ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд өнөөдөр (2025.07.29) Япон улсын Газар, дэд бүтэц, тээврийн яам болон Япон улсын Олон Улсын Хамтын Ажиллагааны Байгууллага "ЖАЙКА"-гийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Талууд уулзалтаар “ЧИНГИС ХААН” олон улсын нисэх буудлыг Япон улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр өргөтгөх болсонтой холбогдуулан төсөл хэрэгжүүлэгч талтай барилга байгууламжийн өргөтгөл, ТЭЗҮ буюу урьдчилсан судалгаанд тусгах нэмэлт санал хүсэлтийн талаар харилцан санал солилцлоо.
Энэ удаагийн уулзалтад Япон улсын Газар, дэд бүтэц, тээврийн яам, “Шинэ Кансай” Олон улсын нисэх онгоцны буудлын удирдах албан тушаалтнуудаас бүрдсэн “Дотоодын дэмжих хороо” буюу дэх “Чингис хаан” олон улсын шинэ нисэх буудлын өргөтгөлд хяналт тавьж, хамтран ажиллах төлөөлөгчид, иргэний нисэхийн салбарын суурь судалгааны мэргэжилтнүүд, төлөвлөлтийн багийнхан Монгол Улсад хүрэлцэн ирж, Зам, тээврийн яамны удирдлагуудтай санал солилцож буйгаараа онцлогтой.

Уулзалтаар Япон улсын “Дотоодын дэмжих хороо”-ны төлөөлөгчид Монгол Улсад энэ сарын 27-нд хүрэлцэн ирсэн бөгөөд "Чингис Хаан" нисэх буудлын үйл ажиллагаа, барилга байгууламжийн бүтэц зохион байгуулалт, нисэх буудлын үйлчилгээ, ачаалал, зорчигчдын тоон мэдээлэл, оргил цагийн ачаалалтай биечлэн танилцсанаа дуулгалаа.
Мөн ТЭЗҮ хийж буй төслийн багийнхантай уулзаж, одоогийн тулгамдаж буй асуудал, нисэх буудлыг өргөтгөх ажилд Монголын талаас тавьж буй санал хүсэлтийг сонсож, холбогдох мэдээллийг хүлээн авсан гэдгээ хэллээ.

ЗТЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Япон улсын төлөөлөгчдөд Монгол Улсын Засгийн газар, Зам, тээврийн яамнаас агаарын тээврийн либералчлах бодлого хэрэгжүүлэх хүрээнд манай улсын агаарын тээврийн зах зээлд гадаад дотоод нислэгийн чиглэл, тоо, давтамж эрс нэмэгдэж байгааг танилцууллаа.
Мөн Монгол Улсын Засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарласан бөгөөд энэ ажлын хүрээнд манай улсыг зорин ирэх нислэг болон жуулчдын тоо эрс нэмэгдэж байгаатай холбоотойгоор “Чингис хаан” Олон улсын нисэх буудлыг өргөтгөх, төслийн ТЭЗҮ судалгааг богино хугацаанд хариуцлагатай чанартай хийх, уг судалгаанд ЗТЯ болон иргэний нисэхийн салбарын мэргэжилтнүүдийн санал хүсэлтийг тусгах, төслийн барилгын ажлыг эрт эхлүүлж, аль болох төлөвлөсөн хугацаанаас өмнө ашиглалтад оруулах хэрэгцээ шаардлагатай байгааг онцоллоо.

Уулзалтын төгсгөлд, Япон улс нь Монгол Улсын бүхий л салбарт, тэр дундаа дэд бүтэц, тээврийн салбарт тууштай дэмжлэг үзүүлж, хамтран ажиллаж ирсэнд талархлаа илэрхийлээд, “Чингис Хаан” нисэх буудлыг өргөтгөх энэхүү төсөл нь хоёр орны олон талт харилцаа, хамтын ажиллагааг улам өргөжүүлэн хөгжүүлэхэд чухал нөлөө үзүүлнэ гэдэгт итгэж байгаагаа илэрхийллээ. Мөн энэ хүрээнд идэвхтэй тууштай хамтран ажиллахаа тэмдэглэв.


| Япон Улсын Газар, дэд бүтэц, тээврийн яамны төлөөлөгчидтэй нисэхийн салбарын хамтын ажиллагааны талаар санал солилцлоо | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт