
Монгол Улсын Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан билээ. Мөн улс орны эдийн засаг, аялал жуулчлалын салбарыг дэмжих “Go Mongolia” хөтөлбөрийн хүрээнд иргэний нисэхийн салбар чухал үүрэгтэй, онцлох ажлын үзүүлэлттэй оролцож байна.

Монгол Улс 2024 онд түүхэндээ хамгийн их буюу 800 мянган жуулчин хүлээн авч, аялал жуулчлалын салбарын орлого 1.5 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ өсөлтөд иргэний нисэхийн салбар голлох үүрэг гүйцэтгэж, нийт 2.2 сая зорчигч тээвэрлэж, КОВИД-19 цартахлын өмнөх оргил үе 2019 онд 1.6 сая зорчигч тээвэрлэсэн амжилтаа 35 хувиар ахиулсан билээ.
2.2 сая зорчигч нь Монгол Улсын нийт хүн амын 60 хувьтай тэнцэж байгаа нь бусад далайд гарцгүй орнуудтай харьцуулахад 2-3 дахин өндөр үзүүлэлт болж байна.

Жуулчны урсгалыг цаашид нэмэгдүүлэхийн тулд Засгийн газар болон Зам, тээврийн яамнаас Монгол Улсын агаарын тээврийн зах зээлийг өргөжүүлэх, агаарын тээврийг лебаралчлах бодлогыг баримтлан ажиллаж байна.

Энэ ажлын үр дүнд өнөөдөр манай улсын агаарын тээврийн зах зээлд гадны 16 компанийн 22 чиглэлд шууд нислэг үйлдэн гадаад дотоод нислэгийн чиглэл, тоо, давтамж эрс нэмэгдэж байна.

Өнөөдөр БНСУ-ын Чонжу- Хөвсгөл Мөрөн хотын анхны шууд нислэг үйлдэж байгаа түүхэн үйл явдал нь Хөвсгөл аймгийн ард иргэд төдийгүй Монголын үзэсгэлэнт байгаль, Хөвсгөл далайг зорин ирэх зочдод иргэний агаарын тээврийн үйлчилгээг шат ахиулан ойртуулж, орон нутаг төдийгүй улс орны хэмжээнд нийгэм, эдийн засгийн үзүүлэлтийг нэмэгдүүлэх нөхцөлийг бий болгож байна.

Олон улсын анхны нислэгийг хүлээн авсан арга хэмжээг нээж, ИНҮТ ТӨХК-ийн захирал Б.Отгонсүх үг хэлэхдээ "Хөвсгөл аймгийн Мөрөн хотод 1956 оны долдугаар сарын 07-ны өдөр анх удаа АН-2 агаарын хөлгөөр нислэг үйлдсэнээр Мөрөн олон улсын нисэх буудлын түүх эхлэлтэй.
Одоогоор Мөрөн олон улсын нисэх буудал нь цагт 150 зорчигчид үйлчлэх хүчин чадалтай, 7 хоногт 22-27 нислэг үйлчлэн ажиллаж байна.
Монгол Улсын Их Хурлын 2020 оны 52 дугаар тогтоолын 2 дугаар хавсралтаар батлагдсан “Алсын хараа 2050” Монгол Улсын урт хугацааны хөгжлийн бодлогыг 2021-2030 онд хэрэгжлүүлэх үйл ажиллагааны хүрээнд “ИНҮТ” ТӨХХК нь Хөвсгөл аймаг дахь “Мөрөн” нисэх буудлыг 4С зэрэглэлийн агаарын хөлөг хүлээн авах хүчин чадалтай аэродром, зорчигч үйлчилгээний цогцолбор бүхий “Олон улсын нисэх буудал” болгох бодлогыг хэрэгжүүлэн ажиллаж байна.
Монгол Улсын Засгийн газрын 344 дүгээр тогтоолоор “Мөрөн” нисэх буудлыг зорчигч, ачаа тээврийн харилцааны “Олон улсын боомт” болгон баталсан бөгөөд 2022 оны 05 дугаар сарын 19-ний өдөр Хөвсгөл аймаг дахь “Мөрөн” нисэх буудлыг "ОЛОН УЛСЫН НИСЭХ БУУДАЛ” болгон нисэхийн мэдээллийн эмхэтгэлд зарлан мэдээлсэн.
Бүгд Найрамдах Солонгос Улсын Пажу хотод “Чоньжу-Мөрөн” олон улсын шууд нислэгүйлдэх уулзалт 2025 оны 04 дүгээр сарын 30-ны өдөр болсон нь Монгол – Солонгос 2 улсын иргэний агаарын тээврийн харилцааг өргөжүүлэн хөгжүүлэх, аялал жуулчлал, нийгэм, эдийн засаг, хамтын ажиллагааг бэхжүүлэх, бүс нутгийн хөгжилд дэмжлэг үзүүлэх, орон нутгийн иргэдийн зорчих хөдөлгөөнийг нэмэгдүүлэх шууд нислэг үйлдэх боломжийг бүрдүүлсэн юм.
Өнөөдөр “МӨРӨН” Олон улсын нисэх буудалнь иргэний нисэхийн дүрмийн шаардлагыг ханган “ОЛОН УЛСЫН АНХНЫ НИСЛЭГЭЭ” амжилттай хүлээн авч байгаа нь цаашид орон нутгийн нисэх буудлуудад олон улсын нислэг хүлээн авах боломжтой гэдгийг харуулж байна" хэмээн онцлов.
| Орон нутгийн нисэх буудлууд олон улсын нислэг хүлээн авах боломжтой гэдгийг харууллаа | |
| Зам, тээврийн яам Facebook |
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 8 дугаар сарын мэдээ
МОНГОЛ УЛСЫН БОСОО ТЭНХЛЭГИЙН ТЭЭВРИЙН КОРИДОРЫГ ӨРГӨЖҮҮЛЭХ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ АВТО ЗАМЫН ТӨСЛҮҮДИЙГ ЕСБХБ-ТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ
Зам, тээврийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлнэ
УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН БЭЛЭН БАЙДАЛД ҮЗЛЭГ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
Зам, тээврийн салбарт байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах инженерчлэлийг нэвтрүүлнэ
"Саад бэрхшээлээс холболт руу: Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн практик шийдэл" арга хэмжээг зохион байгуулна
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Төв стратегийн зөвлөх группийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 7 дугаар сар/
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай төмөр замын трассын дагуу цахилгаан дамжуулах шугамуудыг зөөж, шилжүүлэх ажлын явцтай танилцав
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 7 дугаар сарын мэдээ
“ОЛОН УЛС, УЛСЫН ЧАНАРТАЙ БОЛОН ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР АВАХ ЖУРАМ”-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
ЗАРЛАЛ
Улаанбаатар–Дархан чиглэлийн авто замын түр хаагдах хэсэг болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулах түр замын маршрут
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ