
БНХАУ-БЭЭЖИН: Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханаар ахлуулсан Ажлын хэсэг өнөөдөр (2025.07.08) Бээжин хотноо БНХАУ-ын “Хятадын төмөр замуудын корпораци” ХХК-ийн Намын хорооны орлогч дарга, Ерөнхий захирал Сун Сюдө болон холбогдох удирдах албан тушаалтнуудтай уулзаж, Монгол Улсын Засгийн газрын бодлогод тусгагдсан зорилтуудыг хэрэгжүүлэх хүрээнд хоёр улсын төмөр замын салбарт тулгамдаж буй зарим асуудлыг шийдвэрлэх тухай асуудлыг хэлэлцлээ.
БНХАУ-ын “Хятадын төмөр замуудын корпораци” ХХК-ийн Намын хорооны орлогч дарга, Ерөнхий захирал Сун Сюдө Монгол Улсын ЗТЯ-наас томилогдсон Ажлын хэсгийнхэн “Дэлхийн хурдны галт тэрэгний 12 дугаар их хурал”-д оролцохоор хүрэлцэн ирсэнд талархал илэрхийллээ. Монгол Улсын шинэ Засгийн газрын бүрэлдэхүүнд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханыг дахин томилогдсонд баяр хүргэлээ.
Салбарын сайд Б.Дэлгэрсайхан энэхүү уулзалтаар хоёр улсын төрийн тэргүүн нарын уулзалтууд, өндөр хэмжээний уулзалтуудаар хил холболтыг ажлыг харилцан уялдаатайгаар төлөвлөн эхлүүлэх тухай асуудлыг олонтаа ярьсан. Үүний дагуу бид Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан гүүрэн байгууламжийн барилгын ажлыг хоёр талаас эхлүүлж, бодит ажил хэрэг болгож буйд талархлаа илэрхийллээ.
Мөн өнгөрсөн онд хоёр улсын хувьд Замын Үүд-Эрээн боомтын төмөр замын ачаа тээврийн хэмжээ нэмэгдсэн үзүүлэлттэй байгааг дурьдаад, цаашид Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр замыг идэвхтэй ашиглаж, транзит ачаа, чингэлэг тээврийн хэмжээг нэмэгдүүлэх боломжтой гэсэн саналыг дэвшүүллээ.
Энэ хүрээнд мөн ЗамынҮүд-Эрээн боомтын нарийн царигийн 2 дахь гол замыг хил дээр холбох ажлыг эрчимжүүлж, хоногт солилцох галт тэрэгний тоог нэмэх, ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэх, Замын-Үүд боомтын нарийн царигийн өртөөний өргөтгөл хийж, ачааны терминал шинээр барих төсөлд “Хятадын төмөр замууд” корпорацийн зүгээс хөрөнгө оруулж хамтран ажиллах хүсэлтийг уламжиллаа.
Зорчигч тээврийн чиглэлд, Бээжин-Улаанбаатар чиглэлд галт тэрэг явж эхэлсэнтэйгээр холбогдуулан үнийн тарифт хөнгөлөлт үзүүлэх боломжийг судалж үзэх, ойрын хугацаанд шийдвэрлэж өгөх саналыг дэвшүүлэв.
”Хятадын төмөр замуудын корпораци” ХХК-ийн Ерөнхий захирал Сун Сюдөтэ “Монгол-Орос-Хятадын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрийн хүрээнд гурван улс хамтран хэрэгжүүлэхээр тохирсон төслүүдийн нэг нь төмөр замын “Төв” эдийн засгийн коридорын төсөл юм. Энэ хүрээнд хоёр талын тээврийн салбар, хамтын ажиллагаанд түлхэц үзүүлэх зорилгоор дунд замын шинэчлэлийг идэвхтэй дэмжин ажиллах болно.
Хоёр улсын Засгийн газрын хэлэлцээрийн дагуу Шивээхүрэн, Сэхээ, Зүүнхатавч Бичигт, Ханги-Мандал боомтын хил дамнасан төмөр замын барилгын ажлыг шат дараатай эхлүүлэх ажилд анхаарал хандуулан ажиллахаа илэрхийллээ.
Мөн хоёр талын тээврийн салбар дахь хамтын ажиллагаанд түлхэц үзүүлэхэд энэхүү ажил хэрэгч уулзалт өндөр ач холбогдол өгч харилцан ойлголцол, зөвшилцөлийг бий болгож байгааг онцоллоо.
Уулзалтын төгсгөлд , Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын “Хятадын төмөр замуудын корпораци” ХХК-ийн удирдлагууд Монгол Улсын хөгжил дэвшилд анхаарал хандуулан ажилладагт талархал илэрхийлээд, хоёр улсын Засгийн газар, зам тээврийн салбар дахь харилцаа, хамтын ажиллагаа хурдны галт тэргийг нэвтрүүлэх, бэлтгэл ажлыг хангах, хамтран ажиллах чиглэлээр улам өргөжин хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийлэв.
Уулзалтад БНХАУ-ын талаас:
”Хятадын төмөр замууд” корпорацийн Орлогч дарга Сун Сюдэ
”Хятадын төмөр замууд” корпорацийн Орлогч ерөнхий инженер бөгөөд Олон улсын хамтын ажиллагааны дарга Жу Гуо Жиан
Тамгын газрын дэд дарга Лю Хао
Хөгжил шинэчлэлийн газрын дэд дарга Лю Вэнсиэнш
Ачаа тээврийн газрын дарга У Жаосин
Олон улсын хамтын ажиллагааны дэд дарга Ван Гуажун
”Хятадын төмөр замууд” корпорацийн Олон улсын компанийн (CRIC) дарга Жүн Шэн Гүи нар оролцов.
| Зам, тээврийн сайд БНХАУ-ын “Хятадын төмөр замуудын корпораци” ХХК-ийн Ерөнхий захирал Сун Сюдөтэй уулзлаа | |
| Зам, тээврийн яам Facebook |
Багахангай-Хөшигийн хөндий-Эмээлт чиглэлийн салбар төмөр замын төслийн танилцуулга
БЭЭЖИН-ШАНХАЙ: ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАНЫ БҮГД НАЙРАМДАХ ХЯТАД АРД УЛСАД ХИЙСЭН АЖЛЫН АЙЛЧЛАЛ ӨНДӨРЛӨЛӨӨ
МОНГОЛ УЛСЫН ҮНДЭСНИЙ АВТО ЗАМЫН ДИЖИТАЛ УДИРДЛАГЫГ БОЛОВСРОНГУЙ БОЛГОХ ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ БОЛОН СИСТЕМИЙГ ХҮЛЭЭН АВЛАА
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 8 дугаар сар/
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 8 дугаар сарын мэдээ
МОНГОЛ УЛСЫН БОСОО ТЭНХЛЭГИЙН ТЭЭВРИЙН КОРИДОРЫГ ӨРГӨЖҮҮЛЭХ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ АВТО ЗАМЫН ТӨСЛҮҮДИЙГ ЕСБХБ-ТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ
Зам, тээврийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлнэ
УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН БЭЛЭН БАЙДАЛД ҮЗЛЭГ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
Зам, тээврийн салбарт байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах инженерчлэлийг нэвтрүүлнэ
"Саад бэрхшээлээс холболт руу: Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн практик шийдэл" арга хэмжээг зохион байгуулна
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Төв стратегийн зөвлөх группийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 7 дугаар сар/
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай төмөр замын трассын дагуу цахилгаан дамжуулах шугамуудыг зөөж, шилжүүлэх ажлын явцтай танилцав
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 7 дугаар сарын мэдээ
“ОЛОН УЛС, УЛСЫН ЧАНАРТАЙ БОЛОН ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР АВАХ ЖУРАМ”-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
ЗАРЛАЛ
Улаанбаатар–Дархан чиглэлийн авто замын түр хаагдах хэсэг болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулах түр замын маршрут
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ