Монгол Улсын Засгийн газрын гишүүн, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнөөдөр (2025.09.10) CRSC “Хятадын төмөр замын дохиолол холбоо групп” ХХК-ийн Намын хорооны дарга, ТУЗ-ийн дарга Лоу Чилян тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа.
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан өнгөрсөн 07 дугаар сард Бээжин хотноо зохион байгуулагдсан “Дэлхийн өндөр хурдны төмөр замын 12 дугаар их хурал”-д оролцох үеэр тус компанийн төв байранд зочилж, төмөр замын дохиолол холбооны сүлжээ, сүлжээний аюулгүй байдал, үр ашиг, үйл ажиллагааг сайжруулах инноваци, ухаалаг технологийн шийдлүүдтэй танилцаж, хамтран ажиллах тухай ажил хэргийн уулзалтуудыг хийсэн билээ.
Тиймээс уулзалтын эхэнд CRSC “Хятадын төмөр замын дохиолол холбоо групп” ХХК-ийн удирдах албаны хүмүүс Монгол Улсад хүрэлцэн ирж, ЗТЯ-нд тээврийн салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх албан уулзалтыг дахин хийх боломж олдож буйд талархал илэрхийллээ.
CRSC “Хятадын төмөр замын дохиолол холбоо групп” ХХК нь төмөр замын харилцаа холбоо, тэр дундаа өндөр хурдны галт тэрэгний дохиолол холбооны системийн үйлдвэрлэл, хөгжүүлэлт, суурилуулалт, борлуулалтаар дэлхийд тэргүүлэгч томоохон компани юм.
Талууд уулзалтаар манай улсын төмөр замын тээврийн систем, тэр дундаа Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр хэрэгжиж буй төмөр замын төслүүдэд галт тэрэгний удирдлагын хяналтын системийн технологийг судалж боловсруулах, суурилуулж нутагшуулах, хөгжүүлэх шийдлүүдийн талаар санал солилцож, энэ чиглэлд хамтран ажиллах боломжуудын тухай дэлгэрэнгүй хэлэлцлээ.
Тухайлбал, Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан “Монгол Улсын төмөр замын салбар 2019 оноос хурдацтай хөгжиж, бүтээн байгуулалтын ажлыг эрчимжүүлснээр 2500 гаруй км байсан төмөр замын шугам нэмэгдэж, өнөөдрийн байдлаар 3900 гаруй км, нийт ажиллагсдын тоо 18000 даваад байна.
Төмөр замын бүтээн байгуулалтууд хийгдсэнээр төмөр замын тээвэрлэлт 2 дахин өссөн бөгөөд төмөр замын аюулгүй, найдвартай байдал, тасралтгүй ажиллагаа, ажилтан албан хаагчдын хөдөлмөрийн аюулгүй байдал зэргийг давхар хангах асуудлыг авч үзэх шаардлагатай болсон. Иймээс дээрх асуудлыг шийдвэрлэхээр зохион байгуулалтын арга хэмжээ, дүрэм, журмын биелэлт, хууль эрх зүйн орчныг сайжруулан ажиллаж байгаа боловч төмөр замын эргүүл, шалгалт, бодит байдлын хяналтад дэвшилтэт технологи, хиймэл оюун ухаанд суурилсан алсын зайнаас хянах технологийг нэвтрүүлэх зорилготой ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, бид цаашид төмөр замын аль нэг хэсгийг хиймэл оюун ухаанд суурилсан хяналтын системээр тоноглож хэсэгчилсэн байдлаар болон бүхэлд нь хянах, орчны хяналтыг хяналтын камер, мэдрэгч төхөөрөмжийн тусламжтайгаар хянах зорилтыг тавин ажиллаж байна.
Ялангуяа, Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр хэрэгжиж буй төмөр замын том төслүүдийн бүтээн байгуулалтын ажилд байнгын хяналт тавьж ажиллах, тэр дундаа талбайн гүйцэтгэл, төслийн явцыг шалгах ажилд шинэ техник технологи ашиглах шаардлагатай байгаа учраас CRSC “Хятадын төмөр замын дохиолол холбоо групп” ХХК-ийн хөгжүүлж, хэрэгжүүлж буй “Дрон технологи”-ийг нэвтрүүлж, ашиглах” саналтай байгаагаа уламжиллаа.
Мөн тус компанитай хамтран Монгол Улсад мэргэшсэн инженер техникийн ажилтныг бэлтгэх, төмөр замын галт тэрэгний хөдөлгөөний удирдлага, хяналтын программ хангамжийг хөгжүүлэх чиглэлээр төмөр замын дохиолол холбооны инженер техникийн ажилтнуудыг туршлага судлах, богино хугацааны хөтөлбөрт хамруулж, мэргэжлийн ур чадварыг дээшлүүлэхэд хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ.
Хамтын ажиллагааны хүрээнд төмөр замын байгууллагуудын үйл ажиллагаа, хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, ажлын явцтай танилцах, цаашид хамтран ажиллах чиглэлүүдийг илүү тодорхой болгох урьдчилсан судалгааг хамтран хийхээр тохиролцлоо.
| Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан CRSC “Хятадын төмөр замын дохиолол холбоо групп” ХХК-ийн төлөөлөгчидтэй уулзав | |
| Зам, тээврийн яам Facebook |
ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМЫН ТӨСЛИЙН ХӨРӨНГӨ ОРУУЛАГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ УРИЛГА
“Улаанбаатар хотын Нийтийн тээврийн стратеги” төслийн хаалтын семинар боллоо
Б.Дэлгэрсайхан: Цахилгаан машины цех нээгдсэнээр гадагшаа урсдаг 8 тэрбум төгрөгийг дотооддоо үлдээх боломж нээгдлээ
Иргэний нисэхийн салбараас таван ГАВЬЯАТ "төрлөө"
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ АГААРЫН ТЭЭВЭРЛЭГЧ “МИАТ” ТӨХК-ИЙН ТҮҮХТ 70 ЖИЛИЙН ОЙН БАЯРЫН АРГА ХЭМЖЭЭ, ТАЙЛАНГИЙН ХУРАЛ БОЛЛОО
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх иргэний нисэхийн салбарын төлөөллүүдтэй уулзлаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан НҮБ-ын Хүүхдийн сангийн суурин төлөөлөгч Биате Дастелыг хүлээн авч уулзлаа
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР ЗОРЧИГЧ ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЧАА ТЭЭВЭРЛЭХ ДҮРЭМ"-ийн тушаалын төсөлд санал авч байна.
"АВТОТЭЭВРИЙН ХЭРЭГСЛЭЭР АЮУЛТАЙ АЧАА ТЭЭВЭРЛЭХ ҮЕИЙН АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ТЕХНИКИЙН ЗОХИЦУУЛАЛТ"-ын тогтоолын төсөлд санал авч байна.
ТЕНДЕР ШАЛГАРУУЛАЛТЫН ЗАРЛАЛ
ТЕНДЕРИЙН УРИЛГА
Такси үйлчилгээ эрхлэгчдийн дундаас Монгол Улсын Гавьяат тээвэрчин “төрлөө”
Гүйцэтгэлийн үнэлгээ, биелэлт 2025
Стандартын төсөлд санал авч байна.
Зам, тээврийн яам, Азийн хөгжлийн банктай хамтран хэрэгжүүлэх төслүүдээ эрэмбэллээ
ТӨМӨР ЗАМЫН ТЭЭВРИЙН ОСОЛ, ЗӨРЧЛИЙГ ШИНЖЛЭН ШАЛГАХ ЖУРМЫН ШИНЭЧИЛСЭН НАЙРУУЛГЫН ТӨСЛИЙН ТАЛААР
АВТОТЭЭВРИЙН БОЛОН ӨӨРӨӨ ЯВАГЧ ХЭРЭГСЛИЙГ БҮРТГЭХ, БҮРТГЭЛЭЭС ХАСАХ ЖУРАМЫН ТӨСӨЛД САНАЛ АВАХ ТУХАЙ
Серби улстай Засгийн газар хоорондын олон улсын автотээврийн харилцааны тухай хэлэлцээрийг үзэглэнэ
ЗТЯ-ны ТНБД М.Баярмагнай OPEC сангийн төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн яам, НҮБ‑ын Хөгжлийн Хөтөлбөр хамтран “Цахилгаан автомашин эзэмшигчийн судалгаа”-г хийж байна
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 4 дугаар сарын мэдээ
Төмөр замын салбарт хамтран ажиллах, дэвшилтэт технологи нэвтрүүлэх чиглэлээр санал солилцлоо
БНХАУ-тай тээврийн логистикийн асуудлуудыг хамтран шийдвэрлэхээ илэрхийллээ
Монгол Улс Олон улсын автотээврийн хамтын ажиллагааг өргөжүүлж, IRU-тай санамж бичиг байгууллаа
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан Олон улсын тээврийн форумын сайд нарын зөвлөлийн хуралд оролцож байна
Монгол, Азербайжан улс агаарын тээврийн хамтын ажиллагааг өргөжүүлэх гэрээнд гарын үсэг зурлаа
Монгол, Германы тээврийн салбар дахь хамтын ажиллагааг өргөжүүлэх чиглэлээр санал солилцлоо
Дэлхийн тээвэрт тулгамдаж буй асуудлууд, шинэ чиг хандлага, санхүүжилтын асуудлыг бодлогын түвшинд хэлэлцэж байна
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ