ИРГЭНИЙ НИСЭХИЙН САЛБАРТ : Агаарын тээврийг либералчилж, нислэгийн сүлжээг өргөжүүллээ
Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрт тусгагдсан агаарын тээврийг либералчлах бодлогын хүрээнд “Агаарын харилцааны тухай Монгол Улсын Засгийн газар, Саудын Арабын Хаант Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийг Улаанбаатар хотноо 2025 оны 07 дугаар сарын 16-ны өдөр байгууллаа.
Хөвсгөл аймгийн Мөрөнгийн нисэх буудалд 2025 оны долдугаар сарын 29-ний өдөр анх удаа Олон улсын нислэг хүлээн авлаа. "Hunnu Air" компани “ЧОНЖУ – МӨРӨН” чиглэлийн олон улсын анхны нислэгээ үйлдлээ.
“МИАТ” ТӨХК нь Шанхай чиглэлийн нислэгийг 2025 оны 07 дугаар сарын 02-ны өдрөөс, Эрээн чиглэлийн нислэгийг 2025 оны 08 дугаар сарын 08-ны өдрөөс тус тус эхлүүллээ. “Хүннү Эйр” ХХК нь Ташкент чиглэлд 2025 оны 09 дүгээр сарын 12-ны өдөр шинээр нислэг үйлдэж эхлэхээр бэлтгэл ажлаа бүрэн хангаад байна.
“Чингис хаан” олон улсын нисэх буудлын хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийг хэрэгжүүлэхээр Япон Улсын Олон улсын хамтын ажиллагааны байгууллага (ЖАЙКА)-ын судалгааны баг бэлтгэл судалгааны ажлыг хийж гүйцэтгэж байна. Энэ хүрээнд байгаль орчин, нийгмийн нөлөөллийн урьдчилсан үнэлгээг эхлүүлээд байна.
Нисэх буудлын хүчин чадлыг өргөтгөж, зорчигч урсгалыг нэмэгдүүллээ
Монгол Улсын засгийн газраас 2023-2028 оныг “Монголд зочлох жил” болгон зарлаж, дөрвөн улирлын аялал жуулчлалыг хөгжүүлэх зорилт тавин тусгайлсан бодлого арга хэмжээг хэрэгжүүлж байна. Энэ хүрээнд бүс нутгийн дэд бүтэц, агаарын тээврийг хурдтай хөгжүүлэх ажил маш чухалд тооцогдож байна. ЗТЯ-наас энэ ажлын хүрээнд:
Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтийн сангийн 3.5 сая ам.долларын буцалтгүй тусламжийн хөрөнгө оруулалт, ЗТЯ-ны захиалгаар Хэнтий аймагт “Өндөрхаан нисэх онгоцны буудлыг шинэчлэн барих төсөл”-ийг 2020-2025 онд хэрэгжүүлж, Багц-2 хөөрч буух зурвасыг 2024 оны 13/01/24, Багц-1 зорчигч үйлчилгээний барилга, байгууламжийг 2025 оны АОК-2025/05 дугаар дүгнэлтээр тус тус байнгын ашиглалтад орууллаа.
“Гурвансайхан” нисэх буудлын зурвасын их засварын ажлыг гүйцэтгэлээ. Сонгон шалгаруулалтаар “Чамбайзам” ХХК шалгарч, 2025 оны 4 дүгээр сарын 22-нд зурвас засварын ажлыг эхлүүлж, 2025 оны 6 дугаар сарын 15-ны өдөр нийт 55 хоногийн хугацаанд ажлыг хийж гүйцэтгэн ашиглалтад хүлээлгэн өглөө.
“МИАТ” ТӨХК шинэ агаарын хөлгөө хүлээн авлаа. Тус компани Канад улсын “Bombardie”r үйлдвэрийн “CRJ-700” загварын агаарын хөлгийг үйл ажиллагаандаа ашиглахаар ахин нэгийг нэмж авлаа. Энэхүү агаарын хөлөг нь Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын Йоханнесбург хотоос нийт 12265 км агаарын замыг туулж, (2025.07.30) Монгол Улсад ирлээ.
| ЗАСГИЙН ГАЗАР-100 ХОНОГ: АГААРЫН ТЭЭВРИЙГ ЛИБЕРАЛЧИЛЖ НИСЛЭГИЙН СҮЛЖЭЭГ ӨРГӨЖҮҮЛЛЭЭ | |
| Зам, тээврийн яам Facebook |
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 8 дугаар сарын мэдээ
МОНГОЛ УЛСЫН БОСОО ТЭНХЛЭГИЙН ТЭЭВРИЙН КОРИДОРЫГ ӨРГӨЖҮҮЛЭХ, ТЭЭВЭР, ЛОГИСТИКИЙН СТРАТЕГИЙН АЧ ХОЛБОГДОЛТОЙ АВТО ЗАМЫН ТӨСЛҮҮДИЙГ ЕСБХБ-ТАЙ ХАМТРАН ХЭРЭГЖҮҮЛНЭ
Зам, тээврийн салбарын цахим шилжилтийг эрчимжүүлнэ
УЛСЫН ЧАНАРТАЙ АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖИЙН АШИГЛАЛТЫН БЭЛЭН БАЙДАЛД ҮЗЛЭГ, ХЯНАЛТ ШАЛГАЛТ ХИЙЛЭЭ
Зам, тээврийн салбарт байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг багасгах инженерчлэлийг нэвтрүүлнэ
"Саад бэрхшээлээс холболт руу: Зэрлэг амьтдад ээлтэй дэд бүтцийн практик шийдэл" арга хэмжээг зохион байгуулна
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Зам, тээврийн сайд Б.Дэлгэрсайхан БНХАУ-ын Төв стратегийн зөвлөх группийн төлөөллүүдийг хүлээн авч уулзлаа
Зам, тээврийн салбарын статистикийн мэдээ /2026 оны 7 дугаар сар/
НЭГДСЭН ТӨСӨЛ ХЭРЭГЖҮҮЛЭХ НЭГЖИЙН АЛБАН ХААГЧИЙГ СОНГОН ШАЛГАРУУЛАХ ЗАРЛАЛ
Төрийн нарийн бичгийн дарга М.Баярмагнай төмөр замын трассын дагуу цахилгаан дамжуулах шугамуудыг зөөж, шилжүүлэх ажлын явцтай танилцав
Зам, тээврийн сайдын багцын улсын төсвийн хөрөнгөөр баригдаж буй төсөл, арга хэмжээний ажлын гүйцэтгэл, санхүүжилтийн 2026 оны 7 дугаар сарын мэдээ
“ОЛОН УЛС, УЛСЫН ЧАНАРТАЙ БОЛОН ТУСГАЙ ЗОРИУЛАЛТЫН АВТО ЗАМ, ЗАМЫН БАЙГУУЛАМЖ АШИГЛАСНЫ ТӨЛБӨР АВАХ ЖУРАМ”-Д НЭМЭЛТ, ӨӨРЧЛӨЛТ ОРУУЛАХ ТӨСӨЛД САНАЛ АВЧ БАЙНА.
ЗАРЛАЛ
Улаанбаатар–Дархан чиглэлийн авто замын түр хаагдах хэсэг болон тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг зохион байгуулах түр замын маршрут
ЗАМ, ТЭЭВРИЙН САЛБАР 2026 ОНЫ ЭХНИЙ ХАГАС ЖИЛИЙН АЖЛАА ДҮГНЭЖ, БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН ТОМ ТӨСЛҮҮДИЙГ ХУГАЦААНД НЬ АШИГЛАЛТАД ОРУУЛАХЫГ ҮҮРЭГ БОЛГОЛОО
ЗАМ, ТЭЭВРИЙН ЯАМНЫ АЖИЛТАН, АЛБА ХААГЧДЫГ ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
ТӨРИЙН ОДОН МЕДАЛИАР ШАГНАЛАА
“Монгол Улсын тээврийн холболт болон логистикийг сайжруулах төсөл”-ийн хүрээнд хэрэгжүүлж буй А0502: Өндөрхаан-Чойбалсан чиглэлийн 50 км авто замын их засварын ажлын “Байгаль орчин, нийгмийн менежментийн төлөвлөгөө” батлагдлаа.
“МИАТ” ТӨХК-ийн ажилтан, албан хаагчдыг Төрийн дээд одон медалиар шагналаа
516 мянган удаагийн нислэгээр 25.7 сая зорчигч тээвэрлэж чадсан "МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ТҮҮХ
Улсын болон орон нутгийн чанартай хатуу хучилттай авто замын сүлжээг өргөжүүлэх ажлууд үе шаттай хийгдсээр байна
"МИАТ" ТӨХК-ийн 70 жилийн ойд зориулсан шуудангийн марк хэвлэгдлээ
Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн ирээдүйн чиг хандлагыг хамтдаа тодорхойлж байна
Нефть импортлогч компаниудын төлөөллийг хүлээн авч уулзлаа
ЗАМ, ТЭЭВРИЙН САЙД Б.ДЭЛГЭРСАЙХАН ЯПОН УЛСЫН ЭЛЧИН САЙДТАЙ НИСЭХ БУУДЛЫН ӨРГӨТГӨЛИЙН ТӨСЛИЙН ТАЛААР САНАЛ СОЛИЛЦЛОО
Канад Улстай Агаарын харилцааны хэлэлцээрийг байгуулна
Тусгай зөвшөөрөл авахад бүрдүүлэх баримт бичиг, зөвлөмж
Автотээврийн жишиг тариф батлах тухай тушаалын төсөлд санал авч байна.
Салбарын шагналаар шагнагдах иргэдийн бүртгэлийн програм
ЦАХИМААР ТАСАЛБАРАА АВЧ, ЦАГАА ХЭМНЭЭРЭЙ
Нээлттэй мэдээлэл
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН 2019 ОНЫ 390 ДҮГЭЭР ТУШААЛААР БАТЛАГДСАН АВТОМАШИНЫ ШАТАХУУН ЗАРЦУУЛАЛТЫН НОРМЫГ МӨРДӨХӨД АНХААРАХ АСУУДАЛ, ТАЙЛБАР, ЗӨВЛӨМЖ
Архивын ерөнхий газрын даргын тушаалаар баталсан нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээ тогтоосон акт
Тээврийн хэрэгслийн улсын дугаар захиалах болон хадгалах үйлчилгээ цахимжлаа
АЧАА ТЭЭВРИЙН С ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЯВЦ НЭЭЛТТЭЙ БОЛЖЭЭ
ЗАМЫН-ҮҮД БООМТООС 12 ДУГААР САРЫН 10-НААС ЭХЛЭН АЧАА ТЭЭВЭРЛЭЖ ЭХЛЭХЭЭР БОЛЛОО
Автотээврийн хэрэгслээр ачаа, зорчигч тээвэрлэх дүрэм шинэчлэн батлах тухай
Авто зам ашигласны төлбөр хураах үйл ажиллагааг үе шаттайгаар цахимжуулж байна
Зам, тээврийн хөгжлийн сайд Л.ХАЛТАР: ДАРХАНЫ ЗАМЫН БҮТЭЭН БАЙГУУЛАЛТЫН АЖИЛ ЭХЛЭХЭД БЭЛЭН БОЛЖ БАЙНА
ЗАМ, ТЭЭВРИЙН ХӨГЖЛИЙН САЙДЫН ШУУРХАЙ ХУРАЛ БОЛЛОО
ХЯНАЛТЫН ХУУДАС БАТЛАХ ТУХАЙ
ТАВАН ТОЛГОЙ-ЗҮҮНБАЯН ЧИГЛЭЛИЙН ЭХНИЙ 1.9 КИЛОМЕТР ТӨМӨР ЗАМЫГ ӨНӨӨДӨР УГСАРЛАА
А/177 Сайдын тушаал "Тусгай зөвшөөрөл хүсэгч этгээдэд тавих мэргэжилтэй хүний нөөц, техник, тоног төхөөрөмжийн хүчин чадлыг илтгэх нэмэлт шаардлага"
БАЯНЧАНДМАНЬ СУМЫН ТӨВИЙГ ДАЙРАН ӨНГӨРӨХ АВТОЗАМЫН ЗОРЧИХ ХЭСГИЙГ НААДМЫН ӨМНӨ НЭЭХ ЧИГЛЭЛ ӨГӨВ
Нээлттэй өгөгдлийн жагсаалт
“УБТЗ”-Д ХАЛДВАР АВСАН ХҮМҮҮС БҮРЭН ЭДГЭРЧ, ТӨМӨР ЗАМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХЭВИЙН БАЙДАЛД ШИЛЖЛЭЭ