Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Автозамчид ур чадвараараа "өрсөлдөнө"

2025/09/26
Автозамчид ур чадвараараа "өрсөлдөнө"

Монгол Улсад автозамын салбар үүсэж хөгжсөний 96 жилийн ой тохиож буй. Энэхүү ойг тохиолдуулан ажил мэргэжлийн “Zero to road” контентын уралдааныг зохион байгуулж байна. Тухайлбал, автозамын салбарын ажилчдын өрсөлдөх чадварыг дээшлүүлэх, шинэ техник технологи, ажлын арга, туршлага солилцох, түгээх, авто замын бүтээн байгуулалтын ажлыг олон нийтэд таниулах зорилготой аж.

Автозамчдын ажил мэргэжлийн уралдааны II үе шат буюу “Zero to road” контент хөтөлбөрт 2024 онд зохион байгуулсан I үе шатны тэмцээний төрөл тус бүрт 5 бүсээс шалгарсан 25 оролцогчийг оролцуулна. Уралдааны нээлт өнөөдөр болсон бөгөөд нээлтэд Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан оролцож үг хэллээ.

Тэрбээр “Зам дагаж хөгжил ирдэг. Монгол Улс 8000 гаруй км хатуу хучилттай замтай болж чадсан нь автозамчид та бүхний хөдөлмөр юм шүү. Өнөөдрийн ажил мэргэжлийн уралдаанаар цаашдаа хэрхэн чанартай замыг  богино хугацаанд барих вэ гэдгээ тодорхойлно гэж бодож байна. Чанаргүй урт зам барьж байснаас чанартай богино зам барьсан нь илүү ач холбогдолтой. Зам чанартай байж байж иргэдийн аюулгүй байдал хангагдана. Мөн бид дотоодын компаниудаа дэмжих бодлого баримтлан ажиллаж байна” хэмээн онцлов.

Уралдааны төрөлд:

  1. Асфальт бетон хучилт хийх,
  2. Баг тус бүр автогрейдэр болон экскаватороор замын далан барих, далангийн хажуу налуу татах, шуудуу татах, ур чадвар сорих даалгавар гүйцэтгэнэ.
Автозамчид ур чадвараараа "өрсөлдөнө"  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх