Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

“Мэдээллийн цаг” арга хэмжээ боллоо

2025/08/26
“Мэдээллийн цаг” арга хэмжээ боллоо

Зам тээврийн яамны албан хаагчдад чиглэсэн “Мэдээллийн цаг” арга хэмжээ нь долоо хоногт 1 удаа тогтмол зохион байгуулагддаг бөгөөд албан хаагчдын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх, сургаж хөгжүүлэх, ёс зүйн хэмжээг мөрдүүлж, харилцаа хандлагыг сайжруулах зорилготой юм.

Энэ удаагийн “Мэдээллийн цаг”-аар УИХ-ын гишүүн, Хот төлөвлөлтийн инженер, доктор Г.Лувсанжамц хүрэлцэн ирж, “20 минутын хот, үр дүнд суурилсан засаглал’’ сэдвээр өглөөний уулзалт хийж,  албан хаагчдад мэдээлэл өглөө.

“20 минутын хот” нь дэлхийн олон улс оронд хэрэгжүүлж буй, хотын иргэдэд боловсрол, эрүүл мэнд, үйлчилгээ, ажлын байр, соёл, ногоон байгууламж зэрэг дэд бүтцэд 20 минутын дотор хүрэх боломжийг бүрдүүлэх хот төлөвлөлтийн шилдэг шийдлүүдийн нэг бөгөөд АНУ, Франц, Австрали зэрэг орнуудад жишиг болон хэрэгжиж байна. Энэхүү үзэл баримтлал нь иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлж, замын түгжрэлийг бууруулан, байгаль орчинд ээлтэй хөгжлийг дэмжих зорилготой билээ.

Үр дүнд суурилсан засаглал нь төрийн бодлого, хөтөлбөр, төсөл хөтөлбөрүүдийг төлөвлөх, хэрэгжүүлэх явцад хүрэх үр дүнг урьдчилан тодорхойлж, хэрэгжилтийг тогтмол үнэлж, хяналт шинжилгээний тогтолцоог бий болгох аргачлал юм. Энэ нь төрийн үйл ажиллагаанд нээлттэй, ил тод, хариуцлагатай, иргэдийн оролцоог нэмэгдүүлэх давуу талтай болохыг УИХ-ын Г.Лувсанжамц онцоллоо.

“Мэдээллийн цаг” арга хэмжээ боллоо  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх