Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Бээжин хотноо БНХАУ-ын “CCRC Dalian” компанийн удирдлагуудтай уулзаж, санал солилцлоо

2025/07/08
АЛБАН ТОМИЛОЛТ: Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханаар ахлуулсан ажлын хэсэг өнөөдөр (2025.07.08) Бээжин хотноо БНХАУ-ын “CRRC” ХХК-ийн охин компани болох “CCRC Dalian” компанийн удирдлагуудтай уулзаж, санал солилцлоо.
 
Тус компани нь зүтгүүр, төмөр замын тээврийн хэрэгсэл, төмөр замын тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, засвар үйлчилгээг цогцоор нь үзүүлдэг байгууллага юм.
“CCRC Dalian” компанийн удирдлагууд сүүлийн жилүүдэд төмөр замын зүтгүүр суудлын галт тэрэг, тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл үйлчилгээнийхээ системийн бүтээн байгуулалтыг тасралтгүй сайжруулсаар, хэрэглэгчдийг эрэлт хэрэгцээнд нийцсэн, тухайн улс орон болон орон нутгийн орчин нөхцөлд нийцүүлэн үйлдвэрлэсэн, хамгийн орчин үеийн үйлдвэрлэлийн систем бүхий бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хэрэглэгчдэд нийлүүлж байгаагаа танилцууллаа.
Мөн Зам, тээврийн сайдаар ахлуулсан Ажлын хэсгийн төлөөлөгчдийн “CCRC Dalian” компанийн үйлдвэрийн үйл ажиллагаатай биечлэн ирж танилцахыг урилаа.
 
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Дэлхийн өндөр хурдныгэлт тэрэгний 12 дугаар их хурлын нээлтийн үйл ажиллагаанд оролцох үеэр та бүхэнтэй уулзаж, ажил хэргийн яриа өрнүүлэх боломж гарсанд талархал илэрхийлье” гээд төмөр замын зүтгүүр, зорчигч тээврийн галт тэрэгний чанар, хурд хүч, технологийн шинэчлэлийн талаар мэдээлэл солилцлоо.
Хамтын ажиллагааны хүрээнд ЗТЯ болон Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газрын дарга Б.Артур болон бусад холбогдох албаны хүмүүстэй хүрэлцэн ирж үйлдвэрлэлийн үйл ажиллагаатай танилцах, цаашид хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлэв.
Бээжин хотноо БНХАУ-ын “CCRC Dalian” компанийн удирдлагуудтай уулзаж, санал солилцлоо  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх