Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан энэ өдрүүдэд ОХУ-ын Владивосток хотод зохион байгуулагдаж буй Дорнын эдийн засгийн X форумд оролцож байна.
Энэхүү форумын үеэр ОХУ-ын Алс Дорнод болон Ази, Номхон далайн бүс нутгийн орнуудын асуудлыг бүхэлд нь шийдвэрлэх өргөн хүрээтэй олон талт салбар хуралдаанууд, дугуй ширээний уулзалт, телевизийн ярилцлага, мэтгэлцээн, бизнес-хамтын ажиллагааны яриа хэлэлцээрүүд зохион байгуулагддаг.
Энэ үеэр Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Владивосток хотноо ОХУ-ын Ерөнхийлөгчийн Зөвлөх, Олон улсын тээврийн хамтын ажиллагаа хариуцсан төлөөлөгч Игорь Евгеньевич Летивин тэргүүтэй төлөөлөгчидтэй уулзаа.
Уулзалтаар талууд Монгол-Орос хоёр улсын тээврийн салбарын талаар харилцан санал солилцож, хамтран ажиллах боломжуудыг хэлэлцэж, тээврийн салбарт тулгамдаж буй зарим асуудлуудыг хамтран шийдвэрлэх талаар дэлгэрэнгүй ярилцлаа.
ОХУ-ын Ерөнхийлөгчийн Зөвлөх, Олон улсын тээврийн хамтын ажиллагаа хариуцсан төлөөлөгч Игорь Евгеньевич Летивин Зам тээврийн инженер мэргэжилтэй бөгөөд 2004 онд ОХУ-ын Тээвэр, холбооны сайд, 2012 онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх, 2013 онд ОХУ-ын Ерөнхийлөгчийн туслах, 2024 оны 5 дугаар сараас ОХУ-ын Ерөнхийлөгчийн зөвлөх, Олон улсын тээврийн хамтын ажиллагаа хариуцсан тусгай төлөөлөгчөөр дахин томилогдон ажиллаж байна.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан энэ үеэр хоёр улсын тээврийн салбарын хамтын ажиллагаа, тэр дундаа төмөр зам, автотээвэр, агаарын тээвэр, дамжин өнгөрөх тээвэрлэлтийн талаар өргөн хүрээтэй санал солилцлоо.
Сайд Б.Дэлгэрсайхан ОХУ-ын Ерөнхийлөгчийн Зөвлөх Игорь Евгеньевич Летивинтэй уулзав | |
Зам, тээврийн яам Facebook |