Засгийн газрын ээлжит хуралдаан өнөөдөр /2025.09.24/ болж Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Насантогтохыг сэлгэн ажиллуулахаар боллоо. Тамгыг ЗГХЭГ-ын дэд дарга Ц.Одхүү гардуулан өглөө.
Энэ үеэр Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан шинээр томилогдсон Төрийн нарийн бичгийн даргад цаашдын ажилд амжилт хүссэн бол ажлаа хүлээлгэн өгч буй Төрийн нарийн бичгийн дарга С.Батболдод эрүүл энх, сайн сайхныг хүслээ.
Төрийн нарийн бичгийн дарга Б.Насантогтох нь:
Ажилласан байдал:
1998 оноос “Чойбалсангийн дулааны цахилгаан станц” ТӨҮГ-т машинист, мастер, “Дорнод бүсийн эрчим хүчний систем” ТӨХК-д цехийн дарга, төслийн инженер, гүйцэтгэх захирал, “Монголын Эрчим хүчний холбоо” ТББ-д зөвлөх инженер, 2016 оноос Эрчим хүчний яамны Бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын даргаар ажиллаж ирсэн. Эрчим хүчний салбарт 27 жил, Төрийн албанд 17 жил тус тус ажиллаж байна.
Зам, тээврийн яамны Төрийн нарийн бичгийн даргаар Б.Насантогтохыг томиллоо | |
Зам, тээврийн яам Facebook |