Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан 2025 оны есдүгээр сарын 06-ны өдөр ОХУ-ын Владивосток хотноо Дорнын эдийн засгийн X форумд оролцох үеэрээ ОХУ-ын Забайкальскийн хязгаарын захирагч Александр Михайлович Оспивтой уулзлаа.
Уулзалтаар талууд хил дамнасан тээвэр, дэд бүтцийн хамтын ажиллагаа зэрэг олон чухал сэдвээр харилцан санал солилцож, цаашдын хамтын ажиллагааны чиглэлийг тодорхойллоо. ОХУ-ын Забайкальскийн хязгаар нь Монгол Улстай урт хил хуваалцдаг, төмөр зам, авто замын сүлжээнд гол холбогч бүс тул шинэ коридор нээх газар зүйн чухал гарц юм.
Уулзалтын эхэнд, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан ОХУ-ын Забайкальскийн хязгаарын захирагч А.М.Осиповт цаг зав гарган уулзаж байгаад талархал илэрхийлээд, Забайкальскийн хязгаар нь Монголтой Улсын хувьд төмөр зам, авто замын сүлжээнд гол холбогч бүс учраас хамтран ажиллах олон чиглэлүүдийг ярилцахаар зорьж ирснээ дуулгалаа.
Забайкальскийн хязгаар нь Монгол Улстай урт хил хуваалцдаг, төмөр зам, авто замын сүлжээнд гол холбогч бүс учраас Борзя (ОХУ)-Соловьевск- Эрээнцав (Монгол Улс)- Чойбалсан-Хөөт-Бичигт (БНХАУ)- Шилийн-Гол (Зүүнхатавч)-Улаанхад-Чаоян-Жинжоу/Паньжин чиглэлийн “Зүүн” төмөр замын коридор байгуулах боломжийг судлан энэхүү төмөр замын төслийг гурван улсын “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн төмөр замын “Төв” коридорын төсөлтэй адил механизмаар хэрэгжүүлэх тухай санал солилцлоо. Энэ хүрээнд Монгол-Орос-Хятадын “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн төмөр замын “Төв” коридорын төслийг хэрэгжүүлэхдээ талууд гурван улсын Тээврийн дэд сайд нараар ахлуулсан Ажлын хэсэг байгуулах замаар өөр өөрийн нутаг дэвсгэрт хамаарах ТЭЗҮ-ийг боловсруулан, нэгтгэж, төслийг хэрэгжүүлэхээр ажиллаж байгааг танилцууллаа.
Мөн Монгол-Орос-Хятадын “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэх шинжээчдийн түвшний дэд Ажлын хэсгийн хурлыг 2025 оны 08 дугаар сарын 18-ны өдөр Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотноо зохион байгуулж, “Зүүн” төмөр замын коридорын төслийг гурван улсын “Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөр”-ийн төмөр замын “Төв” коридорын төсөлтэй адил механизмаар хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэн, зарчмын хувьд тохиролцсон талаарх мэдээллийг солилцов.
Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр Багахангай-Хөшигийн хөндий чиглэлийн салбар төмөр замыг барих ажлыг эхлүүлсэн. Энэ төслийн барилгын ажлыг 2025 онд багтаан дуусгахаар ажиллаж байгаа бөгөөд цаашид Хөшигийн хөндий-Аршаант чиглэлийн төмөр замын төслийг хэрэгжүүлснээр Улаанбаатар хотын дундуур дайран өнгөрч буй бүх төрлийн аюултай ачааг хотоос гаргах, суурь бүтцийн тээх, нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлснээр ачаа тээврээс олох орлогыг нэмэгдүүлэх боломжтой гэдгийг онцоллоо.
Монгол Улсын Засгийн газраас төмөр замын салбарт шинэчлэл хийх, сүлжээг өргөжүүлэх зорилтын хүрээнд Монгол, Орос, Хятад гурван улсын Эдийн засгийн коридор байгуулах хөтөлбөрт тусгагдсан төмөр замын “Төв” коридорын трассын дагуу гурван улсыг холбосон “Шинэ төмөр зам” төслийг санаачилсан. Энэ санаачлагыг Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины 2024 оны төрийн айлчлалын үеэр Оросын талд мэдэгдэж санал дэвшүүлсэн. Мөн уг төслийн ТЭЗҮ-г хамтран хэрэгжүүлж боломжтой талаар саналаа илэрхийлсэн.
Монголын талаас санал болгож буй шинэ төмөр зам барих төсөл бол Монгол Улсын хойд хилээс - Улаанбаатар /Хөшгийн хөндий/ - Замын Үүд чиглэлд шинэ төмөр замын шугам барих төсөл юм. Уг шинэ шугам нь “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн төв шугам дагуу тусдаа төмөр зам байх юм. Түүнчлэн энэ шинэ төмөр зам барих төслийн талаар 2024 оны 10 дугаар сарын 16-нд Пакистан Улсад зохион байгуулагдсан Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын гишүүн орнуудын Засгийн газрын тэргүүнүүдийн Зөвлөлийн 23-р хуралдааны үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, ОХУ-ын Засгийн газрын тэргүүн М.В.Мишустинтэй хийсэн уулзалтын үеэр хөндөж ярьсан. Үүнтэй холбогдуулан “Шинэ төмөр зам” барих төслийн техник-эдийн засгийн үндэслэлийг хамтран боловсруулах, шаардагдах санхүүжилтийн эх үүсвэрийг хэрхэн шийдвэрлэх боломжит хувилбарыг хамтран судлах саналыг дэвшүүллээ.
| Сайд Б.Дэлгэрсайхан ОХУ-ын Забайкальскийн хязгаарын захирагч А.М.Осиповтой уулзлаа | |
| Зам, тээврийн яам Facebook |
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги” төслийн хаалтын семинар боллоо
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Иргэний нисэхийн салбараас таван ГАВЬЯАТ "төрлөө"
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ “МИАТ” ТӨХК-ИЙН ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ, ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэний нисэхийн салбарын төлөөллүүдтэй уулзлаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Биате Дастелыг хүлээн авч уулзлаа
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЧАА ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЮУЛТАЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХ ҮЕИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ"-ын тогтоолын төсөлд санал авч байна.
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Такси үйлчилгээ эрхлэгчдийн дундаас Монгол Улсын Гавьяат тээвэрчин “төрлөө”
Гүйцэтгэлийн үнэлгээ, биелэлт 2025
Стандартын төсөлд санал авч байна.
Зам, тээврийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдээ эрэмбэллээ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ОСОЛ, ЗӨРЧЛИЙГ ШИНЖЛЭН ШАЛГАХ ЖУРМЫН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАЛААР
АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙГ БҮРТГЭХ, БҮРТГЭЛЭЭС ХАСАХ ЖУРАМЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ
Серби улстай Засгийн газар хоорондын олон улсын автотээврийн харилцааны тухай хэлэлцээрийг үзэглэнэ
ЗТЯ-ны ТНБД М.Баярмагнай OPEC сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн яам, НҮБ‑ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Цахилгаан автомашин эзэмшигчийн судалгаа”-г хийж байна
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 4 дугаар сарын мэдээ
Төмөр замын салбарт хамтран ажиллах, дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр санал солилцлоо
БНХАУ-тай тээврийн логистикийн асуудлуудыг хамтран шийдвэрлэхээ илэрхийллээ
Монгол Улс Олон улсын автотээврийн хамтын ажиллагааг өргөжүүлж, IRU-тай санамж бичиг байгууллаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Олон улсын тээврийн форумын сайд нарын зөвлөлийн хуралд оролцож байна
Монгол, Азербайжан улс агаарын тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол, Германы тээврийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо
Дэлхийн тээвэрт тулгамдаж буй асуудлууд, шинэ чиг хандлага, санхүүжилтын асуудлыг бодлогын түвшинд хэлэлцэж байна
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ