БНХАУ-БЭЭЖИН: Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр (2025.07.08) Бээжин хотноо БНХАУ-ын “Чайна Нэшнл Коал Групп” компанийн Намын хорооны дарга, Төлөөлөн удирдах зөвлөлийн дарга Ван Шүдунтай уулзаж, тус компанийн төв байранд зочиллоо.
Энэ үеэр Монгол, Хятад хоёр улсын харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд Хятадын “Чайна Нэшнл Коал Групп” компанийн удирдлагууд өөрсдийн хийж бүтээн байгуулалтын ажлууд, хэрэгжүүлж буй томоохон төслийн ажлуудыг танилцууллаа. Мөн тус компанийн ажилчдын ажиллах орчин нөхцөл, амрах газар зэргийг танилцуулж, технологийн шийдлийг өргөн ашиглаж, ажилдаа нэвтрүүлснээр цаг хугацаа хэмнэх, хүний хөдөлмөрийн оролцоог хөнгөвчлөх зэрэг олон сонирхолтой шийдлүүдийг танилцуулав.
Тус компанийн дижитал шийдэл бүхий үзэсгэлэнгийн танхимд “Чайна Нэшнл Коал Групп” компани гэлтгүй БНХАУ-ын нүүрс олборлолт, тээврийн салбарын бүхий л цаг үеийн түүхийг гэрчлэх технологийн шийдлүүдийг дэлгэн харуулжээ.