Зөвлөл, хороод
Замын хөдөлгөөний аюулгүй байдлын Үндэсний зөвлөл Үндэсний тээврийн хороо
төрийн үйлчилгээ
авто зам авто тээвэр Төмөр зам, далайн тээвэр Иргэний нисэх Тусгай зөвшөөрөл Нээлттэй мэдээлэл Нээлттэй өгөгдөл салбарын шагнал Өргөдөл, гомдол Онлайн сургалт

Дэлхийд төмөр замын тээвэр үүсэж хөгжсөн тэмдэглэлт өдөр

2025/09/27
Дэлхийд төмөр замын тээвэр үүсэж хөгжсөн тэмдэглэлт өдөр

ТЭМДЭГЛЭЛТ ӨДӨР:  Одоогоос 200 жилийн өмнө дэлхийн анхны нийтийн зориулалттай төмөр зам  ашиглалтад оржээ. Английн Парламентын зөвшөөрлөөр 1825 оны 9 дүгээр сарын 27-нд Стоктон болон Дарлингтоны төмөр зам Англид ачаа тээврийн үйлчилгээнд төмөр зам нээгдсэн байна.  Энэ өдрийг дэлхий даяар төмөр замын тээвэр үүсэж хөгжсөн өдөр болгон тэмдэглэдэг. 

Ийнхүү 40 км урт төмөр замыг Английн зүүн хойд хэсэгт Стоктон-он-Тис, Дарлингтон хотуудын хооронд барьсан байна.  Уг шугамыг Дарлингтон орчмын орон нутгийн нүүрсний уурхайнуудаас Стоктон боомт хүртэл нүүрс тээвэрлэж, усан онгоцонд ачиж тээвэрлэх зориулалттай байжээ.  Түүхэн дэх анхны төмөр замын гүүрүүдийн нэг нь мөн төмөр зам дээр баригдсан байна.  Хамгийн сонирхолтой нь “Стоктон ба Дарлингтоны” төмөр зам өнөөдөр ч ажиллаж гэсэн байгаа юм байна.

Дэлхийд төмөр замын тээвэр үүсэж хөгжсөн тэмдэглэлт өдөр  
Зам, тээврийн яам Facebook  

Сэтгэгдэл бичих:

Нэмэх