ЭМГЭНЭЛ
ДАМБЫН ТУЯА
1941-2025
Авто тээврийн салбарын ахмад зүтгэлтэн, Монгол Улсын Гавьяат Тээвэрчин, Дамбын Туяа нь 2025 оны наймдугаар сарын 19-ний өдөр зуурдаар таалал төгсөж бид бүхэнд нөхөж барашгүй хүнд гарз тохиолоо.
Д.Туяа нь эх орныхоо авто тээврийн салбарын хөгжилд өөрийн амьдрал, хүч хөдөлмөрөө зориулж манлайлан явсан авто тээврийн салбарт тасралтгүй 53 жил ажилласан анхдагчдын нэг байлаа.
Тэрээр 1941 онд Завхан аймгийн Сант Маргад суманд төрж, Төв аймгийн 10 жилийн дунд сургууль төгсөж, Улаанбаатар хотын Полетехникумын тээвэр ашиглалтын ангид суралцаж төгсөөд, Төв аймгийн 13-р баазад хувиарлагдаж Тээвэр холбооны яамны харьяа Авто тээврийн төв диспечерийн удирдах газарт шуудан тээврийн диспечер, Ачаа тээврийн удирдах газарт диспечер улсын байцаагч, Тээврийн яамны төв диспечрийн удирдах газрын харьяа 22-ын товчооны дарга, Авто тээврийн хяналтын улсын байцаагч, Дорноговь аймгийн Замын үүдийн Товчооны дарга, Дорноговь аймгийн Тээвэр үйлчилгээний төвийн дарга, Дорнод аймгийн АйСВН ххк-д захирал, Тээвэр үйлчилгээний төвийн Дорнод салбарын дарга зэрэг албан тушаалд тасралтгүй хөдөлмөрлөн, Монгол улсын авто тээврийн салбарыг хөгжүүлэх, шинэ үеийн тээврийн салбарын мэргэжилтнүүдийг бэлтгэхэд өөрийн оюун ухаан, хүч хөдөлмөрөө харамгүй зориулсан шилдэг удирдагч байлаа.
Д.Туяа нь Монгол улсын авто тээврийн салбарын хөгжлийг шинэ шатанд гаргах олон ажилд үнэтэй хувь нэмэр оруулсан бөгөөд түүний удирдлаган дор Замын үүдийн боомтоор Монгол, Хятад хоёр улсын хооронд анхны ачаа тээвэр, зорчигч тээвэрлэлтийг амжилттай зохион байгуулах ажлын суурийг тавьж эхлүүлсэн нь өдгөө ч улам өргөжин хөгжсөөр байна.
Тэрээр эх орондоо ажил хөдөлмөртөө үнэнчээр зүтгэж, хөдөлмөрийн гараагаа эхэлсэн цагаасаа эхлэн салбартаа үр бүтээлтэй, тууштай уйгагүй хөдөлмөрлөж, авто тээврийн салбарынхаа хөгжил дэвшилд үнэтэй хувь нэмэр оруулсан гавьяатай нэгэн байв.
Түүний авто тээврийн салбарын хөгжилд хийж бүтээсэн олон сайхан ажлыг нь Монгол улсын төр засаг өндөрөөр үнэлж:
Түүний ажилч хичээнгүй, шударга, манлайлагч зан, Монголын авто тээврийн салбарын хөгжилд оруулсан хувь нэмэр, хийж бүтээсэн ажил үйлс бүхэн нь мөнхөд дурсагдан үлдэх болно.
Монголын авто тээврийн салбарын нийт ажилтан, алба хаагчдын нэрийн өмнөөс түүний гэр бүл, үр хүүхэд, төрөл төрөгсдөд нь гүн эмгэнэл илэрхийлье.
| ЭМГЭНЭЛ | |
| Зам, тээврийн яам Facebook |
Зам, тээврийн сайдаар Борхүүгийн Дэлгэрсайхан улиран томилогдлоо
Жендэрийн үндэсний хороотой хамтран "Мэдээллийн цаг" арга хэмжээг зохион байгуулав
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах үүрэг бүхий Дэд зөвлөл хуралдлаа
ТАНИЛЦ: Зам, тээврийн салбарт хийгдэж буй онцлох ТАВАН ажил
СТАТИСТИК: Зам, тээврийн салбарын статистик мэдээг танилцуулж байна
Зам, тээврийн яамны хөдөлмөрийн дотоод журам
Автотээврийн салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэх, давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох журмын төсөлд санал авч байна.
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
Бүгд Найрамдах Киргиз улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав
ТЕНДЕРИЙН УРИЛГА
СТАТИСТИК: Зам, тээврийн салбарын статистик мэдээг танилцуулж байна
ЭМГЭНЭЛ
Э.Төрбаяр: Дэд бүтцээ сайжруулснаар навигацийн орлого 1.5 их наядад хүрэх боломжтой
Төмөр замын тээврийн осол, зөрчлийг шинжлэн шалгах журмын төсөл
Зам, тээврийн яам болон Дуньяны Их Сургуулийн хамтарсан тэтгэлэг хөтөлбөрийн танилцуулга уулзалт болно
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 2 дугаар сар/
Иргэний нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа
ОЛОН УЛСЫН ДАЛАЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛ УЛСАД АЖИЛЛАЖ БАЙНА
Ховд аймгийн “Ховд” нисэх буудлыг 4C ангилалын болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах төсөл
Хөвсгөл аймгийн “Мөрөн” нисэх буудлыг 4C ангилалын болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах төсөл
Дорнод аймгийн “Чойбалсан” нисэх буудлыг 4C ангилалын болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах төсөл
Өмнөговь аймгийн “Гурвансайхан” нисэх буудлыг 4D ангилалын болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах төсөл
Авлигатай тэмцэх газраас улсын авто замын санд авлигын эрсдэлийн үнэлгээ хийнэ
Даланзадгад-Цогтцэций чиглэлийн төмөр замын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
“ГОВИЙН БҮСИЙН ХӨГЖИЛ-2026: ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР” арга хэмжээ амжилттай зохион байгуулагдлаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан "Монголын төмөр зам" ТӨХК-ийн ажилчидтай уулзлаа
Төмөр замчдын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд бодлогоор дэмжинэ гэв
Гашуунсухайт–Ганцмодын хил дамнасан төмөр замын ажлыг эрчимжүүлэхийг үүрэг болгов
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ШААРДАГДАХ ЦЕМЕНТИЙН НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХАД АНХААРНА