ЭМГЭНЭЛ
ЛУВСАНГИЙН ГУНГАА (1953-2025)
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Монгол Улсын Гавьяат тээвэрчин Лувсангийн Гунгаа нь 2025 оны 08 дугаар сарын 14-ний өдөр таалал төгссөнд гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
Л.Гунгаа нь 1953 онд Өмнөговь аймгийн Ханхонгор суманд малчны гэр бүлд төрж, өссөн бөгөөд 1968 онд Өмнөговь аймгийн Даланзадгад сумын дунд сургууль, 1968-1970 онд Налайхын Техник мэргэжлийн сургуулийг тус тус суралцаж төгссөн байна.
Тэрээр 1971-1974 онд хугацаат цэргийн албыг хааж ирснийхээ дараа 1974 оноос Өмнөговь аймгийн Усны аж ахуйн удирдах газарт жолоочоор ажиллаж, ажлын гараагаа эхлүүлснээс хойш тээврийн жолоочоор тасралтгүй 40 жил ажиллажээ.
Монгол Улсын Гавьяат тээвэрчин Л.Гунгаа нь 1977 оноос Тээврийн яамны харьяа Автотээврийн 32 дугаар баазад ачаа тээврийн хэсгийн жолоочоор ажилд орж, Монгол Улсын тээврийн салбар зах зээлд шилжсэн 1993 он хүртэлх хугацаанд ажиллаж байлаа. Түүнээс хойш 1993-2013 он хүртэл хувийн тээврийн хэрэгслээр ачаа тээврийн ажил үйлчилгээг эрхэлж байгаад өндөр насны тэтгэвэрт гарчээ.
Тэрээр Тээврийн яамны харьяа Автотээврийн 32 дугаар баазад жолоочоор ажиллах хугацаандаа 807,1 мянган км замыг туулж, 21699,7 тонн ачаа тээвэрлэж, 9778,9 мянган тн.км ажил гүйцэтгэж, нэг жолоочийн хөдөлмөрийн бүтээмжийг 2.5 дахин нэмэгдүүлж, тухайн үеийн тооцооллоор 32 жил 8 сарын ажлыг гүйцэтгэн онцгой амжилт гаргаж байсан нь манай автотээврийн салбарын тэргүүний, үлгэр жишээч тээвэрчдийн нэг байлаа.
Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Самбуу-Ёндонгийн “Тээврийн замд нэргүй саатал гаргадаггүй” туршлагыг ажилдаа бүрэн нэвтрүүлж, өөрийн хариуцсан тээврийн хэрэгслийн засвар үйлчилгээг тогтмол хийж, ачаа тээврийн ажил үйлчилгээг тасралтгүй гүйцэтгэж чадснаар 1978 онд хот хоорондын ачаа тээврийн “Улсын аварга тээвэрчин”, 1982 онд хос чиргүүлтэй ЗИЛ130 автомашинаар 2020 тонн ачаа тээвэрлэж 1040,2 мянган тн.км ажил, 1990 онд “МАЗ5335” маркийн автомашинаар 1610 тонн ачаа тээвэрлэж 893,5 мянган тн.км ажлыг тус тус гүйцэтгэснээр “Улсын хошой аварга тээвэрчин” болсон юм. Үүнээс гадна тэрээр Автотээврийн 32 дугаар баазын 4 удаагийн аварга, улс ардын аж ахуйн соёлыг хөгжүүлэх VI, VII, VIII таван жилийн гавшгайч болж байв.
Түүний үйл хэрэг, хөдөлмөрийг төр засгаас өндрөөр үнэлж, Монгол Улсад автотээврийн салбар үүсэж хөгжсөний 100 жилийн ойг тохиолдуулан 2025 оны 07 дугаар сарын 08-ны өдөр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар цол, 2016 онд Монгол Улсын Гавьяат тээвэрчин цол, 1991 онд Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон, БНМАУ-ын Тээврийн яамны “Онц тээвэрчин”, “Хүндэт жуух бичиг”, БНМАУ-ын Засгийн газрын “Хүндэт жуух”, автотээврийн салбарын 90, 95, 100 жилийн ойн медалиар тус тус шагнасан юм.
Талийгаачийн хөдөлмөрч, хичээнгүй, нөхөрсөг, төлөв даруу, хүнлэг зан чанар бидний сэтгэл зүрхэнд үүрд хоногшин үлдэх болно. Гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсөд, найз нөхөд, хамт олон, шавь нарт нь гүн эмгэнэл илэрхийлье.
МОНГОЛ УЛСЫН ЗАСГИЙН ГАЗАР
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМ
АВТОТЭЭВРИЙН 32 ДУГААР БААЗЫН ХАМТ ОЛОН
| ЭМГЭНЭЛ: Лувсангийн ГУНГАА (1953-2025) | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт