Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуань тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа

2025/08/12

Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр (2025.08.12) БНХАУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд хатагтай Шэнь Миньжуань,  БНХАУ-ын ЭСЯ-ны Худалдаа, эдийн засгийн асуудал хариуцсан зөвлөх Лю Жиньжи тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.

Талууд БНХАУ-ын Бээжин хотноо энэ сард  зохион байгуулагдах Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллага (ШХАБ)-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын уулзалтын бэлтгэл ажлыг хангах хүрээнд хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагаа, хамтран хэрэгжүүлж буй ажлуудын  талаар харилцан мэдээлэл солилцлоо.

Уулзалтын эхэнд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Бээжин хотноо  зохион байгуулагдах (ШХАБ)-ын гишүүн орнуудын төрийн тэргүүн нарын айлчлалын бэлтгэл ажлын хүрээнд Монгол Улсын  “Талын зам” хөтөлбөр,    БНХАУ-ын “Бүс ба зам” санаачилгыг харилцан уялдуулах хамтын ажиллагааны хүрээнд бүс нутгийн тээврийн дэд бүтцийн сүлжээг байгуулах, боловсронгуй болгоход хоёр орны бусад хилийн төмөр замын боомтуудын бүтээн байгуулалтыг эрчимжүүлэх,  боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг дээшлүүлэх чиглэлээр ЗТЯ-наас хэд хэдэн санал дэвшүүлэн ажиллаж байгааг хэллээ.

Тухайлбал, Монгол Улсад Шивээхүрэн боомтын төмөр зам, Зүүнбаян-Ханги чиглэлийн төмөр зам, БНХАУ-д Линхө-Сэхээ, Бугат-Мандал чиглэлийн төмөр замууд баригдаж ашиглалтад орсон. Эдгээр боомтуудыг төмөр замаар холбох боломжуудын талаар санал солилцлоо.

Мөн Монгол, Хятад хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ хэлэлцээрийн хүрээнд  барьж буй “Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замын бүтээн байгуулалтын ажлын явцын талаарх сүүлийн үеийн мэдээллийг солилцож, цаашид хоёр орны бусад хилийн боомтуудыг төмөр замаар холбох, боомтын нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулах, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлэх тухай дэлгэрэнгүй ярилцлаа.

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Шэнь Миньжуань тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх