Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр (2025.08.01) Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа өргөмжит консул П.Натапонг тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзан хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.
Уулзалтын эхэнд сайд Б.Дэлгэрсайхан Монгол улсаас Тайландын хаант улсад суух Өргөмжит Консулаар томилогдон ажиллаж байгаа ноён Натапонг болон Тайландын бизнесийн төлөөлөгчдийг манай улсад зочлон ажиллаж байгаа явдалд талархлаа илэрхийллээ.
Тайланд улстай манай улс иргэний нисэхийн салбарт 1994 онд Агаарын харилцааны хэлэлцээр байгуулан шууд нислэг үйлдэх боломж бүрдэж, Монголын талаас “МИАТ” ТӨХК, Тайландын талаас “АэроТай” компани Улаанбаатар-Бангкок чиглэлд тус тус хуваарьт нислэг үйлдэх агаарын тээвэрлэгчээр томилогдсон. Түүнчлэн захиалгат нислэгээр одоо тус улсын Бангкок, Паттая, Пукет зэрэг хот руу “МИАТ” ТӨХК, “Хүннү Эйр” ХХК нь Улаанбаатараас шууд нислэг үйлддэг гэдгийг хэллээ.
Мөн Тайландын Иргэний нисэхийн сургалтын төв нь 1999 оноос хойш Монголын 80 орчим нислэгийн хөдөлгөөний удирдагчийг бэлдсэн бөгөөд давхардсан тоогоор 200 гаруй нислэгийн хөдөлгөөний удирдагчийг давтан сургалтад хамруулсан байна. Цаашид энэ чиглэлээр үргэлжлүүлэн хамтран ажиллах сонирхолтой байгаагаа уламжиллаа.
Салбарын сайдын зүгээс Монгол Улсын Засгийн газар, Зам, тээврийн яамнаас орон нутгийн нисэх буудлуудыг олон улсын 4С ангиллын стандартад нийцүүлэн шинэчилж, орон нутгаас гадаад болон дотоод чиглэлийн нислэгийн чадамжийг нэмэгдүүлэх замаар бүс нутгийн эдийн засаг, аялал жуулчлал, тээвэр логистикийн хөгжилд хувь нэмэр оруулах бодлого чиглэлийг баримтлан ажиллаж байгааг танилцууллаа.
Энэ хүрээнд Хөвсгөл аймаг дахь “Мөрөн”, Өмнөговь аймаг дахь “Гурвансайхан”, Ховд аймаг дахь “Ховд”, Дорнод аймаг дахь “Чойбалсан” орон нутгийн нисэх буудлуудыг хөгжүүлэх, энэ чиглэлд хөрөнгө оруулах боломжууд, мөн хоёр улсын хоорон дахь нислэгийн тоо давтамжийг нэмэгдүүлэх тухай асуудлаар санал солилцлоо.
Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа өргөмжит консул П.Натапонг “Юуны өмнө биднийг хүлээн авч уулзаж байгаад талархлаа илэрхийлье” гээд хоёр улсын иргэний нисэхийн салбар, аялал жуулчлал, эдийн засаг, эрүүл мэнд зэрэг олон чиглэлд хамтран ажиллах бүрэн боломжтойг тэмдэглэлээ. Мөн зарим саналыг Тайланд улсын холбогдох байгууллагуудад уламжилж, хамтран ажиллах чиглэлээр санал хүргүүлнэ гэдгээ илэрхийллээ.
Уулзалтын төгсгөлд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан болон Монгол Улсаас Тайландын Хаант Улсад суугаа өргөмжит консул П.Натапонг нар Монгол, Тайланд хоёр улсын хамтын ажиллагааг өргөжүүлж, тээврийн салбарт тэр дундаа иргэний нисэхийн салбарт олон чиглэлд хамтран ажиллахаа илэрхийлэв.
| Монгол, Тайландын хамтын ажиллагааг өргөжүүлж, тээврийн салбарт хамтран ажиллахаа илэрхийлэв | |
| Зам, тээврийн яам Facebook |
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 8 дугаар сарын мэдээ
МОНГОЛ УЛСЫН БОСОО ТЭНХЛЭГИЙН ТЭЭВРИЙН КОРИДОРЫГ ӨРГӨЖҮҮЛЭХ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ АВТО ЗАМЫН ТӨСЛҮҮДИЙГ ЕСБХБ-ТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ
Зам, тээврийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлнэ
УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН БЭЛЭН БАЙДАЛД ҮЗЛЭГ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
Зам, тээврийн салбарт байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах инженерчлэлийг нэвтрүүлнэ
"Саад бэрхшээлээс холболт руу: Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн практик шийдэл" арга хэмжээг зохион байгуулна
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Төв стратегийн зөвлөх группийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 7 дугаар сар/
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай төмөр замын трассын дагуу цахилгаан дамжуулах шугамуудыг зөөж, шилжүүлэх ажлын явцтай танилцав
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 7 дугаар сарын мэдээ
“ОЛОН УЛС, УЛСЫН ЧАНАРТАЙ БОЛОН ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР АВАХ ЖУРАМ”-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
ЗАРЛАЛ
Улаанбаатар–Дархан чиглэлийн авто замын түр хаагдах хэсэг болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулах түр замын маршрут
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ