Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргын шуурхай хурал (2025.09.16) боллоо. Хурлаар аудитын шалгалт, өвөлжилтийн бэлтгэл ажил болон Зам, тээврийн салбарын яамны хүний нөөц, ажлын байрны бүтэц, алба хаагчдыг хөгжүүлэх бодлого зэрэг асуудлыг хэлэлцэж, холбогдох албаныханд үүрэг даалгавар өглөө.
Тухайлбал, өвөлжилтийн бэлтгэл ажилтай холбоотойгоор салбарын аюулгүй ажиллагаа, тээвэрлэлтийн аюулгүй байдал, зорчигч тээвэр болон тээврийн хэрэгслийн аюулгүй байдлыг ханган ажиллаж байгаа бөгөөд өвөлжилтийн бэлтгэлийг 100 хувь хангах, гүйцэтгэлд нь хяналт тавьж ажиллах үүргийг харьяа газрын бүх дарга нарт өглөө.
Мөн аудитын шалгалт хийгдэж байгаатай холбогдуулан газар, хэлтэс бүрийг төлөвлөгөөний биелэлтээ нягтлан шалгаж, хяналт тавих, салбарын хууль тогтоомж, стандарт, норм нормативын хэрэгжилтийг хангуулж ажиллахыг даалгав.
Төгсгөлд нь Зам, тээврийн яамны үйл ажиллагааны бүтцийн ерөнхий тогтолцоо, зохион байгуулалтын бүтэц, тэдгээрийн үндсэн үүрэг, чиг үүргийг тодорхойлж, удирдлагын чиг үүрэг, хүн хүчний болон бусад нөөцийг зөв хуваарилах ёстойг анхаарууллаа.
Төрийн нарийн бичгийн даргын шуурхай хурал боллоо | |
Зам, тээврийн яам Facebook |