Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Бээжин хотод ажиллах үеэр 2025 оны есдүгээр сарын 2-ны өдөр ОХУ-ын Тээврийн сайд А.С.Никитин, Орлогч сайд бөгөөд Төрийн нарийн бичгийн дарга Д.С.Зверев нартай уулзлаа.
ОХУ-ын Тээврийн сайд А.С.Никитин 2025 оны 7 дугаар сард энэхүү албан тушаалд томилогдсон бөгөөд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан түүнд ОХУ-ын Тээврийн сайдаар томилогдсонд баяр хүргэж ажлын амжилт хүслээ.
Сайд нар хоёр улсын харилцаа, хамтын ажиллагаанд чухал байр суурийг эзэлж буй тээврийн салбарын талаар харилцан санал солилцож тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэх талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Монгол Улсын Төмөр замын тээврийн тухай шинэчилсэн хуулийн дагуу байгуулагдсан Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг-Төмөр замын газрыг ОХУ-ын Төмөр замын агентлаг болох “Росжелдор”-ын хамтын ажиллагааг өргөжүүлэх ажлын төлөвлөгөөний дагуу хоёр улсын төмөр замын асуудал эрхэлсэн агентлагуудын хооронд хамтын ажиллагааны санамж бичиг байгуулах, Монгол Оросын хувь нийлүүлсэн төмөр зам болох “Улаанбаатар төмөр зам” нийгэмлэгийн үйл ажиллагаа, хамтран хэрэгжүүлж буй ажлын талаар санал бодлоо илэрхийлж, Монгол-Орос-Хятад гурван улсын “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-т багтсан төмөр замын “Төв” коридорыг шинэчлэх хамтарсан ТЭЗҮ-ийг нэгтгэх, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр баригдаж буй шинэ төмөр замын дэд бүтэц болох “Багахангай-Хөшигийн хөндий”чиглэлийн төмөр замын төслийн хэрэгжилтийн талаар мэдээлэл өгч байр сууриа илэрхийлэв.
Тэрбээр Багахангай-Хөшигийн хөндий салбар төмөр замын манай улсад үзүүлэх нийгмийн ач холбогдол, Улаанбаатар хотод тулгамдаад буй олон хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэхэд чухал үүрэгтэй төсөл болохыг тайлбарлаж танилцууллаа.
Мөн энэхүү төслийг богино хугацаанд хэрэгжүүлж дуусгахад тус төмөр замын дэд бүтцийг Монгол Оросын хувь нийлүүлсэн төмөр замын дэд бүтэцтэй Улаанбаатар хотын хойд талд холбоход хувь нийлүүсэн нийгэмлэгийн Орос талын төлөөлөл болох Оросын талын дэмжлэг чухал байгааг онцолж энэ асуудлыг шуурхай шийдэхэд ОХУ-ын Тээврийн сайдын зүгээс дэмжиж ажиллахыг хүсэв.
Мөн сайд Б.Дэлгэрсайхан Монгол, Орос, Хятад гурван улсыг холбосон Монгол Улсын нутгаар дайрах шинэ төмөр замын Зүүн коридорын төслийн талаар хөндөж энэ төслийг хэрэгжүүлэхэд ОХУ-ын талтай ойр хамтран ажиллах, Эрээнцав-Чойбалсан хэсгийн одоо байгаа төмөр замын дэд бүтцийг засаж шинэчлэх, БНХАУ-ын талтай хамтарсан гурван талт уулзалтыг хийж, энэ төслийн талаар хамтран ажиллах саналыг дэвшүүлэв.
Сайдын зүгээс авто тээврээр хийгдэж буй тээвэрлэлт, ялангуяа дамжин өнгөрөх тээвэрлэлт саадгүй явагдаж байгаа болон нислэгийн үйл ажиллагааг өргөжүүлэх боломжуудын талаар саналаа илэрхийлэв.
ОХУ-ын Тээврийн сайд А.С. Никитин Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхантай уулзаж танилцсандаа баяртай байгааг илэрхийлээд хөрш орныхоо хамтын ажиллагааг чухалчилж үзэж байгаагаа тэмдэглэв.
Мөн ОХУ-ын Засгийн газраас Горноалтайск мужид Монгол Улсын хилтэй холбогдож буй Чуйский тракт хэсгийн авто замыг шинэчлэн сайжруулах санхүүжилтийг шийдвэрлэсэн бөгөөд ирэх жилээс зам барилгын ажлууд эхлэх болсон тухай эхлээд танилцуулав.
Ингэснээр уг авто замын хүчин чадал нэмэгдэж, хоёр талын худалдаа, тээврийг дэмжинэ гэдгийг онцлов.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханы зүгээс хөндөж ярьсан асуудлууд, ялангуяа Багахангай-Хөшигийн хөндий салбар төмөр замын нийгмийн ач холбогдлын талаар сайн ойлгож байгааг хэлээд, ОХУ-ын Тээврийн яамны харьяа холбогдох мэргэжлийн байгуулагуудад яаралтай судалж танилцуулахыг үүрэг болгохоо хэлэв.
Түүнчлэн Монгол Улсын зүүн бүсийн төмөр замын төслийг Оросын тал анхаарч сонирхож байгаа бөгөөд Хятадын талтай зөвлөлдөж байр сууриа нэгтгэхийг дэмжив.
Сайд А.С.Никитин сүүлийн үед Оросын тээврийн салбарт нэвтэрч буй шинэ техник технологи ялангуяа төмөр зам болон авто замд нэвтэрч байгаа “жолоочгүй” шийдлүүд хэрэгжиж эхэлсэн, нисгэгчгүй нисэх аппарат-дроныг ОХУ-ын хөдөө аж ахуй болон шуудангийн салбарт ажилттай ашиглаж холбогдох эрх зүйн асуудлыг шийдэж байгаа талаар танилцуулж, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайханыг ОХУ-д албан есоор айлчлахыг урив.
Талууд хөндөгдсөн асуудлуудын талаар цаашид хийх ажлыг тодорхойлох зорилгоор тус тусын холбогдох газар, агентлагуудын төлөөлөл орсон хамтарсан ажлын хэсгийг байгуулж хамтран ажиллахаар тохиролцов.
| ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ОХУ-ЫН ТЭЭВРИЙН САЙД А.С.НИКИТИНТЭЙ УУЛЗЛАА | |
| Зам, тээврийн яам Facebook |
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН БОЛОН СЭЛГЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН АВТОЗАМЫН АЮУЛГҮЙ БАЙДАЛ, ТҮЛШНИЙ НӨӨЦ БҮРДҮҮЛЭЛТ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖЛЫГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХ ҮҮРЭГ ӨГӨВ
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжиж буй А0301: Улаанбаатар–Арвайхээр чиглэлийн 105 км авто замын засварын ажлын Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө батлагдлаа
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0302: Арвайхээр - Баянхонгор чиглэлийн 35.82 км авто замын засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа
Агаарын навигацийн тоног төхөөрөмжийн аюулгүй ажиллагааны нөхцөл байдал, удирдлагын төвийн барилгын ажлын явцтай танилцлаа
АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙГ ХААЖ, ТҮР ЗАМААР ЗОРЧУУЛАХ ТУХАЙ
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх, улсын дугаар олгох журам”-төслийн хэлэлцүүлэгт таныг урьж байна.
"Францын талтай хамтран Улаанбаатар дахь нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн тоног төхөөрөмжийг шинэчилж, Сайншандад нөөц төв байгуулна"
Дэлхийн банкны хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй 7039/9336-МN дугаартай “Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн "Оролцогч талуудтай харилцах төлөвлөгөө" болон "Гомдол барагдуулах механизм"-ийн баримт бичгүүд батлагдлаа
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Нислэгийн хөдөлгөөний удирдлагын төвийн систем, тоног төхөөрөмжийн шинэчлэлийг санхүүжүүлэх экспортын зээлийн гэрээнүүдэд гарын үсэг зурлаа
Хөдлөх бүрэлдэхүүн жолоодох эрхийн үнэмлэх горилогчдын анхааралд
СТАНДАРТЫН ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА
Монгол Улс, Бүгд Найрамдах Солонгос Улсын агаарын тээвэрлэгчдэд олгосон долоо хоногийн тээвэрлэлтийн багтаамжийг нэмэгдүүллээ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Япон улсын “Gyros” корпорацын төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧДЫГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 5 дугаар сар/
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт