Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Хятад улсад 162,000 км төмөр зам ашиглагдаж байгаагаас 48,000 нь өндөр хурдны төмөр замын сүлжээ байна.

2025/07/08
“БНХАУ-БЭЭЖИН: Өнөөдөр Бээжин хотноо зохион байгуулагдаж буй “Дэлхийн өндөр хурдны төмөр замын 12 дугаар их хурал” хүн амын тоогоороо дэлхийд тэргүүлдэг БНХАУ төмөр замын уртаараа ч олон улсад тэргүүлж эхлээд байгаагийн нэгэн том илэрхийлэл болж байна.
БНХАУ 2024 оны жилийн эцсийн байдлаар, Хятад улсын хэмжээнд нийт 162,000 км төмөр зам ашиглагдаж байгаагаас үүний 48,000 нь өндөр хурдны төмөр замын сүлжээ байна.
Уг замаар 2024 онд давхардсан тоогоор нийт 4.085 тэрбум зорчигч, 3.985 тэрбум ачаа тээвэрлэжээ.
БНХАУ 2008 оноос хойш тавьсан нийт төмөр замынхаа талаас илүү хувийг сүүлийн таван жилд хийж гүйцэтгэжээ. 2035 он гэхэд уг сүлжээ хоёр дахин урт буюу 70 мянган километрт хүрэх төлөвтэй байна.
 
Галт тэрэгний дээд хурд нь 350 км / цаг бөгөөд төмөр зам хөгжих тусам дотоодын аялал жуулчлалын салбарын ашиг орлого ч огцом өсөж эхэлжээ.
Хятад Улс өндөр хурдны галт тэргийг дотоодын аялал жуулчлалаа хөгжүүлэх зорилгоор дэмжиж, хөрөнгө хаяж байгаа ч тус улсад үүнээс ч илүү давуу тал олгож байгааг мэргэжилтнүүд онцолж байна.
Хятад улсад 162,000 км төмөр зам ашиглагдаж байгаагаас 48,000 нь өндөр хурдны төмөр замын сүлжээ байна.   
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх