Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр (2025.08.21) Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад Суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Сейтакынов Алмас Сатакыновичыг хүлээн авч уулзан санал солилцлоо.
Талууд хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх, тэр дундаа автотээвэр, агаарын тээвэр, төмөр замын салбарт хамтран ажиллах тухай ярилцлаа.
Уулзалтын эхэнд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Бүгд Найрамдах Казахстан Улсын Элчин сайд Сейтакынов Алмасыг Монгол Улсад томилогдон ирж буйд талархал илэрхийлээд хоёр улсын иж бүрэн стратегийн харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлэх, тээврийн салбарын хамтын ажиллагааг хөгжүүлэх үйлсэд нягт хамтран ажиллахаа илэрхийллээ.
Мөн тэрээр хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагааны хүрээнд өнгөрсөн зурагдугаар сард Казахстан Улсын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Нуртлеу Мурат Абугалиевичтэй уулзаж, тодорхой чиглэлүүдээр санал солилцсон тухай мэдээлэл солилцлоо.
2025 оны долдугаар сард БНХАУ-ын Тяньжин хотноо зохион байгуулагдсан “Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Тээврийн сайд нарын 12 дугаар уулзалт”-д оролцох үеэр Монгол Улс-ОХУ- Казахстан Улсыг холбосон автотээврийн дөт коридорыг хөгжүүлэх асуудлаар гурван талт уулзалтыг хийсэн тухай танилцууллаа.
Хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд Орос, Хятад, Монгол, Казахстан улсын нутгаар дамжин өнгөрөх тээврийн коридорыг хөгжүүлэх, ачаа тээврийн хэмжээг нэмэгдүүлэх чиглэлд хамтран ажиллах тухай санал солилцож, энэ чиглэлд дахин гурван талт уулзалт хийхээр төлөвлөж байгаагаа хэллээ.
Төмөр замын чиглэлд “Монголын төмөр зам” ТӨХК-д вагон зүтгүүр худалдан авах хэрэгцээ шаардлага байгааг дурдаад цаашид энэ чиглэлээр хамтран ажиллах саналтай байгаагаа уламжлав. Агаарын тээврийн салбарт хоёр улсын Засгийн газар хооронд байгуулсан Агаарын харилцааны тухай хэлэлцээрийн хүрээнд Монголын талаас Алматы чиглэлд "Хүннү Эйр" ХХК долоо хоногт 3 удаа нислэг үйлддэг. Харин Казахстаны талаас нислэг үйлдэж буй агаарын тээвэрлэгч байхгүй байна. Иймд Казахстаны талаас Улаанбаатар чиглэлд нислэг үйлдэх, цаашид нислэгийн тоог нэмэх саналтай байгаагаа илэрхийлэв.
Бүгд Найрамдах Казахстан Улсаас Монгол Улсад Суугаа Элчин сайд Сейтакынов Алмас хоёр орны олон жилийн найрсаг харилцааг өргөжүүлэн гүнзгийрүүлэхийн төлөө хичээж ажиллахаа илэрхийлээд, Монгол Улс-ОХУ- Казахстан Улсыг холбосон автотээврийн дөт коридорыг хөгжүүлэх асуудлаар гурван талт (Монгол, Орос, Казахстан) цахим уулзалтыг ирэх сард хамтран зохион байгуулах тухай саналыг дэвшүүллээ.
Мөн өнгөрсөн зурагдугаар сард Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Казахстан Улсын Ерөнхий сайдын орлогч, Гадаад хэргийн сайд Нуртлеу Мурат Абугалиевичтэй уулзахдаа Монголын тээвэрчид Казахын талаас олгосон ачаа тээврийн xоёр талын болон дамжин өнгөрөх тээвэрлэлт гүйцэтгэх 300 ширхэг зөвшөөрлийн бичгийг ашиглаад дуусаж байгаа учир нэмэлтээр 200 ширхэг зөвшөөрлийн бичиг авах хүсэлтийг уламжилж байсныг дурдаад, нэмэлтээр олгож буй 200 ширхэг зөвшөөрлийн бичгийг Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханд гардуулан өглөө.
Хоёр улсын сайд нар цаг үеийн асуудлаар дэлгэрэнгүй санал солилцож, шийдвэрлэх чиглэлээр шуурхай хамтран ажиллахад санал нэгдэв.
| Монгол, Казахстаны хамтын ажиллагааг өргөжүүлж, тээврийн салбарт олон чиглэлд хамтран ажиллахаа илэрхийлэв | |
| Зам, тээврийн яам Facebook |
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 8 дугаар сарын мэдээ
МОНГОЛ УЛСЫН БОСОО ТЭНХЛЭГИЙН ТЭЭВРИЙН КОРИДОРЫГ ӨРГӨЖҮҮЛЭХ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ АВТО ЗАМЫН ТӨСЛҮҮДИЙГ ЕСБХБ-ТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ
Зам, тээврийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлнэ
УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН БЭЛЭН БАЙДАЛД ҮЗЛЭГ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
Зам, тээврийн салбарт байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах инженерчлэлийг нэвтрүүлнэ
"Саад бэрхшээлээс холболт руу: Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн практик шийдэл" арга хэмжээг зохион байгуулна
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Төв стратегийн зөвлөх группийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 7 дугаар сар/
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай төмөр замын трассын дагуу цахилгаан дамжуулах шугамуудыг зөөж, шилжүүлэх ажлын явцтай танилцав
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 7 дугаар сарын мэдээ
“ОЛОН УЛС, УЛСЫН ЧАНАРТАЙ БОЛОН ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР АВАХ ЖУРАМ”-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
ЗАРЛАЛ
Улаанбаатар–Дархан чиглэлийн авто замын түр хаагдах хэсэг болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулах түр замын маршрут
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ