Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг, Төмөр замын газрын дарга Б.Артур тэргүүтэй зам, тээврийн салбарын төлөөлөгчид 2025 оны есдүгээр сарын 15-19-ний өдрүүдэд БНСУ-д албан томилолтоор ажиллаж, БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яамнаас зохион байгуулж буй “Дэлхийн дэд бүтцийн хамтын ажиллагааны бага хурал”-д оролцлоо.
Энэ үеэр төлөөлөгчид энэ сарын 18-ны өдөр БНСУ-ын Дэжон хотноо байрлах “Солонгосын үндэсний төмөр зам” байгууллага /KNR/-д зочлон, тус байгууллагын Гүйцэтгэх захирал Ли Сон Хэтэй уулзаж, хоёр улсын төмөр замын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх тухай хамтын ажилагааны санамж бичгийг байгууллаа.

Уулзалтын эхэнд Төмөр замын газрын дарга Б.Артур Монгол Улсад Төмөр замын тээврийн тухай хууль шинэчлэгдэн батлагдаж, 2025 оны нэгдүгээр сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхэлсэнтэй холбогдуулан Засгийн газрын 2025 оны 73 дугаар тогтоолоор төмөр замын тээврийн хяналт, зохицуулалтыг хэрэгжүүлэх чиг үүрэг бүхий Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Төмөр замын газар байгуулагдан үйл ажиллагаа явуулж байгааг танилцуулж, ижил төсөөтэй чиг үүрэгтэй БНСУ-ын Газар, дэд бүтэц, тээврийн яамны харьяа “Солонгосын үндэсний төмөр зам” байгууллагатай холбоо тогтоон, цаашид хамтран ажиллах болсонд баяртай байгаагаа илэрхийллээ.
Мөн өнгөрсөн хугацаанд Монгол Улс, БНСУ-ын Засгийн газар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд “Солонгосын үндэсний төмөр зам” байгууллага тэргүүтэй Солонгос улсын төмөр замын салбарын үндэсний аж ахуйн нэгж, байгууллагууд Монгол Улсын төмөр замын төслүүдэд, тухайлбал Сайншанд-Баруун-Урт-Хөөт, Тавантолгой-Даланзадгад чиглэлийн төмөр замуудын урьдчилсан ТЭЗҮ боловсруулах, Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн 416 км төмөр замын дохиолол холбоог суурилуулах, Монгол Улсад Галт тэрэгний хөдөлгөөн зохицуулах нэгдсэн төвийг байгуулах төслүүдэд идэвхтэй оролцон ажиллаж, санхүүжилт болоод технологийн дэмжлэг үзүүлж, Монгол Улсын төмөр замын салбарын хөгжилд хувь нэмрээ оруулан ажиллаж байгаад талархаж буйгаа илэрхийлж, цаашид талуудын өмнөх найрсаг харилцааг хадгалж, харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх шинэ боломжуудыг эрэлхийлж, нягт хамтран ажиллахад бэлэн байгаагаа онцоллоо.
“Солонгосын үндэсний төмөр зам” байгууллагын Гүйцэтгэх захирал Ли Сон Хэ Монгол Улсад төмөр замын тээврийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага байгуулагдсан баяр хүргэж, төмөр замын байгууламжийг барих, түүний менежментийг хэрэгжүүлэх чиг үүрэгтэй төрийн байгууллагын хувьд Монгол Улсын хөгжлийн бодлогын баримт бичигт тусгагдсан шинэ төмөр зам барих төслүүдэд идэвхтэй хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийллээ.

Уулзалтын төгсгөлд талууд “Монгол Улсын Төмөр замын газар, БНСУ-ын Солонгосын үндэсний төмөр зам байгууллага хоорондын харилцан ойлголцлын санамж бичиг”-т гарын үсэг зурж, Улаанбаатар-Хархорин чиглэлийн хурдны төмөр зам барих техник-эдийн засгийн судалгааг хамтран хийж гүйцэтгэх, төмөр замын техник, тоног төхөөрөмжийн туршилт, баталгаажуулалтын төвийг байгуулах, олон улсын дэвшилтэт техник технологи, инновацыг төмөр зам тээврийн үйл ажиллагаанд нэвтрүүлэх, төмөр замын салбарын мэргэшсэн боловсон хүчин бэлтгэх, ажилтан албан хаагчдыг чадавхжуулах зэрэг чиглэлээр хамтын ажиллагааг өргөжүүлэхээр тохиролцлоо.
Үүнээс гадна, төлөөлөгчид Дэжон хотод ажиллах хугацаандаа “Солонгосын үндэсний төмөр зам” байгууллагын гүйцэтгэж байгаа Усун-Пёнтак чиглэлийн 46 км хурдны төмөр замын бүтээн байгуулалтын ажилтай танилцлаа. Тус төслийн хүрээнд Сөүл-Пусан, Сөүл-Мокпо чиглэлийн хурдны төмөр замын уулзвар хэсгийг өргөтгөж, гол замыг хос болгох ажил хийгдэж байгаа бөгөөд төслийг хэрэгжүүлсэнээр дээрх чиглэлийн төмөр замын тээвэрлэлтийн хүчин чадлыг 1 дахин нэмэгдүүлэхээр тооцоолсон байна.

| БНСУ-ын "Солонгосын үндэсний төмөр зам" байгууллагатай хамтын ажиллагааны санамж бичиг байгууллаа | |
| Зам, тээврийн яам Facebook |
Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Баярмагнайг томиллоо
БНСУ-ын Хансео их сургуулийн Ерөнхийлөгч Хам Ги Сон тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа
Эдийн засгаа идэвхжүүлж, компани, аж ахуйн нэгжүүдээ дэмжих зорилгоор төрийн 9376 хяналт, шалгалтыг цуцаллаа
БНСУ-ын Дуньян их сургууль болон Зам, тээврийн яамны хамтарсан тэтгэлэгт оюутан сонгон шалгаруулах зар
Зам, тээврийн сайдаар Борхүүгийн Дэлгэрсайхан улиран томилогдлоо
Жендэрийн үндэсний хороотой хамтран "Мэдээллийн цаг" арга хэмжээг зохион байгуулав
Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийг хангах үүрэг бүхий Дэд зөвлөл хуралдлаа
ТАНИЛЦ: Зам, тээврийн салбарт хийгдэж буй онцлох ТАВАН ажил
СТАТИСТИК: Зам, тээврийн салбарын статистик мэдээг танилцуулж байна
Зам, тээврийн яамны хөдөлмөрийн дотоод журам
Автотээврийн салбарын мэргэжилтэй ажилтан бэлтгэх, давтан сургах, мэргэжил дээшлүүлэх, мэргэжлийн зэрэг олгох журмын төсөлд санал авч байна.
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
ТЕНДЕРИЙН УРИЛГА
ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙГ ШИЛЖҮҮЛЭН АЖИЛЛУУЛАХ ТУХАЙ ЗАР
Бүгд Найрамдах Киргиз улсаас Монгол Улсад суугаа Элчин сайдыг хүлээн авч уулзав
ТЕНДЕРИЙН УРИЛГА
СТАТИСТИК: Зам, тээврийн салбарын статистик мэдээг танилцуулж байна
ЭМГЭНЭЛ
Э.Төрбаяр: Дэд бүтцээ сайжруулснаар навигацийн орлого 1.5 их наядад хүрэх боломжтой
Төмөр замын тээврийн осол, зөрчлийг шинжлэн шалгах журмын төсөл
Зам, тээврийн яам болон Дуньяны Их Сургуулийн хамтарсан тэтгэлэг хөтөлбөрийн танилцуулга уулзалт болно
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 2 дугаар сар/
Иргэний нисэхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн олон нийтийн хэлэлцүүлгийг зохион байгууллаа
ОЛОН УЛСЫН ДАЛАЙН БАЙГУУЛЛАГЫН ТӨЛӨӨЛӨГЧИД МОНГОЛ УЛСАД АЖИЛЛАЖ БАЙНА
Ховд аймгийн “Ховд” нисэх буудлыг 4C ангилалын болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах төсөл
Хөвсгөл аймгийн “Мөрөн” нисэх буудлыг 4C ангилалын болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах төсөл
Дорнод аймгийн “Чойбалсан” нисэх буудлыг 4C ангилалын болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах төсөл
Өмнөговь аймгийн “Гурвансайхан” нисэх буудлыг 4D ангилалын болгон хүчин чадлыг нэмэгдүүлж, ашиглалтыг сайжруулах төсөл
Авлигатай тэмцэх газраас улсын авто замын санд авлигын эрсдэлийн үнэлгээ хийнэ
Даланзадгад-Цогтцэций чиглэлийн төмөр замын хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурлаа
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТАД ШААРДАГДАХ ЦЕМЕНТИЙН НИЙЛҮҮЛЭЛТИЙГ ТАСАЛДУУЛАХГҮЙ БАЙХАД АНХААРНА