Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2025/07/25
Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам тээврийн сайд Б.Дэлгэрсайхан, Япон улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд ноён Игавахара Масарү, Япон Улсын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага "ЖАЙКА"-гийн Токио хот дахь Төв, Зүүн Азийн Газар, Зүүн Азийн хэлтсийн захирал Имайоши Моеко болон Монгол дахь төлөөлөгчийн газар, тус төслийн техник, эдийн засгийн үндэслэл болон нарийвчилсан зураг төслийг хийж буй судалгааны багийнхан, зураг төслийн компанийнхан удирдлагуудтай өнөөдөр (2025.07.25) уулзлаа.

Талууд “Чингис Хаан” Олон улсын нисэх онгоцны буудлыг өргөтгөх, хүчин чадлыг нэмэгдүүлэх ажлын хүрээнд ээлжит уулзалт ярилцлагыг хийж, эцэслэн шийдвэрлэх зарим асуудал дээр санал солилцож, шинэ терминалыг зүүн, баруун тийш нь өргөтгөх бус тусад нь шинээр барих тал дээр санал нэгдлээ.

Мөн одоо тулгамдаж буй газар олголтын асуудлыг нааштайгаар шийдвэрлэх, барилгын ажлыг эрт эхлүүлэх боломжуудыг хэлэлцэв.

Япон улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх