Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан АНУ-ын “Транспортэйшн глобал” компанийн Казахстан дахь салбарын ахлах дэд ерөнхийлэгч Алпысбаев Канат тэргүүтэй төлөөлөгчдийг өнөөдөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтад сайдын зөвлөх М.Сүхбаатар, “УБТЗ” ХНН-ийн Хөдөлгөөний аюулгүй байдал хариуцсан замын орлогч дарга Ш.Нямсүрэн, Төмөр замын газрын Суурь бүтцийн газрын дарга Д.Мөнхбат тэргүүтэй албаныхан оролцсон бол Казахстаны талаас Харилцагчийн менежер П.Н.Чабан, Бүтээгдэхүүн хариуцсан захирал Б.Ж.Жуманов, Үйлчилгээ хариуцсан захирал Куанткан Койсариев нар байлцав.
Уулзалтын эхэнд Зам, тээврийн сайд төлөөлөгчдөд талархал илэрхийлээд, Монгол Улсын Засгийн газраас төмөр замын салбарт баримталж буй бодлого, стратегийг бүрэн хэрэгжүүлсэнээр төмөр замын урт 2661 км-ээр нэмэгдэж, Монгол Улсын төмөр замын нийт сүлжээний урт 4680 км болж 4 дахин өргөжихөөр байгааг онцлон тэмдэглэлээ. Мөн тэрбээр “Монгол Улсын Засгийн газар хилийн Гашуунсуухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ, Бичигт-Зүүнхатавч төмөр замын боомт байгуулах, Монгол, Орос, Хятад гурван улсын “Эдийн засгийн коридор”-ын төмөр замын Төв коридорыг шинэчлэн хөгжүүлэх, баруун, зүүн коридорыг байгуулах зэрэг тээвэр логистикийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгаа. Манай улсад нийт 204 зүтгүүр төмөр замын ачаа, зорчигч тээврийн ажилд ашиглагдаж байгаа, эдгээр зүтгүүрүүд ОХУ, БНХАУ, Казах болон АНУ-д үйлдвэрлэгдсэн зүтгүүрүүд юм. Гэхдээ УБТЗ-д яг одоогоор 10 зүтгүүр авах хэрэгцээ шаардлага гараад байна. Танай компаниас зүтгүүр авахыг хүсвэл санхүүжилтийн тал дээр уян хатан хандах боломжтой эсэхийг мэдмээр байна” гэлээ.
Хариуд нь Вабтек компанийн бүс нутгийн дэд Ерөнхийлөгч К.К.Алпысбаев юуны өмнө биднийг ийм өргөн бүрэлдэхүүнтэйгээр хүлээн авч уулзаж байгаад талархал илэрхийлээд Засгийн газраас тээврийн тал дээр нэлээд анхаарал хандуулж байгааг онцлов.
Мөн “Ялангуяа Евро-Ази-Европыг холбож байгаа төмөр замын кординатыг хөгжүүлэхэд хөрөнгө их зарцуулж байна. Одоогоор “ВАБТЕК” корпорацийн 600 гаруй зүтгүүр Казахстанд явж байгаа бөгөөд Монгол Улсын зүтгүүрийн хэрэгцээ шаардлагыг бүрэн хангаж чадна. Таны дурдсан 10 зүтгүүрийг ямар нөхцөлтэйгөөр олгох боломжтой тал дээр ярилцахад бид бэлэн байна” гэв.
Уулзалтын төгсгөлд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан энэхүү уулзалтын үр дүнд Монгол Улсын төмөр замын тээврийн салбарт АНУ-н төмөр замын хөдлөх бүрэлдэхүүний ВАБТЕК корпорацийн Казах улсад үйлдвэрлэгдэж байгаа 1520 мм царигтай төмөр замд ашиглах зүтгүүрийн Монгол Улсад орж ирээд байгаа ажлын эхлэл өргөжин тэлнэ гэж итгэж байгаагаа илэрхийллээ.
| АНУ-ын “Транспортэйшн глобал” компанийн Казахстан дахь салбарын төлөөлөгчидтэй уулзав | |
| Зам, тээврийн яам Facebook |
2025 оны эдийн засаг, нийгмийн хөгжлийн үзүүлэлт
"Мэдээллийн цаг" арга хэмжээ боллоо
УРИЛГА
ШАТАХУУН ТЭЭВЭРЛЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД ХИЙСЭН ТӨЛӨВЛӨГӨӨТ БУС ХЯНАЛТ ШАЛГАЛТ
Төмөр замын салбарын бүтээн байгуулалтыг дэмжин ажиллахаа илэрхийлэв
СТАТИСТИК: Зам, тээврийн салбарын статистик мэдээг танилцуулж байна
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 3 дугаар сарын мэдээ
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар М.Баярмагнайг томиллоо
БНСУ-ын Хансео их сургуулийн Ерөнхийлөгч Хам Ги Сон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
БНСУ-ын Дуньян их сургууль болон Зам, тээврийн яамны хамтарсан тэтгэлэгт оюутан сонгон шалгаруулах зар
Зам, тээврийн сайдаар Борхүүгийн Дэлгэрсайхан улиран томилогдлоо
ТӨМӨР ЗАМЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ БАЙГУУЛЛАГЫН "EATS-1" МАРШРУТЫН УДИРДЛАГЫН ЗОХИЦУУЛАХ ХОРООНЫ ӨРГӨТГӨСӨН ХУРАЛДААН БОЛЛОО
МОНГОЛ, ОРОСЫН ТЭЭВРИЙН ДЭД САЙД НАР ТЭЭВРИЙН САЛБАРТ ХАМТРАН АЖИЛЛАХ БОЛОМЖУУДЫГ ХЭЛЭЛЦЛЭЭ
ТӨМӨР ЗАМЫН САЛБАРЫН БОЛОВСОН ХҮЧИН БЭЛТГЭХ ЧИГЛЭЛЭЭР ОХУ-ЫН ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН АГЕНТЛАГТАЙ ХАМТРАН АЖИЛЛАНА
ЭКСПОФОРУМД ОРОС, ЕВРАЗИЙН ТЭЭВРИЙН САЛБАРЫНХАН ИННОВАЦИ ДИЖИТАЛ ШИЙДЛҮҮДИЙГ ТАНИЛЦУУЛЖ БАЙНА
МОНГОЛ, ОРОСЫН ТӨМӨР ЗАМЫН АГЕНТЛАГ ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ САНАМЖ БИЧИГТ ГАРЫН ҮСЭГ ЗУРЛАА
ЗАМ, ТЭЭВРИЙН ДЭД САЙД Г. ГАНБОЛД ТЭЭВРИЙН ХОЛБОЛТЫН НЭГДСЭН ХУРАЛДААНД ОРОЛЦЛОО
“ОЛОН УЛСЫН ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ФОРУМ”-Д ОРОЛЦОГЧИД САНКТ-ПЕТЕРБУРГ ХОТЫН ТӨМӨР ЗАМЫН МУЗЕЙТЭЙ ТАНИЛЦЛАА
Жендэрийн үндэсний хороотой хамтран "Мэдээллийн цаг" арга хэмжээг зохион байгуулав
АЗИЙН АВТО ЗАМЫН СҮЛЖЭЭГЭЭР ОЛОН УЛСЫН АВТОТЭЭВРИЙГ ХӨГЖҮҮЛЭХ АСУУДЛААР ХАМТАРСАН КОМИССЫН ХУРАЛДААНД ОРОЛЦЛОО
ОХУ: ЕВРОАЗИЙН ТЭЭВРИЙН КОРИДОРЫГ ХӨГЖҮҮЛЭХ БОЛОМЖ, ТУЛГАМДАЖ БУЙ АСУУДАЛ, ИРЭЭДҮЙН ЧИГ ХАНДЛАГЫН ТАЛААР ХЭЛЭЛЦЛЭЭ
В. Путин: ОХУ-ын санал болгож буй тээвэр, логистикийн шийдэл дэлхийн тээвэр, логистик, эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэх болно
ОХУ: ОЛОН УЛСЫН ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН ФОРУМ-2026” ОХУ-Д ЭХЭЛЛЭЭ
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах үүрэг бүхий Дэд зөвлөл хуралдлаа
ТАНИЛЦ: Зам, тээврийн салбарт хийгдэж буй онцлох ТАВАН ажил
СТАТИСТИК: Зам, тээврийн салбарын статистик мэдээг танилцуулж байна
Зам, тээврийн яамны хөдөлмөрийн дотоод журам
Автотээврийн салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэх, давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох журмын төсөлд санал авч байна.
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ШААРДАГДАХ ЦЕМЕНТИЙН НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХАД АНХААРНА