндөр хурдны төмөр зам зэрэг улс хоорондын болон Бээжин-Шанхай, Бээжин-Жанчхүү чиглэлийн өндөр хурдны төмөр зам болон Бээжин, Тяньжин, Шанхай, Гуанжоу зэрэг томоохон хотуудын метроны бүтээн байгуулалт, дотоодын төмөр замын төслүүдэд дохиолол холбооны цогц шийдлээр техникийн дэмжлэг үзүүлсэн байна.
 
Уулзалтын үеэр тус компанийн удирдлагууд эдгээр төмөр замд ашиглагдаж буй хөдөлгөөн зохион байгуулалт, хяналт удирдлагын тоног төхөөрөмж, тэдгээрийн мэдээлэл дамжуулалтын системийг үйлчилгээнд нэвтрүүлэхээс өмнөх судалгаа шинжилгээ, туршилтын үйл ажиллагаа нь энэхүү 34 мэргэжлийн лобартороос бүрдсэн цогцолбор байгууламжид төвлөрөн явагддаг талаар Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон Ажлын хэсгийнхэнд дэлгэрэнгүй танилцуулсан юм.
 
Түүнчлэн дохиолол холбооны иж бүрэн систем нь төмөр замын тээвэрт суурь бүтэц, хөдлөх бүрэлдэхүүнтэй эн зэрэгцэхүйц чухал бүрэлдэхүүн хэсэгт тооцогдох бөгөөд төмөр замын тээвэрт оролцож байгаа ачаа тээврийн болон зорчигчийн галт тэргийг хэдийд, хаана хөдөлгөөнд хэрхэн аюулгүй, өндөр бүтээмжтэй оролцохыг шийдвэрлэдэг “их тархи” болохыг онцлов.
Төмөр замын салбарынхан “Хятадын төмөр замын дохиолол холбоо групп” ХХК-ийн туршилт, судалгааны төв лаборатортой танилцав  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх