БНХАУ-БЭЭЖИН: Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханаар ахлуулсан Ажлын хэсгийн албан томилолт үргэлжилж байна. Ажлын хэсгийнхэн өнөөдөр (2025.07.08) Бээжин хотноо БНХАУ-ын “Чайна Нэшнл Коал Групп” компанийн Намын хорооны дарга, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ван Шүдунтай уулзлаа.
Талууд энэхүү уулзалтаар хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор тээвэр ложистикийн салбарт хамтран ажиллах боломжтой гол чиглэлүүдийг хэлэлцэж, хоёр улсын хилийн боомтыг төмөр замаар холбох, тээврийн маршрутыг харилцан ашигтай байдлаар тодорхойлж, хамтран ажиллах боломжуудыг хэлэлцлээ.
Энэ нь манай хоёр улсын худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх, экспорт, импортын бараа бүтээгдэхүүний нэр төрлийг олшруулахад чухал ач холбогдолтойг талууд нар онцлов